Хөвсгөл аймагт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолдож хоёр хүн бэртжээ

Aдмин / Орон нутаг

Өнгөрөгч даваа гараг буюу энэ сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт “Нэмэн” ХХК-ийн 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллалаа.

Хяналт шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлсэн ба хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.


Сэтгэгдэл

Irgen [192.82.76.42] 2020-10-24 15:42:14

Zam teewriin osol helj ireh bish dee hvnii ami nas eresdeegvi ni l az shvv barij yawsan joloochiin setel sanaa ymar baih we setgel sanaanii daramt gedeg bol mash hvnd shvv

ИРГЭН [202.126.89.43] 2020-10-22 08:35:08

ХҮН эндээгүй бол яахавдээ, Юунч олон газрын шалгадтын хүмүүс вэ, 100 яаманд 60 ухана гэгчээр Цинтерн онхолдож бензин түлш асгах явдал соц нийгмийн үед зөндөө л байсан тэрийг хэн тоож байсан юм. Тэрч байтугай дизелийн түлш ачиж байсан жолооч бензин ачих болохоороо цистерний торхонд үлдсэн түлшийг өндөр уулаад толгойгоо харуулж зогсож байгаад хүйсээр нь зуу зуун литрээр нь асгадаг байсан юм. Юун сүртэй юм энэ олон байцаагч нар очоод асгасан түлшийг цэвэрлэх юмуу хаашаа юм. Төрийн албан хаагчийн тоо нь олшроод хийх ажил нь олдохгүй болохоор ингэж сүржигнэж байгаам ваа.

Irgen [192.82.76.42] 2020-10-24 15:44:38

Joloochid ni ymar ih daramttai baigaag oilgoj l baimaar yum daa hetsvv yumaa

Зочин [202.179.26.114] 2020-10-22 07:02:17

энэ хятад машинууд тоормос систем найдьаргүй байдгийн биш үү

Зочин [202.126.88.208] 2020-10-22 03:36:51

Hun endeegui ni bolj dee.

Иргэн [192.82.68.87] 2020-10-21 12:39:59

Хүний амь нас сүйдээгүйн яамайдаа.

Зочин99 [64.119.24.143] 2020-10-21 12:27:46

Дандаа л ийм осол гарч байх юм. Олигтойхон машинаар дориухан жолоочоор тээвэрлүүлж болдоггүй л юм байх даа.

Зочин [202.126.89.179] 2020-10-22 14:01:16

Та тээвэрлэхүү


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.