Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ дагуу Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд багтаж, сургалтыг онол, дадлага хослуулж танхимаар болон цахимаар явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл