“Сод Монгол групп”, Улаан Загалмай нийгэмлэг хамтран сайн үйлсийн аян эхлүүлжээ

Aдмин / Эдийн засаг

Ковид-19 цар тахалын эсрэг “Сод Монгол Групп” компани болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран “Илүү холыг хамтдаа туулъя” хандивын аяныг эхлүүлээд байна. Уг хандивын аян 2020.12.21 - 2021.03.31 хүртэл үргэлжилэх бөгөөд Сод Карт Апп-ийг ашиглан иргэп хандиваа илгээх аж. Иргэдийн өгсөн мөнгөн тусламжийг хүнсний тусламж нэн хэрэгцээтэй айл өрх болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвс тэжээл хүргэх зардалд зориулах ажээ. Хандивын аян эхний 24 цагийн байдлаар нэг сая 300 гаруй мянган төгрөг цуглаад буй бөгөөд Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж байна. Та бүхэн “Илүү холыг хамтдаа туулъя” аянд нэгдэхийг хүсвэл iOS : http://lnnk.in/x1A, Android : http://lnnk.in/xZA холбоосоор нэвтрэн орж “Сод карт” аппликейшнээр хандив өргөж болох юм байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Илүү холыг хамтдаа туулъя.

XMA Header Image


Сэтгэгдэл

Zezeg [103.26.193.22] 2020-12-19 07:03:04

Shudarg baij chadah uu? Hen, yaaj hyanalt tavj, tailangaa il tod tavih uu?

Зочин [202.9.46.208] 2020-12-19 08:21:15

jm bolgond tailan nekhdegee boli.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.