Хятадын эдийн засаг арван жилийн дотор АНУ-ыг гүйцэх боломжтой гэж таамаглажээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын Коммунист намын /ХКН/ тавдугаар бүгд хурал өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг дуустал Бээжин хотноо болно.

БНХАУ-ын хувьд хөгжлийн төлөвлөгөөгөө таван жилийн хугацаагаар боловсруулдаг ба тус хурлаар ирэх таван жилийн буюу “14-р таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулах санал авч, хэлэлцэх юм.

“Энэ удаагийн төлөвлөгөөнд Хятад улс ирэх арван жилийн дотор эдийн засгаараа АНУ-ыг гүйцэх талаар тусгаж магадгүй” хэмээн” Блүүмберг агентлаг таамаглаж байгаа юм байна.

Тодруулбал, тус агентлагийн таамаглаж буйгаар “14-р таван жилийн төлөвлөгөө”-нд шинжлэх ухаан, инновац, эдийн засгийн бие даасан байдал, байгаль орчныг хамгаалах асуудал гол сэдвүүд байх гэнэ. Мөн дээрх төлөвлөгөөнөөс гадна “2035 он хүртэлх урт хугацааны зорилт” дэвшүүлэх саналыг авч, хэлэлцэнэ.

Тус агентлагийн үзэж буйгаар коронавирусний цар тахлын хүндрэлийг богино хугацаанд даван туулж буй Хятадын эдийн засаг ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлтөө хадгалж чадвал ирэх 10 жилийн дотор АНУ-ын эдийн засгийг гүйцэх боломжтой гэжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ЧИН ҮНЭН [202.179.15.3] 2020-10-29 10:54:33

ХЯТАД ЧАНАРГҮЙ ЗЭВСГИЙН ТООГООР Л ГҮЙЦДЭГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЮУУГААР БАРУУНЫХНЫГ ГҮЙЦЭХ ВЭ ДЭЭ ХАХА ..МӨН Ч ТЭНЭГДҮҮ ДҮГНЭЛТ БИЧИХ ЮМ ДАА... БАРУУНЫ ТЕХНОЛОГИЙГ ЖААЛ ХУЛГАЙЛАЖ ДУУРАЙЖ ЖААХАН ДЭЭШИЛСЭН НЬ ҮНЭН Л ДЭЭ ТРАП ТЭРНИЙГ НЬ ТАС ЦОХИОД БАЙГАА... ХҮНИЙ ОЛНООР ЮМ ХИЙЖ БҮТЭЭЖ БОЛДОГ Ч ГЭСЭН ХЯТАДУУД ЭНЭНДЭЭ НАЙДААД ҮХСЭН Ч ХЭДЭН САЯ НЬ ҮЛДНЭ ГЭЭД Л ТОМРООД БАЙНА..ЮУ Л БОЛ?? МОНГОЛЧУУД ДЭВШИЛТ ТЕХНОЛОГ СЭТГЭЭД ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ХЯТАД ОРОСООС ИЛҮҮ БАРУУНЫ БҮХИЙ Л САЛБАРЫН ОЛОТЫГ ЭХ ОРОНДОО ОРУУЛАЙСАА...ХӨРШ УЛСУУДИЙН АРД ИРГЭД АТААРХТАЛ БАРУУНЫ ТЕХНОЛОГООР АЖ АМЬДРЛАА ДЭЭШЛҮҮЛЭХ ЮМСАН ..ТЭР ҮЕД Л ЮМ ӨӨРӨӨР ХАРАГДНА ДАА...ХАХА

Зочин [203.91.115.53] 2020-10-27 07:45:36

Оросын алс дорнод Хабаровсик Хятадын эсрэг бодлого явуулахыг Москвагаас шааррдаж ард түмэн олон сар жагсаж байна. Хятадын зэвсэглэл хэрээс хэтэрч алс дорнодыг түгшээх боллоо. Путин яахаа мэдэхгүй болсон. Америк хойд солонгостой хэлэлцээ хийж амжилт олбол хятадыг ганцаардуулна. Хятад Америкийн зөрчилд солонгост дайн гарах эрсдэл их болсон. Орост дайнд орох чадал байхгүй тул Хятадын түрэмгийлэлд зайгаа авах байх. Энэтхэг Америкийн холбоотон болж далай тэнгист Хятадын эсрэг дайн хийнэ.

keke [202.126.90.89] 2020-10-26 14:47:57

Bodit ediin zasgaaraa China chin USa gees ene jil ilyy bolchixson sh t. Xamgiin naad jishee n Anu giin ediin zasag covidoo s bolood 30 aas 40 xuvi agshsan sht, xarin Kitadiinxiih 8 xuvi usluush t...

Зочин [192.82.67.24] 2020-10-26 14:33:33

Тэгвэл манайх далимдуулах тактика туршина даа.

Зочин [203.91.114.244] 2020-10-26 13:55:36

АНУ наана нь чөдөр хийнэ гэж тооцоод ч Хятад АНУ-г гүйцэнэ гэж үү? Европ, АНУ хоёр Солонгос, Япон байтугай Монголыг элсүүлж тэмцэлдэнэ, бас дотор нь хагалан бутаргагчдыг ажиллуулна, мусульманчуудыг гэнэт дэмжинэ (өөрсдөө дэмждэггүй атлаа) Европ, АНУ-ын банкинд байх бүх дансыг нь хаадаг байхад л хөгжиж чадвал АМЖИЛТ! СССР бол уначихсан, Хятад, ОХУ хоёр бол дарамтлаад байхад л өндийж чадаад байдаг нь гайхалтай. Монголыг бол дэмжих тусам доошилдог маш сонирхолтой улс!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.