ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг салбар нэгжээрээ олгож эхэллээ
Цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэд буюу зорилтот харилцагч нарт нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоор ХААН Банкны Улаанбаатар хот дахь 12 салбар нэгж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ.
Нийгмийн халамжийн тэтгэмжийн хөнгөлөлт тусламжийн олголттой холбогдуулан бид иргэдийн харилцах дансанд тухай бүр мөнгийг байршуулж, картгүй иргэдийг картжуулах ажлыг цахимаар зохион байгуулж, зайнаас цахим банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч картгүй, цахим банкны үйлчилгээ авах боломжгүй иргэд цөөнгүй байгаа тул холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дагуу салбар нэгжээрээ дамжуулан ийнхүү олгож эхлээд байгаа юм.
Үйлчлүүлэхээр ирж байгаа харилцагчдын хувьд бид халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоос гадна цахим үйлчилгээнд бүртгэх, картжуулах бүртгэлийн ажлыг давхар хийж байгаа тул нэг харилцагчдад тодорхой хугацаа зарцуулж байна. Харин зайнаас банкны үйлчилгээ авах боломжтой харилцагчид болон дээрхээс бусад асуудлаар хандсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа тул харилцагч та бүхэн ачаалал үүсгэж, өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байна уу.
ХААН Банкны салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол цагуудад хийж, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байна. Харилцагч та бүхэн үйлчилгээ авахаар ирэхдээ амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай үйлчлүүлэхийг зөвлөе.
Өнөө өглөөний 10:30 цагийн байдлаар ХААН Банкны Улаанбаатар хотын ажиллаж буй салбар нэгжүүдийн зургууд хуваалцъя.

























.jpg)


















































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна