Газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл

Aдмин / Нүүр

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг сонслоо.

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 28 километрийн зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн. Улаанбаатарт гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс танилцууллаа.

Үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн цаг үеийн зарим мэдээллийг танилцууллаа. Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл аймгийн бүх сумдад мэдрэгдсэн гэлээ.

Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн 42 нийтийн орон сууцны барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 8, Онцгой байдлын газраас 18 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас 12 албан хаагч газар дээр нь үзлэг хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ.

Газар хөдлөлтийг урьдчилж мэдээлсэнгүй гэж иргэд шүүмжилсэн. Үүнд мэргэжлийн хүмүүс газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэдгийг тайлбарлалаа.

Шадар сайдын зүгээс газар хөдлөлтийн хариу рага хэмжээний төлөвлөгөөний арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хөвсгөл аймаг, орон нутагт мэргэжлийн байгуулагууд бодит үнэлгээ, магадланг яаравчлан хийх, газар хөдлөлтийн талаар бодит, зөв мэдээллийг иргэдэд хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.46] 2021-01-12 14:54:21

tged bolsniihn daraa ymrch medeelel alban ysoor ogoogu bzde tiim bj uhsende oorsdiigoo omoorood bdiin. Irged chn gadnaas medeellee avjiin gdg chn ta nariig ymr ajilgu pzdanr gedgiin chn haruulj bga uchir ym bolgon deer oorsdiigoo omoordgoo boli ajilgu pzdanr mn

Зочин [64.119.19.163] 2021-01-12 14:50:36

Бүхэл бүтэн хүрээлэн судалгаа хийдэггүй билүү Гайхмаараа мээдээлэл хийх юмаа

Зочин [203.91.115.53] 2021-01-12 14:39:14

Хэ хэ. 21 оны шилдэг онигоо төрлөө. Бараг 7 магнитуд гэдэг бол аюулын түвшин. Тэгээд бас болоогүй өдрийн турш 100 орчим удаа чичирхийлсэн гэж байна. Ямар ждүчид биш дээ. Ждүчид л гэж ямар ч мэдрэмжгүй гүлдийсэн гарууд байдаг биз дээ. Бараг л эхнэр хүүхэд, ах дүүсээ танихгүй, мэдэхгүй гэж зүтгэдэг улс шүү дээ. Байшин нурахад ойртчихоод байхад л таг. Эсвэл тэр багажийг манайхан монголчилсон байх. Утаа мэдрэгч шиг. Жилдээ хэдэн зуу улиад амраахгүй болохоор нь амыг нь барьж авсан. Тэгээд 9 магнитууд чичирхийлж газрын хөрс эргэчихээд байхад нэг юм хариуцлагаа ухамсарлах боловч оройтсон байх бөгөөд мань захирал жорлон дотроо даруулан аль эрт талийсан байх болно. Засаг төрийнхөн ч гэсэн сонгуулийн тооцоогоо хуралдаж суугаад бөөнөөрөө нөгөө ертөнц рүү явах биз. Бидний байгаа царай. Улс төрчид, ждүчид, эрдэмтэд, авилгачидтайгаа газрын хөрсөн доор орж байхдаа таарсан үхэрнүүд.

Зочин [188.150.77.244] 2021-01-12 11:01:06

Uridchilan medeed Usa-s medeelel ter yed garsan shu de!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.