Буэнос-Айрест цагдаа нар болон Марадонагийн шүтэн бишрэгчдийн хооронд мөргөлдөөн болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Пүрэв гарагт Буэнос-Айрес хотын төвд Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч асан Диего Марадонатай салах ёс гүйцэтгэх цуглаанд оролцохоор ирсэн түүний шүтэн бишрэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ.

Бүх зүйл салах ёс гүйцэтгэх ёслол болж байсан ерөнхийлөгчийн ордны өмнөх талбай руу хүрдэг Нуеве-де-Хулио, Авенида-де-Майо өргөн чөлөөнүүдийн уулзвараас эхэлсэн байна. Цагдаа нар уг уулзвараас хэдхэн хорооллын зайтай газар цугласан олныг резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглан түрж гаргажээ.

Авенида-де-Майо өргөн чөлөөнд мөргөлдөөн эхэлсний дараа бага зэргийн шахцалдаан болсон байна. Салах ёс гүйцэтгэх цуглаанд ирсэн хүмүүс сумны чимээнээс зугтаж эхэлж, хашааны зарим хэсгийг нураажээ. Өргөн чөлөөний эхэнд цагдаагийн хашаа байрлуулсан байсан байна.

Хүмүүс гэмтэж бэртсэн талаар одоогоор мэдээлэл алга байна. Эмх замбараагүй байдлын үеэр дор хаяж хоёр хүнийг саатуулжээ.

Диего Марадона 11 дүгээр сарын 25-нд 60 насандаа таалал төгссөн билээ. Урьдчилсан мэдээллээр, тэрбээр зүрхний дутагдалд орсны улмаас нас баржээ. Марадонаг таалал төгссөнтэй холбогдуулсан Аргентинд гурван өдрийн гашуудал зарласан юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

eonyykjcqd [135.148.33.99] 2021-03-09 00:08:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

cuhpuvnjix [135.148.33.99] 2021-03-09 00:08:49

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

/*-*/ [49.0.212.165] 2020-11-27 06:16:28

Тэр марадонна гэж олигтой амьтан байгаагүй юмөө, архиг хар тамхичин, дээр нь ойворгон сагсуу хар юм байсын, ямар сайндаа сэтгүүлчдэд яриа өгөхгүй гэж сурвалжлагчийн өөдөөс шувууны дарвинкаар буудаж байхав дээ

Мөнхжаргал [66.181.180.242] 2020-11-28 05:36:25

Хов баздаг чиам шиг нөхөд л олиггүй амьтас байдаг юм даа.

Зочин [202.9.40.110] 2020-11-27 16:26:41

Chamaig l bodvol delhiin hun dee

Зочин [64.119.22.114] 2020-11-27 04:03:03

mongol zaluuchuud shig gedsee unjuultsan nohor bna daa kkk


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.