Юн Сог Ёлийг цагдан хорих хугацааг сунгажээ

Aдмин / Хууль

Сөүлийн баруун тойргийн шүүхээс "нотлох баримтыг устгаж болзошгүй" гэсэн үндэслэлээр онц байдал тогтоосонтой нь холбоотой хэргээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг цагдан хорих хугацааг 20 хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ. Энэ тухай Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар мэдээлсэн байна.

"Юныг саатуулах захирамжийг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь "нотлох баримтыг устгаж болзошгүй"-тэй холбоотой. Сэжигтнийг байцаах ажиллагааг хууль, журмын дагуу үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэж тус газраас мэдээлсэн байна.

БНСУ-ын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийг 48 цаг гаруй саатуулжээ. Нэгдүгээр сарын 15-нд мөн Ерөнхийлөгчийг анх удаа баривчилсан юм.

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газрын ажилтнууд Юн Сог Ёлийг нэгдүгээр сарын 15-ны өглөө саатуулсан юм. Түүнийг саатуулах хугацаа 48 цаг байсан бөгөөд энэ хугацаанд хууль сахиулах байгууллага цаашид цагдан хорих шаардлагатай эсэхийг шийдэх ёстой байв. Үүний тулд дахин зөвшөөрөл авах шаардлагатай байжээ. Баривчлах зөвшөөрөл олгох эсэхийг шүүх бямба гарагт орон нутгийн цагаар 14:00 цагт хэлэлцэж эхэлжээ.

Юн Сог Ёл хуралд биечлэн оролцож, 40 минутын турш өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Нэгдүгээр сарын 19-нд хүлээн авсан захирамжийн дагуу Юн Сог Юлийг дахин 18 хоног саатуулах бөгөөд эхний 48 цагийг тооцоод 20 хоног юм. Юн Сог Ёлийн хэргийг өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар 10 хоногийн дараа прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд прокурорууд 20 хоногийн дотор хэрэг үүсгэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.