Үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах хүсэлт гаргалаа

Aдмин / Эрүүл мэнд

МЭХ-ны аймаг, нийслэл дэх салбаруудын тэргүүн, эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нартай уулзаж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлын талаар ярилцлаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог идэвхжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх, үр шилжүүлэн суулгах хагалгааг даатгалд хамруулдаг болгох, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ тухай мэдээлэл, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоог ойртуулах, хүргэх зэрэг санаачилга гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн ажилд хамтарч ажиллах талаар санал солилцов.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар эмэгтэйчүүдийн гаргасан санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна. Ингэхийн тулд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт дэмжих төвүүд байх ёстой. Түүнчлэн иргэдээ хариуцлагажуулж, хоёр жилд нэг удаа, цаашлаад жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг арилгахад эмэгтэйчүүдийн дэмжлэг, оролцоо чухал нөлөөтэй онцлоод урьдчилан сэргийлэх чиглэлд эмэгтэйчүүдээ дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-10-22 05:48:08

яах гээв? илүү хэрэггүй зардал гаргаж байхаар. хүчин хийгээд байдаг ИХгишүүдийг хээлтүүлэгчээр ажиллуул.

ах [103.57.95.9] 2020-10-22 01:18:31

Чинбүрэн хийх юмаа оновчтой л олж хийгээрэй Одоо хүүхнүүдийг хүүхэдтэй болгох хялбар зам уруу оруулж бас нэг халамж бий болгохнээ больж тэнэгтээрэй

ро [103.57.95.9] 2020-10-22 01:14:34

наадах халамжаа боль хүүхэдтэй болох болохгүй нь хувь хүний асуудал тэгээд ч наадах чинь үхэлд аваачих өвчин биш

ZOCHIN [124.158.77.41] 2020-10-22 00:58:38

ҮР ХҮХЭДГҮЙ АЙЛ ГЭР САЛЖ САРНИАНД БАЙХАД ЯАХАВ ЭХНИЙ ХҮҮХЭДИЙГ ЭМД ХАМРУУЛААД ӨГӨХӨД БОЛОХ Л АСУУДАЛ МИНИЙ МЭДЭХЭД НЭГ ТАНИЛ МААНЬ БАГАДАА АВТЫН ОСЛЫН УЛМААС БАГА ААРЦАГНЫ ЭРХТНҮҮДЭЭ ГЭМТЭЛ АВЧ СУУГАА БОЛЖ ҮЛДЭЭГҮЙДЭЭ БАЯРЛААД БАЙСАН ХОЖИМ ҮРГҮЙ БОЛСОНОО МЭДСЭН. ОЛОН ЖИЛ ӨНГӨРЧ НАС НЬ Ч 40 ГАРСАН ИЙМ ХҮНД НЭГ УДАА ТУСЛААД ЭМД ХАМРУУЛАХАД БОЛОХ Л АСУУДАЛ

Зочин [64.119.22.146] 2020-10-22 00:10:58

ОДООХОНДОО ТМЙМ ЧАДАЛ БИЙ ЮУ? ДАНДАА Л АВАХ ЮМ ЯРИХ ЮМ АА.

Зочин [202.179.21.211] 2020-10-21 13:01:15

Зөв санал байна. Харин хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг 3 жилд нэг удаа өрхөөр дамжуулан эсвэл харъяа газрын эмнэлгээр үзүүлж шинжилгээ өгч болдог.

Зочин [202.9.46.4] 2020-10-21 11:09:55

За арай шүү. Тэр битгий хэл өвчтэй зовлонтой хүмүүс байгаа.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.