Улсын хэмжээнд 48 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 229 мянган га талбай өртсөн байна

Aдмин / Нүүр

Он гарсаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 32 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Урьдчилсан байдлаар түймэрт ойн 704 га, хээрийн 228 мянга 302 га, нийт 229 мянга гаруй га талбай өртсөн байна. Мөн ой, хээрийн гал түймрийн аюулаас 35 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах болон Цагдаагийн байгууллага, орон нутгийн нийт 1653 хүн, 264 автомашинтайгаар ажилласан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.