Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрүүд
Өмнөговь аймаг 12-р сарын 01-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж Аймаг дотроо сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй. Харин бусад аймаг, хот руу хѳдѳлгѳѳнийг хязгаарлана.
Аймгийн Онцгой комисс, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын зүгээс Улаанбаатарт хөл хорионд орсон иргэдээ татан авах асуудлаар УОКомисст удаа дараа хандсанаар Лхагва гарагаас эхлэн Өмнөговийн иргэдээ бүртгэж шинжилгээнд хамруулан сөрөг буюу халдваргүй гарсан иргэдийг татан авах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдлаа.
Архи согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хорьсон хэвээр. Манлай, Цогт-Овоо, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс, Даланзадгад сумдын гол замуудад 11 пост ажиллуулж бусад постыг буулгасан. Коронавирусийн түргэвчилсэн шинжилгээг Цогтцэций, Даланзадгад, Политехник коллежид авах юм.
Сэтгэгдэл
Jolooch [202.126.90.131] 2020-12-02 00:13:19
Hudlaa Umnu goviruu zaaval nevtreh bichig avch orj bna lee
зочин [122.201.24.44] 2020-12-01 12:56:23
Дотоод болон гадаад глобалчлал ихэдсэнээр халдварт өвчинг хумихад хэцүү болох дахин давалгаалах тохиолдол гарч л бна шд
Зочин [139.5.216.101] 2020-12-01 07:07:37
Gahai Bat Erdene.