96 байршилд хөөрч буух зурвас, талбай байгуулна

Aдмин / Эдийн засаг

Зам, тээврийн хөгжлийн яамнаас орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах төслийн хүрээнд байнгын болон түр ажиллагаатай хөөрч буух зурвас, нисдэг тэрэгний хөөрч буух талбайг нийт 96 байршилд байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зам, тээврийн салбарт 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулахдаа онцоллоо. Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх энэхүү ажлаас гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түшиглэн 20 байршилд бага оврын агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөжээ.

Мөн орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах төслийн хүрээнд Дорнод аймгийн “Чойбалсан”, Ховд аймгийн “Ховд”, Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4С ангиллын болгож, олон улсын нисэх буудал болгоно.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.35] 2020-11-10 07:58:50

ЭНЭ ХҮН ЧИНЬ ХАРИН ЮМ ХИЙХ ГЭЭД Л БАЙНА ДАА ХИЙХ ХҮНИЙ ЗҮТГЭЛ САНААЧЛАГА ШАЛ ӨӨР ХАРАГДДАГ ШҮҮ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.