Дашийн БЯМБАСҮРЭН: Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар хэрэгжиж эхлэх эхний жил ирлээ. Таны бодлоор Үндсэн хуулийн өөрчлөлт үндсэн зорилгодоо хүрч чадсан уу?

-Монгол Улс шинэ нийгмийн байгууллагыг зорьсноос хойш гуч гаруй жил өнгөрч, эерэг сөрөг бүх үзэгдлүүдийг нэгтгэн, улс орныхоо амьдрал, хөгжлийн ирээдүйн замыг засахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг зорьсон. Ингэхдээ, өнгөрсөн онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн ихэнх гол зарчмууд нь 2016 оноос өмнө байсан УИХ тэр үед байсан улс төрийн хүрээнд шийдэж хайрцаглагдсан суурин дээр олигархи бүлэглэлүүдийн сонирхол, тэдний өөрийнх нь лобби оролцоотойгоор шийдэгдсэн тул бид хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чадсангүй. Үүнээс харахад Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхний жил үүлтэй, бүрхэг эхэлж байна.

Гэхдээ яахав, амьдралд тулгамдсан зарим тодорхой асуудлууд, жишээлбэл, Дархан, Эрдэнэт хотыг хотын статустай болгох эсвэл шүүхийн, хариуцлагын зарим асуудал, байгалийн баялгийн асуудлыг шийдэх шаардлагатай байсан учраас алаг цоог ч болов Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж авсан хэрэг. Сүүлийн хориод жил Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд олигархи бүлэглэлүүдийн сонирхол давамгайлах болоод төр өөрөө хоцрогдол, хямралын гол үүсгүүр боллоо.Бид өмнөх УИХ-ын гишүүдийг харахад, тэдний дөрөвний гурав нь гэмт хэрэгт холбогдсон, хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь ил болсон.Нийгэмдээ шударга ёс тогтоох төр өөрөө луйвар, хулгайн гэмт хэргийн уурхай болчихсон. Ийм үндсэн дээр л бид Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг зорьж байсан. Гэтэл одоо 2020 оны сонгуулиар МАН хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонхоор гарч ирлээ. Ерөнхийдөө дангаар ноёрхох улс төрийн хүчин хэрвээ олигархиудын гарт орвол улс эх оронд гамшиг болох нь тодорхой.

Сүүлийн үед ажиглаж байхад, УИХ-д олон хүн шинээр орж ирсэн. Шинэ үзэл санаа, шинэ ололт орж ирэв үү гэтэл бас биш байна. Цэвэр бизнесийн эрх ашиг, эдийн засгийн ашиг сонирхол руу улам хөтлөгдөх хандлага байгаа нь харамсалтай. Энэ бол эмгэнэл. МАН зүүний нам гэсэн нийгмийн чиг баримжаатай бодлого явуулна гэж тунхагладаг.

Гэтэл эдийн засгийн бодлого нь олигархиудын бодлого болоод хувирчихлаа. Ялангуяа татварын бодлого. МАН-ын үзэл баримтлал нь явуулж байгаа бодлогоосоо эрс зөрүүтэй болж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байгаа цагт МАН-ын эдийн засгийн бодлого огтхон ч өөрчлөгдөхгүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд л үйлчилдэг хүн.

МАН ерөнхий тогтолцооныхоо хувьд регресс буюу ухралт руу нэгэнт орчихлоо. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудыг харахад төрийн хяналтын тогтолцоо бүрэн алдагдсан байна.

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байгааг та хэлж байна уу?

-Гурван тулгууртай төр гэдэг бол масоны төр. Монголын жинхэнэ төрийн тогтолцоо бол таван тулгуурт төр юм л даа. Төрийн хяналтын тогтолцоогүйгээр улс орон зөв хөгжихгүй. Гэтэл УИХ-аар хэлэлцэж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай, Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг харахад их хурал өөрөө өөрийгөө ч сонсохгүй, өөрийнхөө дотор байгаа эрүүл саруул дуу хоолойг хүлээж авахгүй, олонхоороо түрдэг, МАН-ынхаа төв штабын сонирхлыг тулган баталдаг болжээ. Сонгууль өөрөө мөнгөтэй хүн намаар дамжиж жүжиг тоглох, өөрийгөө бурхан царайлж буян бүтээх хүний дүрд тоглох процесс болоод хувирчихлаа. МАН-ынхан 2016-2020 оны хооронд төр барьж байхад мэдээж алдаа их гарсан. Гэхдээ ардын намынхан Ухнаагийн Хүрэлсүх гэдэг ерөнхий сайдаа түшээд намаа, төрөө цэвэрлэе гэсэн чиглэлээр том алхмууд хийсэн. Энэ үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сонгогдоод шударга ёсны төлөө төрийн дээд удирдлагаа нэгтгэж, нэг санаагаар ажилласны үр дүнд 60 тэрбумын хэрэг ч гэдэг юмуу олон асуудлыг зоригтой шийдэж ирсэн. Гэхдээ МАН үндсэндээ ард түмэнд үйлчлэхээсээ илүүтэй олигархи баячуудад үйлчилдэг дотоод үзэл хэвээр үлдсэн нь сүүлийн үед хийж буй тэдний алхам, баталж буй хуулиудын үзэл баримтлалаас нь шууд харагдах боллоо.

-Хязгааргүй эрх мэдэл дунд хэзээ ч хяналтаа алдаж болзошгүй одоогийн нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд та ямар анхааруулга өгөх вэ. Инээсэн бүхэн найз биш гэдэг. Энэ нийгэмд шударга шүүмж хамгаас үнэтэй болоод байна.

-Ер нь У.Хүрэлсүх бид хоёр санаа бодлоо солилцдог. Хамгийн гол нь Ерөнхий сайд үүргээ умартаж болохгүй. Ерөнхий сайд их хурал дээр үг хэлснийхээ дараа “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлдэг биз дээ. Манай улсад олон ч Ерөнхий сайд хэрэгт холбогдож, ард түмнийхээ итгэлийг алдаж байна. Надаас хойш олон Ерөнхий сайд томилогдсоноос 8-9 нь гэмт хэрэгт холбогдоод зарим нь хоригдож байгаа. Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсон нь намын нэр хүнд гэхээсээ илүү нэг хүний далбаан доорх ялалт байв. Энэ үед шинэчлэлийн салхийг хагалж ирсэн Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд барьсан бодлого нь 2016 оноос хойш ард түмэнд огт таалагдаагүй. Түүнээс МАН сайндаа ч ялалт байгуулаагүй, тухайн үеийн АН арчаагүйгээсээ ялагдсан юм.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс өөрийгөө шүдгүй арслантай зүйрлэж байсан нь саяхан. Харин өнөөдөр Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрөх боллоо.

-Шүдгүй арслан, шүдтэй арслангийн хоорондох ялгаа бол аливаа асуудлыг шийдэх тухай асуудал юм. Одоогийн Үндсэн Хууль бусад хуулиудын нөхцөлд бол Ерөнхийлөгч ч ялгаагүй, Ерөнхий сайд ч ялгаагүй шүдгүй арслангууд. Жинхэнэ бүхнийг мэдээд, бүхнийг шийддэг дураараа аашилдаг улсууд чинь УИХ болчихоод байна. Энэ бол миний ойлголтоор төрд гарсан “чүүчил”-үүд юм л даа. Тэд бол эцэс сүүлд нь өөрийгөө ч, нийгмээ ч сүйрэлд хүргэх үр дагавар руу явж байгаагаа мэдэхгүй байна.Ерөнхий сайдын эрх мэдлийн хувьд Засгийн газрын гишүүдээ өөрөө шилж сонгох, өөрөө томилох эрхийг нь өгсөн.Ерөнхий сайд зөв хүнээ сонгоно гэдэг маш чухал түүнд ирсэн сорилт. Зөв хүн бэлдэх тогтолцоо Монгол Улсад гэхдээ байхгүй болсон. Шулуухан хэлэхэд, эрх мэдэл нь нэмэгдэх тусам У.Хүрэлсүх ч бай өөр хэн нэгэн ч бай албан тушаалдаа мөнх биш шүү дээ.

Хүрэлсүх сайдыг яаж ийж байгаад унагах сонирхол нам дотроо их бий болно. Магадгүй одоо ч гарч ирсэн байж магадгүй. Иймээс эрх мэдлийг хэтрүүлж өгч хорлох ажиллагаа ч явж байж болно гэж харж байна.

-“Авлигагүй нийгмийн төлөөх” АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд томилохоор хуулинд өөрчлөлт орууллаа. Монгол Улс хараат бусаар цаашид авлигатай тэмцэж чадах уу?

-АТГ хууль сахиулах тогтолцооны маш чухал хэсэг. Энэ тогтолцоо үндсэндээ Ерөнхий сайдын мэдэлд шилжихээр юу болох вэ. Монгол Улсын сүүлийн хэдэн жилийн дүр зургийг харахад “Авлигын төв штаб” маань Засгийн газар, УИХ-д байдаг нь ил цагаан боллоо. Авлигачдын цөм нь тэнд л орогнож байна. Гэтэл дээрх “Авлигын төв штаб”-д АТГ харьяалагддаг болохоор хэрхэн хяналтаа тавих вэ дээ. Энэ гажуудлын тогтолцоо нь цаашид одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагуулаад тонгорно гэсэн зальт арга ч юм уу даа.

-Та Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд үйлчилдэг л хүн гэлээ. Нийгэмд түүнийг зээлийг зээлээр дарж байна гэсэн шүүмж өрнөдөг. Энэ үнэн юм уу?

-9,7 их наяд төгрөгийн өр дарлаа гэдэг. Өр дараагүй шүү дээ. Зээлийг зээлээр дарсан. Монголын өр 2016 оны эцэст 16 их наяд төгрөг байсан. Одоо гуч гаруй тэрбум ам.доллар болчихлоо.Энэ нь Монгол Улс ирээдүйгээ харийн ч юмуу, дотоодын ч юмуу мөнгө хүүлэгчдийн барьцаанд тавьж байгаа хэрэг. Энэ бол түүхэн талаасаа гэмт хэрэг шүү, Ч.Хүрэлбаатар аа! Зээл авч болно. Зээл аваад ашгаар нь зээлээ дараад ард түмэндээ тустай үйлс хийж болно. Энэ бол эрүүл зээл.

Одоогийн Сангийн сайдын баримталж байгаа бодлого бол Монголд маш хортой бодлого юм.“Хотгор шанага”-ын уурхайг гадныханд худалдсан хүн, авлигын хэрэгт ингэж холбогдсон гээд баримтууд нь дэлгэгдсээр байхад МАН-ынхан Сангийн сайдыг дэмжээд томилсон. Тэгэхээр УИХ-д олигархи бүлэглэл ямар хүчтэй байгааг харж байгаа биз дээ.

-Монгол Улсын төсөв сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хэдэн арав дахин өссөн. Гэтэл ард түмний амьдрал 10 дахин ч өссөнгүй. Монголчууд бид хэдэн бүлэглэлд өртэй юм шиг амьдарсаар өнөөдрийг хүрлээ.

-30 жилээ болиод 20 жилийг ярья. 2001 онд төсөв 380 тэрбум төгрөг байлаа шүү дээ. Одоо 12 их наяд гэхээр 40 дахин өссөн байгаа биз. Энэ төсвийг яаж санхүүжүүлж ирэв гэхээр сүүлийн 20 жилд мөнгөний нийлүүлэлт 80 дахин өслөө. Эдийн засаг 10 дахин өссөн. Төр ямар бодлого явуулж байгаа нь эндээс харагдаж байгаа биз. Эдийн засгийн өсөлт ард түмэнд очиж наалддаггүйн учир нь уул уурхайгаас олж байгаа ашиг орлого чинь цөөхөн хүний халаасыг зузаатгаж байна. Ерөнхийлөгч сонгуульд орохдоо 30 хүний дарамтаас Монголыг чөлөөлнө гэж амласан. Ерөнхий сайд ч гэсэн 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж ярьдаг. Энэ 30 гэр бүл чинь Монголыг цөлмөсөн хэвээрээ байна.

-УИХ өөрөө өөрийгөө хянаж чадахаа больсон талаар та хөндсөн. УИХ маш чухал шийдвэрүүдийг хэлэлцэж байгаагийн нэг гол асуудал нь Шүүхийн тухай хууль. Шүүхийн асуудал 1990 оноос хойш хөлөө олохгүй догонцож явсаар ирлээ. Та УИХ-аар хэлэлцэж байгаа шүүхийн тухай хуулийн талаар дээр ярьсангүй өнгөрлөө.

-Шүүх засаглалын тухай хууль бол амьдралын хөшүүрэг. Одоогийн Их Хурлын баримталж байгаа Шүүхийн тухай хуулийн бодлого нь Монголын Шүүх засаглалыг бүрэн нураагаад төрийн байгууллагаас илүү олон нийтийн шинж чанартай болгож байна. Үнэхээр шүүх засаглал гэдэг монгол төрийн тулгуур багана юм бол төрийнхөө салаа мөчрийн нэгэн адил төрийн нэгдмэл бодлого сахилга бат, зохион байгуулалтын хүрээнд л байгуулагдах ёстой.

Гэтэл Шүүхийн зөвлөл байгуулах, хариуцлага сахилгын хороо байгуулахаас эхлээд олон нийтийн байгууллагаар явна гэдэг нь ОНБ-аас өөрцгүй боллоо гэсэн үг.Энэ бол ард түмэнд биш, харин авлигачдад хэрэгтэй. Өнгөрсөн жил л гэхэд Монголын нийгмийг цочроосон Оюу толгой, Эрдэнэт, ЖДҮ гээд олон асуудлууд бүгд шүүхээр шийдэгдээгүй. Ингэж явсаар хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэдэг үндэслэлээр цагааддаг болчихлоо.

-Ерөнхийлөгчийн саналыг УИХ хүлээж аваагүй гэснээс Ерөнхийлөгчийн оруулсан санал бүр ээлж дараагаар унаж байна л даа. Яг энэ үед Ерөнхийлөгчийн хувьд “нэг сая төгрөгийг өрх бүрд олгоё. 200 мянган төгрөгийг бэлнээр өгч, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоё” гэж байгаа. Энэ санал дэмжигдэх санал уу. Эсвэл бүтэхгүй санал юм уу?

-Гурван сая хүнтэй Монгол орны хувьд асар их баялагтай. Төр засаг нь толгойгүй байх, олон толгойтой могой шиг байх санаархал бол гадна дотны олигархиуд, коллаборацистууд бий. Энэ чиглэлээр Монголын төрийг сулруулах оролдлого АН, МАН дотор ч байна. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн үүрэг ролийг үгүйсгэх оролдлого гарч байгаа гэж дүгнэхээр байгаа.

Сүүлийн үед Ерөнхийлөгч ямар ч асуудал оруулсан УИХ хүлээж авахгүй болчихжээ.Энэ нь эцэстээ Ерөнхийлөгчийн саналыг унагах, эсвэл дэмжих гэхээсээ илүүтэйгээр ард түмний хүсэл зориг, шаардлагыг унагаж байна гэж зарим асуудал дээр харагдаж байна. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг өнцгөөр харж саналыг нь унагаж байгаа бол төрийн тэргүүнийхээ байр суурийг биш, ард түмнийхээ хүсэл зориг, санаа бодлыг үл тоомсорлож байгаа хэрэг. Жишээ нь, Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ дэмжээд баталсан бол МАН ард түмэнд шударга харагдах байсан шүү дээ.

-Засаглалын тогтолцооны тэнцвэр алдагдаж байна гэж зарим эрдэмтэн, судлаачид ярих боллоо. Жишээ нь, энэ ширээ дөрвөн хөлтэй байж тэнцвэртэй байх атал хоёр хөлтэй болж байгаатай зүйрлэж болох уу. Засаглалын тэнцвэр алдагдахад Монгол Улсын нийгэм эдийн засаг ирээдүйд Киргизийнх шиг улс төрийн хямрал руу орох болов уу?

-Монгол Улсын засаглалын тэнцвэр алдагдаж байгаа нь улс төрийн намууд биеэ худалдаж байгаатай л шууд холбоотой. Сүүлийн хэдэн сонгуулийг харахад улс төрийн намууд эрх мэдлээ худалддаг лангуу болоод хувирчихсан шүү дээ. Түүгээр дамжиж төрд шургалсан хувийн явцуу ашиг сонирхолтой хүмүүс төрийг өрөөсгөл, тахир дутуу байдалд хүргэлээ. Үүний хувь заяа ямар болох вэ гэдгийг таах гэж нэг их зовох хэрэггүй. Чиний хэлснээр, хоёр хөлтэй ширээ тогтож чадах уу, үгүй юү гэдгээр л бодох хэрэгтэй. Цаашдаа үргэлжилсэн замбараагүй байдал, нийгмийн сөргөлдөөнд хүрэх юм бол хөгжил дэвшлийн асуудал байхгүй болно. Өөрөө өөртэйгөө ноцолдсоор байгаад хүчээ барна. Бусдын идэш болно. Энэ бол бодитой ирээдүй.

-Та өмнө өгч байсан нэгэн ярилцлагадаа Оюу толгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн улсаа худалдсан шунал гэж хэлсэн байсан. Эх орныхоо байгалийн баялгийг ашиглуулаад өөрсдөө өртэй үлдэж байна гэж өөрийг тань хэлсэн Оюу толгойн гэрээний асуудлаар та ойрын үед хэвлэлд ярьсангүй.

-Оюу толгойн гэрээний анхны төслийг анх би 2005 оны нэгдүгээр сарын 5-нд олж аваад тэр үеийн Ерөнхий сайд, ҮАБЗ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хандаж ийм ноцтой гэрээ хийж болохгүй ээ гэсэн. Монголд шударга ёс байна уу, төрөөс ард түмэндээ байнга зарлан тунхаглаж байгаа баялгийн шударга хуваарилалт байна уу гэдэг асуудал Оюу толгойн гэрээ хэрхэн шийдэгдэх дээр очиж үнэнд гүйцэгдэнэ. Монголчууд байгалийн баялгийнхаа эзэн сууж, монгол хүн энэхүү гэрээнийхээ төслийг хийгээч ээ гэж олон ч удаа сануулж байлаа. Түүнээс хойш би Оюу толгойн гэрээтэй холбоотой бүх асуудлыг өнөөдрийг хүртэл анхааралтай ажиглаж яваа хүн.Чоно борооноор гэгчээр 2009 онд батлагдсан Оюу толгойн гэрээг С.Батболд Ерөнхий сайд байх үедээ УИХ-аар оруулж баталсан. Харин гэрээг анх оруулж байсан Ерөнхий сайд С.Баяр тус гэрээг “Би толгойгоороо хариуцна. Нийт ашгийн 76 хувь нь Монголд ирнэ” гэж хэлж амлаж байсан бол гардан батлуулсан Ерөнхий сайд С.Батболд нийт ашгийн 59 хувь Монголд ирж бид хөгжиж цэцэглэнэ гэж ярьж байлаа. Оюу толгойн гэрээг шударга, шударга бус, сайн, муу гэж нийгэмд талцал үүсгэсэн нь анхнаасаа Риотинтогийн захиалгат тархи угаалт байсан юм. Оюу толгойн гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад л бүх зүйл тодорхой харагддаг. Эрдэнэт үйлдвэр нь Оюу толгойтой ижил флотацын технологитой. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаж байгаа хүдрийн агуулга нь Оюу толгойнхоос 3-4 дахин бага.

Гэтэл Эрдэнэт үйлдвэр нь жилдээ төсөвт 1 их наяд төгрөг төвлөрүүлдэг байтал Оюу толгой нь алдагдалтай ажиллаж байгааг хэрхэн ойлгох вэ. “Би Оюу толгойн гэрээ хийсэн, сайхан гэрээ болсон” гэж ном бичиж, өөрсдөдөө алтан хөшөө босгодог улстөрчид хүртэл Монголд байна. Шулуухан хэлэхэд, Оюу толгойн гэрээ гэдэг бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн. Ямар төрлийн шуналын нян байж болох тэр бүхэн тэнд цуглачихсан. Оюу толгой дөнгөж ажиллаж эхэлж байхад монгол төрийн гурван сайд ороод 2 тэрбум 130 сая ам.долларын зөрчилтэй байна гээд илрүүлсэн атал үүний ул мөрөөр ямар ч ажил хийгдээгүй. Эрх мэдэлтнүүд “Рио Тинто”-д байгалийн баялгийнхаа бүх нөөцийг эзэмшүүлэн тэр нь гадны банкны барьцаанд “Дубайн төлөвлөгөө” гэгчээр тавигдаж, ард нь Монголын ард түмэн бид өртэй үлдэж байна. Энэ асуудлыг Оюу толгойнхон нь ч биш харин тухайн үеийн Монголын төр, Засгийн газар, УИХ нь хүлээж аваагүй байдаг.

Оюу толгойн гэрээ бол эрх мэдэлтнүүд хуйвалдаж, улсаа худалдаж, нийгэм, үндэсний эрх ашгаасаа урвасан үйлдэл. Хээл хахуульд гүн гүнзгий живсэн нь Монгол Улс Оюу толгойн гэрээг батлуулах үндсэн эх сурвалж нь болсон.Энэ талаар олон баримтууд дурдаж болно, одоо ч олон баримтууд гарч ирсээр байна.

Тухайлбал, Английн Шүүхээр шийдвэрлэж байгаа ноцтой баримтууд нь Нью-Йоркийн Шүүхийн цахим санд тавигдсан байна лээ. Цахим сан руу нь хэн ч орж мэдээлэл авч, уншиж болохоор байна. Английн Дээд Шүүхийн шүүгч Марк Пеллингийн гаргасан шийдвэрүүд болон холбогдох баримтууд гарсан байгаа.Би Оюу толгойн асуудлыг эхнээс нь анхааралтай ажиглаж байгаа хүний хувьд хэл устай хүүхдүүдтэйгээ хамт орж мэдээллийг нь нягтлан олон удаа уншиж танилцсаны эцэст гайхаад сууж байна. Үнэхээр төрсөн нутаг, газар шороо, ард түмнээ Оюу толгойн гэрээг гардан гүйцэтгэсэн улстөрчид мөнгөөр арилжсан нь харагдана, харуусал ч төрнө. Өнөөдөр хүн бүхэн хүсвэл гадаад ертөнцтэй холбогдож, хүссэн мэдээллээ авч чаддаг болсон цаг үе шүү дээ. Одоо ч гадаад хэлгүй хүн ховор болсон байна.

Иймээс эх оронч сэтгэлтэй хүн Нью-Йоркийн Шүүхийн цахим сан руу ороод үзвэл миний хэлсэн “Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн” гэдэг өгүүлбэрийг сайн ойлгох болно.

-Оюу толгойн гэрээ ашиг өгөх биш өрөнд оруулж, хөгжилд ард түмнээ хүргэх биш мухардал руу хөтөлчихлөө. Бидэнд энэ мухардлаас гарах ямар гаргалгаа байна вэ?

-Ер нь Монгол орон өөрийн үндэсний эрх ашгийг хамгаалсан эрх зүйн харилцаанд орох чадварын талаас нь авч үзвэл, гэрээг шууд өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ ТУЗ-д манай улсын Ерөнхийлөгч байсан хүн хүртэл очоод орчихсон тохиолдолд өнөөдрийг хүртэл бэхэжсэн энэ ноцтой асуудлыг шийдэхэд туйлын ярвигтай.Гэхдээ боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй улсууд асуудлыг тал талаас нь нарийн судалж олон улсын хараат бус арбитрийн дүгнэлт өгөх байгууллагуудыг түшиглэж ажиллавал гэрээг сайжруулж боломж бийг мартаж болохгүй. Харин одоогийн УИХнь Засгийн газарт үүрэг өгсөн шиг наян хэдэн зүйлийн өөрчлөлт оруулъя гээд тунхаг гаргачихаад үр дүнгүй асуудлыг аргацааж гацаасан энэ байдлаараа яваад байвал Риогийнхон, Оюу толгойнхон жилийн нэг өөрчлөлт ярьсаар манай улсыг цөлмөөд гарна. Асуудлыг үндэсний эрх ашгийн үүднээс харвал түргэн шийдэх боломж бий. Жишээ нь, зовлон тоочиж суухын оронд Оюу толгойгоос гаргасан баяжмалаар Монголдоо зэс үйлдвэрлэх боломжтой. Зөвхөн зэс биш, алт мөнгө, молибден болон бусад ховор элементийн тухай асуудал энд сөхөгдөнө. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ одоо нэг тонн нь 8120 ам.долларт хүрлээ. Гэтэл Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэр дээр хийсэн тооцоогоор Монголд 1 тонн зэс хайлуулахад гарах өөрийн өртөг нь 3300-3350 ам.доллар байна. Үүнээс харахад, хэдий хэмжээний ашиг гарах нь тодорхой. Гэтэл Оюу толгойн гэрээгээр ашгаа гадагш нь зөөгөөд гаргачихдаг, өртөг, зардлыг нь монголчууд мэддэггүй учраас Монголын тал алдагдалтай үлдэж байна даа. Одоо гол түлхүүр бол Ерөнхийлөгчийн гарт байна гэж би харж байна. ҮАБЗ-ийн гишүүдийн байр суурийг нэгтгэн, асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөд, Монголдоо цаашид гэрээ хэлцэл байгуулах хяналттай, үр ашигтай тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ бол ард түмний хүлээлт юм шүү.

-Өөрөөр хэлбэл, та Оюу толгойн гэрээний асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гарц олох ёстой гэж хэлж байна уу?

-Энэ бол миний хүлээлт биш Монголын ард түмний хүлээлт юм. Оюу толгойтой холбоотой материал нэр бүхий улстөрчидтэй холбогдож дэлхий нийтийг шуугиулж байхад Монгол Улсын төрийн тэргүүн энэ асуудал дээр дуугарах нь улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн өмнөөс Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил бас ард түмнээс түүнд өгсөн үүрэг юм.

-Оюу толгойн гэрээг байгуулахгүй бол өдөр тутам ам.доллар алдаж байна гэж улстөрчид ярьж байсныг санаж байна. Гэтэл энэ гэрээ ийнхүү олон улсад сөхөгдөж, эцэст нь Монголын ард түмэн хохирч байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Монгол төр энэ асуудал дээр цэг тавих ёстой. Рио тинто буюу үндэстэн дамнасан корпораци болох энэ араатнуудын явсан газар бүр цусан мөртэй байдаг. Зарим улс оронд үлдээсэн мөрийг харахад дотоод тэмцэл талцлыг бий болгож, улсыг нь цөлмөсөн түүхийн мөр арилаагүй. Баялгаа хүнд өгөөд өөрөө өртэй үлддэг мухардал руу Монгол Улс нэгэнт орчихлоо. Тухайн үед төрийн эрх мэдлийг барьж байсан эрх мэдэлтнүүд шуналаасаа болж улс орноо ийм нөхцөлд орууллаа.Өмнө нь төрийн тэргүүн байсан хүн хүртэл хэдэн мянган ам.долларын цалин аваад сууж байх жишээний. Дараагийн шинэ залгамжлагчид нь ийм замаар явж мөнгө олохсон гэдэг хүсэлтэй болчихсон. Энэ бол Монголын түүхэнд гашуун сургамж болон үлдэнэ.

-Улс төрийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл ард нь байгаа Оюу толгойн гэрээний асуудал утас мэт хөвөрсөөр хэзээ төгсгөх нь таашгүй. Илт хохиролтой энэ гэрээг шийдвэрлэж чадах эх орноо гэсэн чин сэтгэл, чадвар чадамж өнөөгийн эрх барьж буй нам, улстөрчдөд байна уу?

-Төр өөрөө ийм асуудлыг зөв шийдэх механизм тогтолцоогоо бий болгох шаардлагатай. Гэрээ хэлцэл хийхэд субьект, зөвлөгөө өгөх, хяналт тавих, өндөр мэргэжлийн бүтэцтэй байх хэрэгтэй. Энэ механизм Монголд байхгүй. Нэг хавтас сугавчилсан захиалгатай нөхөр очоод гэрээ хийгээд ирдэг, тэнд ямар яриа өрнөж, үйл явц хэрхэн өрнөснийг ард түмэн мэддэггүй.Гагцхүү саяхан шүүхээр нотлогдсон баримтууд ид гарч ирснээр ард иргэд энэ асуудалд анхаарах шинжтэй болж байгаа ч Монголын төр, эрх баригчид энэ асуудал дээр огт хөдлөхгүй байна. Энэ ноцтой асуудлыг хөдөлгөх хүч, хүсэл сонирхол өнөөдрийн эрх баригчдад огт алга.

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны нугалаанд шударга ёс байсан уу, одоо шударга ёс байна уу, ирээдүйд байх уу?

-Шударга ёс гэдэг бол хүн төрөлхтний амьдралын үндсэн зарчим. Шударга ёс алдагдсан аль ч түүхэн үе, аль ч нийгэмд сайхан амьдрал ирэхгүй. Шударга ёсны асуудал төрийн чанарыг үнэлэхэд, төрийн үйл ажиллагааг үнэлэхэд гол шалгуур болдог.

Монголын өнөөгийн нийгмийн нэг эмгэнэл нь шударга ёс алдагдаж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалах хуулийг батлан гаргадаг болсонд оршино. Шударга ёс гэдэг бол хуулийн чанарын агуулгыг батлах шалгуур юм шүү дээ. Шударга ёсыг бий болгохын төлөө Үндсэн хууль болон бусад хуулиа гаргах ёстой ч одоогийн хулгайчид өөрсдийгөө хамгаалах гэж хууль баталж байна.

-Төрийн дээр ард түмэн байна уу, нам байна уу?

-Төрийн дээр нам, намын дээр луйварчид олигархиуд байна. Тэр намууд олигархиудын гарт байгаа цагт Монгол Улс маань өөдлөхгүй дээ. Үзэл баримтлалгүй намууд гэдэг бол нийгмийн дээрэмчид хулгайчид гэсэн үг.

-Нээлттэй ярилцсан Танд баярлалаа.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

Зочин [46.85.132.15] 2021-01-21 17:49:08

Ийм маргаантай чухал асуудлыг live bichleg uzej baij l batalgaajuunii. Setguulchid өөрсдийн бодлоор хэнтэй ярих юу бичхээ шийддэг шүү дээ. Их мэдээлэл харьцуулах хэрэг гарчээ.

Монгол иргэн [203.23.49.216] 2021-01-17 11:33:57

Бодууштай зүйл их байна. 1.Очирбат Монголыг "бар" бус "баар" улс болгосон. 2.Багабанди Ард түмэнд бус өөртөө "Загас барих арга"-ыг бий болгож баяжсан. 3.Энхбаяр буддын билэгдлийн 108 хөтөлбөр гаргаад шоронгийн ялтан болсон. 4.Элбэгдорж өөрөө төрөөс Тэрбумтан болсон. 5.Баттулга Оффшорыг оруулж ирнэ, Зээлийг тэглэнэ гэсэн. Өөрөө "оффшорчин" нь батлагдлаа. Бид НАМ нэртэй Луйварчдаар алийн болгон тоглуулах ёстой юм. Ард түмний төлөө хууль байхгүй. Дандаа "Хулгайч, Луйварчдад үйлчлэх хууль"-ийг батлаад байна. Тэрбум тэрбумаар нь идчихээд "ялгүй байдаг" УИХ-ын гишүүн асан Ундармаа, Гарамжав гээд... Хамтарч хулгайлсан болохоор нэгнийгээ "ялгүй" гаргаж байгаа шүү дээ. МУЕ-чийг нам нэртэй хулгайч нараас бус сум, хороо, аймаг, дүүрэг, хотуудаас иргэдийн дундаас "цахим шаталсан сонгууль"-иар сонгох нь "арай" шударга. Тагнуул, цагдаагийн удирдлагыг энэ "луйвар"-ын бүлэглэл Гэрэл нас нь 60 хэтэрчихээд байхад л "хүчиндээд", "хуулиа зөрчөөд" томилоод, "генерал" цол олгочих юм даа. Хачин л юм их болж.

Зочин [192.82.84.142] 2022-07-22 15:38:08

goy uxno

агаа [124.158.90.3] 2021-01-16 09:27:15

Монголд ашиггүй гэрээ хийсэн хүмүүс монголд яаж амьдрах юм бол түүх тартахгүй шүү .хайран үр удам, заавал өөрчлөх болж өгвөл цуцлах юмсан Монгол хэзээч алдахгүй шүү...Маш яаралтай.Цаг нь ирхээр ард түмэн босох байх даа,Тэр үед...

Үнэнхүү [202.126.88.153] 2021-01-16 08:07:03

Энэ хүн зөнөсөн ч бай үхсэн ч бай Монголын хойч ирээдүйд санаа зовсон оо хэллээ тэрнээс монголд сайхан ирээдүй ирж цэцэглэн хөгжихөд энэ хүн аваад явахгүй шүү дээ янз бүрийн юм бичээд бга улсууд жаахан ухаантай холыг хардаа одоо энэ нийгэмд яг энэ хүний ярьсан бүгд л үнэн байгаа шүү дээ ард түмэн нэгдэж одоогийн төрд маш том цэвэрлэгээ хийж улс орноо хурдан хөгжүүлэх хэрэгтэй байна даа

Ард [66.181.160.82] 2021-01-16 04:10:16

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй үхэр унасан хүнд нохой өшөө тэй гэж яасан үнэн үг вэ

zochin [202.126.89.161] 2021-01-15 14:42:35

mash oilgomjtoi zuw yarilaa ene hun shudraga hun baina bas mongoloo gesen setgeleeree manai erunhiillugch Battulga tai sanaa neg yum

зочин505 [202.131.243.50] 2021-01-15 23:52:19

Ботосван улсын жишээг С.Ганбаатар мөнч их ярьсан даа.Манай хулгайчуудад юм олдохгүй,РиоТинтогийн олох ашиг чамлалттай санагдсан байх л даа. Одоо тэгээд өрөнд орсоор л байх юм уу. Тэгснээс шууд зогсоогоод дэлхийн зах зээлдээр шууд зарах эсвэл 34-хувиасаа татгалзаад татваруудаа зөв тооцож аваад суух арга л үлдлээ.Яагаад гэвэл авилгал өгч гэрээ хийсэн нь тодорхой харагдаад байх шиг байна шүү дээ.Шоронд байгаа дарга нар нэг удаа эх орноо бодоод авилгал авсанаа хүлээчих зориг гаргах хэрэгтэй юм шиг харагдаж байна.Тэр үед УИХ-д байсан кноп дарсан нөхдүүд ч бодох хэрэгтэй.Архивт байж л байгаа.Ичиж зовох,улайж цайх бол өнгөрсөн хэрэг. Улсаа л бодьё

Зочин [192.82.68.140] 2021-01-15 14:34:28

Энэ зөнөг буриад өвгөний хэлсэн үг үнэн боловч ард түмэн түүнийг мянгуужин гэдэг байлаа. Энэ буриад өвгөн монголын ард түмэнд их гай тарьсан л даа, тэрний нь бодохоор үхсэн нь дээр гэдэг үнэн үг..

Зочин [64.119.21.6] 2021-02-06 16:17:27

Чи хулгайчдын унен байдлыг Монголын иргэд мэдчихвий их айж байнаа. Чам шиг адгийн шаар уеийн уедээ еедийн бараабуу хараасай.

Зочин [122.201.31.113] 2021-01-18 12:13:05

Тэгж болохгүй шүү.

irgen [66.181.182.42] 2021-01-15 13:24:55

ot gereeg yaaraltai tsutslah heregtei ard tumen mini nudee neegeechee.

Зочин [202.55.188.89] 2021-01-15 12:35:46

Yostoi Mongoloo gej bodson tuldaa l helj baina daa, tuunees bish busad ner nuluutei humuu bugdeeree amia bodood duv duugui suutsgaaj baina. Erunhiilugch asan Ochirbat, Bagabandi yasan? Ted bol bugs dolooj ugaadsaar hoollogchid shuu dee

Ард [66.181.161.108] 2021-01-15 11:07:00

Үхсэн буурин толгойноос амьд ат айна гэж үнэн үг шүү

зочин [202.9.47.16] 2021-01-15 10:31:31

Энэ хүнийг доромжилж байгаа хүмүүсийг би ирээдүйрүүгээ их буугаар буудаж байгаатай агаар нэгэн гэж ойлгож байна

Зочин [66.181.161.65] 2021-01-15 11:30:28

batjargal chini eljigdorjiin avgain duu bmbasuren gyaig gujirdej baina

Батжаргал [103.26.195.78] 2021-01-15 10:22:53

Бямбасүрэн гуайг тэртээ 90-ээд онд хамгийн тулхтай, мэдлэгтэй, туршлагатай хүн гэж Ерөнхий сайд болгож байсан байх. Одоо төр ингэж худалдагдах замыг өөрөө эхлэлийг нь тавьж, засалцаж өгсөн хүн дээ. Их хурал гэж төрийг худалдаж авдаг тэнэг бүтцийг гаргаж ирж, тэндээс төр, засгийн өндөр албан тушаалуудыг нам гэх дээрэмчдийн банда хувааж авдаг ардчилал хэмээх гоё нэртэй хортой халдварыг Монголд тарааж байсан хүн шүү дээ. Оросыг Ельцин яаж нураасан шиг Бямбасүрэн гуай Монголыг нураахад томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн.

Зочин [64.119.21.6] 2021-02-06 16:11:00

Чи унен угсийг нь Монголчууд мэдчихвий гэж айж байгаа хорон санаатай гадны заавартай новш юмдаа. Чамайг алах юмсан.

Монгол ялна [139.5.216.97] 2021-01-15 15:13:38

Бямбасүрэн гуай болон ардчилал монголыг сүйрүүлээгүй. Улсын бүх хөрөнгө, нууц, боловсон хүчнийг атгаж ыайсан МАН орос гэж тэжээгч нь гэнэт тэднийг хаямагц зөвхөн хорлон сүйтгэх, идэж завших ажил хийж, нялх, туршлагагүй ардчиллыг багалзуурдаж, ардуудыг нь чам шиг боолын сэтгэхүйтэй маанаг болгох системтэй ажил хийж, өөрсдөө хагартлаа баяжсан даа.Нэгдэл, үйлдвэр, газар, ашигт малтмалын лицензийн наад зах нь 80-90 хувийг ньМАНгарууд авчихаад ардчилал руу чихэж орхисон. Чам шиг амьдрах чадваргүй, төрөөр тэжээлгэх хүсэлтэй ь их гарын овгоруудыг нь биш, муусайн хармааны хулгайчийг нь хараагаад үлдсэн дээ

Zochin [192.82.73.6] 2021-01-15 09:55:39

МАш олон сайхан үгийн хажуугаар маш худал таамаг дээр үндэслэсэн худал дүгнэлтүүд хөвөрнө. Худал зүйлийн учруулах хохирол сайхан үгийн өгөөжөөс хамаагүй их хохирол авчирна.

Зочин [202.126.89.241] 2021-01-15 08:21:58

Зарим ПР багынхан энэ хүнийг дандаа буруу талаар нь ашиглах юм даа. Энэ хүн өөрөө муу юманд ашиглагдаад байгаагаа мэдэхгүй явж байгаа. Өөрийнхөө толгойгоороо номоо бичээд байсан нь хожим үр хойчид хэрэг болох байхдаа. Муу хүмүүсийн зараалаар элдэв ярилцлаганд орж байхаар номоо бичээрэй.

АмарАмур [202.9.46.2] 2021-01-15 04:10:53

Маш зөв үндэслэлтэй асуудлуудыг хөндсөн байна Одоо улс орныхоо тусгаар тогтнол,ард түмнийхээ эрх ашгийн төлөө нэгдэж шударга ёсний төлөө,өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй эхлүүлэх цаг болжээ.Үнэний төлөө шударга тэмцэцгээё

зочин [66.181.183.157] 2021-01-15 03:32:04

Баттай хэлье Оюутолгойд орооцолдож ард түмэний эсрэг гэмт хэрэг хийсэн хийлцсэн бүгд дээлээ нөмрөөд ордог явдаг газар луугаа явна.ГАДНЫХАН Ч ГЭСЭН ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭЭД КОРОНАД ЯАЖ ДАРЛУУЛЖ БАЙГААГ ХАРААРАЙ НҮДЭЭ НЭЭГЭЭРЭЙ.

ЗОЧИН [202.179.25.254] 2021-01-15 03:02:30

ХАХУУЛ АВСАН НЬ ЯАЖ Ч БОДОХОД ИЛЭРХИЙ БАЙГАА ЮМ ДАА. ХЭРЭВ ЭНЭ НЬ ИЛРЭХ ЮМ БОЛ МАШ НОЦТОЙ МАНАЙХ АРБИТРИЙН ШҮҮХ ДЭЭР ШУУД ЯЛЖ ТЭНИЙ ОРУУЛСАН ТЭР ИХ ХӨРӨНГӨ ТЭМБЭРЖҮРЖИГ БОЛОХ УЧРААС ЭНЭ НОЦТОЙ АССУДАЛ МАШ ИХ НУУЦ БАЙДАГ. ТЭР ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ХҮМҮҮС. ТҮҮНИЙГ НЬ БАТАЛСАН МАН-ЫН ГИШҮҮД БАЙЖ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХЭЛ УС, МЭДЭЛГЭ БОЛОВСРОЛГҮЙ ХҮМҮҮС, ННӨГӨӨ ДА ДА ГЭСЭРР БАЙГААД ДАЛАН ТАВАН ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРЧИХЛОО ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛСОН ДОГОО.

Иргэн [66.181.184.167] 2021-01-15 02:47:49

Ийм мундаг хүнээ төр нь ашиглахгүй байгаа нь харамсалтай

Уурхайн инженерүүд [43.228.129.129] 2021-01-15 02:24:44

Бямбасүрэн гуай яг үнэнийг хэдж байна, Эсрэгээр сэтгэж байгаа хүмүүс бол урвагчид, 51% -дээш хувийг Монголчууд эзэмшиж, ТУЗ болон удирдлагыг Монголчууд удирдахаар гэрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй, Бидний баялагийг гадныхан монгол хулгайч урвагчидтай нийлж ашиггүй ,хяналтгүй дураараа дургийж, Дэлхийн луйвар хийж байгааг зогсоох цаг нь болсон шүү, ҮХ -ийр заасан брялагтаа эзэн байх ёстой. Бид өөрсдөө ч ашиглах чадвартай шүү,

Damdinsurengiin Munkhjargal [103.10.21.26] 2021-01-15 02:04:49

Heden tv, bas radiotoi bilee nastnuudaasaa goli ni uls niigemd tustai yaria oir oir ih abaarai ta nart arhib heregtei ene tagt ter guaig mended ni yaria abaadahgui yaabdaa gej haramsahgui bas injener tekhnigch san huuch erdemten geh met...

Damdinsurengiin Munkhjargal [103.10.21.26] 2021-01-15 01:55:19

8-r angiin bolobsroltoi bi ene nastaniihaa yariltslagiig unshij duuslaa mongol ulsad iim mundag humuuseer buhel buten tusgaar ulsiin zubluh baga burduuleed tednii zublumjuus ih turshlaga bas sanaa abaasai BUURLUUDTAIGAA OIR OIRHON UULZ ARHIIBAL BUURLAAS UG SONS BUUUUDIIN BUYANT UNTEI SANAAG NI AB mongol magadgui uursduu undsen huulia bolobsruulsan tsor gants uuriin durem juramtai gegdej delhiig almairuulaach shaans baij magad nastandaa bayarlalaa urt nasalj udaan jargaarai

зочин [192.82.65.120] 2021-01-15 01:52:28

Д.Бямбасүрэн гуай танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Танд баярлалаа ийм сайхан үнэтэй ҮНЭН үг,сургаалаа хайрласанд баярлалаа. Үнэхээр Монголын жирийн ажилчин, энгийн ард иргэдэд үнэн мэдээлэл их хомс байна. Энэ хэдэн улс төрчдийн ярьж байгааг сонсох битгий хэл ,,, үнэхээр хэлэх муу үг алга даа. Бөөн хар энерги, тэднийг харж сөрөг энерги авч байсанаас, сайхан энерги өгөх юм үзээд уншаад байж байсан нь дээр . гэхдээ бас болохгүй юмаа ийм сайхан эх орноо бодохоор байж ядаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, мөн тэдний баг бүрэлдхүүн САЙН УНШ, БОД, УХААР.

Зочин [66.181.161.11] 2021-01-16 09:00:05

яаг зөв хэлж

Zochin [202.9.46.27] 2021-01-14 23:48:14

Zuv yrij bna 30 n ger bul 3 say hunii amidral unuudur tenger gazar shig l bna daa

Zochon [66.181.161.57] 2021-01-15 01:56:25

Adgiin bi ch iim geree hiihgui.geree hiisen mongoliin luivarchidiin avilgiin barimttai n ter londongiin shuuh deer n hamt avaachaad ugchih ter londond n bas buh ard irgediin eserguutssen gariin vsgii n hamt ugchih Aprikiin neg oron iim luivariin gereeg tsutsalaad bugdii n huiguud gargasan gesen .huuguud garga

Зочин [66.181.186.172] 2021-01-14 22:23:30

Za neg goliogn olood helchihdeg hun munuus munduu, Bat erdene avatga , bosoo gambaa, geh metiin byaluu hyrteegui nuhduud uhej duusch bnaa neeree

иргэн [202.9.46.168] 2021-01-14 16:31:27

МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛААД Л БАЙНА , ДАРАА НЬ ХЯТАДУУД БҮХ ӨРИЙГ НЬ ХУДАЛДАЖ АВНА ТЭГЭЭД МОНГОЛ УЛС ХЯТАДЫН НЭГ ХЭСЭГ БОЛНО ДОО

Зочин [192.82.77.30] 2021-01-14 15:56:29

Энхбаярын 2003 оны лиценз ямар хамаа байнаа гэрээг сайн хийж чадсан бол оюу толгойг буруу биш шүү даанч хогийн муу гэрээ хийж хулхидуулсан гэрээг с баяр 2009 онд хийгээ биз дээ одоо энхбаяр засаж чадна байх шүү өөр өө би чадна гээд байгаа хүнийг гаргахгүй юмаа

Зочин [64.119.22.121] 2021-01-14 15:35:22

Бямбасүрэн гуайн алтан сургаалыг дагах цаг болжээ. ОТ н олон торуулууд Монголын эсрэг сэтгэгдэл бичсэн байна шүү.

Зочин [150.129.142.89] 2021-01-14 21:14:32

Энэ яртай өвгөн тэр шед нь хэлж бх нь яасын ! Одоо л нэг их олон долоон юм ярьж бичдэг болж. Да. Ганболд энэ 2 Монголын ард түмнийг элгээр нь хэвтүүлж эмчилгээ тэжээлийн цэг дээр хаясан шүү лээ . Одоо тгд нүглээ нуух гэж ОТ гэж олон долоон юм хуцахд иргэд ард түмний сэтгэхүйгээр тоглох ямар хэрэгтэй юм . Дуугүй бвал барав . Нэг их шударга дүрд тоглох ... Зальтаы мянгуужин , буриад !!!!!!!!!!! Хүүхдүүд нь ч буруу санаатай даг ,

Зочин [192.82.77.136] 2021-01-14 14:59:39

Үнэн хэлжээ

зочин [103.229.123.132] 2021-01-14 14:17:26

Төр улсыг удирдаж явсан ийм хүмүүсийнхээ үг зөвөлгөөг одоогийн авилгачин шуналтнууд хүлээж авахгүй нь тодорхой

Зочин [172.58.140.191] 2021-01-14 14:39:06

Huivaldagch naraas darui salah heregtei

Зочин [124.158.65.37] 2021-01-14 14:10:19

ОЛОН УЛСЫН ШҮҮХ ДЭЭР МОНГОЛ ХЭЗЭЭ Ч ЯЛЖ ЧАДАХГҮЙ.АВСТРАЛИ АМЕРИК ЧИНЬ ЕРӨНХИЙДЭЭ ЧАНГА ГАРУУД ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ШОРОНГИЙНХАН БАЙГУУЛСАН ГЭХЭД БОЛНО.ШҮҮХ НЬ ДАНДАА БАРУУНЫХАА ХҮМҮҮСИЙГ ХАМГААЛНА.СОНГУУЛЬ ДӨХХӨӨР Л ОЮУТОЛГОЙ С.ЗОРИГ ОФФШОР ГАДААДАД БАЙГАА ХҮНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ХУРААХ МЭТИЙН МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭРЭЭ ЗУРАГДСАН ПЯНЗ ҮГЛЭХЭЭ БОЛИВОЛ ЯАСАН ЮМ.ГАНБААТАР БЯМБАСҮРЭН МЭТИЙН АЙМААР ЭХ ОРОНЧДОО.ЦААНА НЬ Э.Б ХОЁР БАЙГААГ СОХОР ХҮН Ч МЭДЭХЭЭР БОЛЖЭЭ.

Зочин [192.82.77.30] 2021-01-14 16:05:55

Эх орончдыг дандаа харлуулна энэ гадныхантай нийлж эх орноо цөлмөгсөд ганбаатар буруу юу хийгээв цаана нь ард түмэнээ гэсэн хүмүүс байгаа ганбаатрыг харлуулагсад бол урвагч нар л байдаг

Зочин [66.181.161.4] 2021-01-14 13:33:40

Бодит үнэн гэж бодож байна. Гарц байж л таараа.

20-р тогтоол [139.5.216.185] 2021-01-14 13:17:24

Гэж аймаар юмны автор шиг л санагдах юм, мөнгөний ханш унах хамаг юмны эхлэлийг тавьсан бөлгөө энэ хүн

Зочин [64.119.21.170] 2021-01-14 16:24:46

Өөрсдөө болохоор өөрсдийнхөө мөнгөөр толгойтын бараа баазад байсан хамаг үнэтэй цайтай юмыг аваад ард түмнийг элгээр нь хэтүүлсэн л гэцгээдэг юм билээ. Хай хэн мэдлээ. Лав л дундаж амьдралтай аав ээж нар хадгаламжаа тэг болгуулсаныг л мэдэх юм байна.

Зочин [192.82.77.30] 2021-01-14 15:39:59

Энэ жил ман ыг дэмжинэ гээд байсан даа хэдэн нүүртэй юм бэ таны үгэнд ороод ман ыг дэмсэн зөв үү

Зочин [172.58.140.191] 2021-01-14 14:39:55

Buu dongos Mongoliin ediin zasgiig avrahiin tuld hiisen yum!

Зочин [64.119.24.56] 2021-01-14 13:47:14

Чи 20р тогтоол яагаад гарсныг зөндөө тайлбарласаныг ойлгоогүй байж олон юм битгий ярь

зочин [139.5.218.51] 2021-01-14 11:13:53

Үнэн гоё энгийн ойлгомжтой тодорхой ярьдаг хүн хуучны мундаг монгол хүний үлдэгдэл

Зочин [109.252.29.71] 2021-01-14 11:13:24

Бямбасурэн гуйа аргагуй хуучин бууны хугархай. Естой муедаг Юм ярьсан байна. Одоогийн еронхий сайд .сайд нар дотор толгой ухаанийг нь гуйцэх Хун Алга. Уих дарга занданшатар банкны 14 тэрбумаар казино тоглоод ьаригдахаараа Америкт гарч зугтаагаад аварт оросод эргуу брляихсон Юм зов хууль ероочоо бвтлахгуй..

Зочин [64.119.25.218] 2021-01-14 11:10:19

Бямбасүрэн гуайг зөв ярьж байгаа гэдэгт 100% итгэлтэй байна.

Зочин [92.234.25.220] 2021-01-14 20:59:28

Дэмжиж байна

Халзаа [202.9.46.216] 2021-01-14 11:04:13

Рурэвтувшин худалдаад авчих байхаа

Зочин [150.129.142.245] 2021-01-14 10:38:49

Муу буурал Мянгуужин чи муу хуцаарай.Дандаа энд тэнд худлаа шааж явна

Зочин [122.201.21.141] 2021-01-14 21:42:36

Хүрэлбаатарын тролл үхлэээ.

ммм [49.0.154.152] 2021-01-14 15:39:08

чи өөрөө хуцлаа шүү дээ. чи урвгч эсвэл тагнуул бууны нохойн баас

Зочин [172.58.140.191] 2021-01-14 14:41:14

Cham shug lalaruud l hol ochij hutsaasai!

зочин [66.181.161.101] 2021-01-14 11:42:01

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Солонгоогийн яриаг сайн сонсох хэрэгтэй шүү.Хуцах муцах талаар яриад хэрэггүй шүү.Ер нь Монголын ард иргэд маань өчнөөн тэрбумын ам долларын өрөнд ороод байгаа.Олон улсын анхаарлын төвд хэдий нь орчихоод байна шүү дээ Монголын өр улам нэмэгдэнэ.Ашиг бүүр ч байхгүй 2051 оноос л ашиг авч магадгүй гэсэн тооцоо гаргачихаад ард түмнийг өрөнд оруулаад байгаа юмааЗасгийн газраас ажлын хэсэг гараад оюу толгойн гэрээг шинэчлэх арга,хэлбэрийг өөрчлөх гээд яаж ч чадахгүй байгаа гэдгийг ард түмэн мэдэж байгаа.Төрийн дээр нам, Намын дээр луйварчид байгаа үед Монголын үе үеийн хойч үр хүүхдүүд,залуучууд дундаж амьдралд ч хүрч чадахгүй явсаар л байх болно

зочид [202.9.40.132] 2021-01-14 10:23:29

үүнээс илүү яаж ярих вэ маш энгийн юм шүү дээ

зочин [139.5.217.88] 2021-01-14 10:17:48

Энэ хүн яагаад монгол улсыг 10 жил гацаасан боловсролгүй бөхийг хамгаалаад байдаг юм бол доо. Зөвхөн дунд нь хагаралдуулах зориготой л мэдээлэл өгсөн байна. Ямар ч гаргалаагүй хоосон шүүмжлэх амархан. ОТ төсөл өөрөө ямар хэцүү төсөл гэдгийг анх РТ ч өөрөө ойлгоогүй 1500м гүнд олзворлолт хийхэд техникийн хувьд асар их зардалтай ашгаа олоход хүнд төсөл болсон тул гацаанд оржээ. Өөрсдөө ч гарах сонирхолтой болсон байх. Тиймээс Монголын тал дарамтлаад байна гээд манайхаас гаргасан зардлаа нэхэмжлээд бултах бол уу даа

Зочин [150.129.142.89] 2021-01-14 21:17:46

Хятад авах биз! Тгд хар хятадын угаадас долоож амьдрах л зам үлдэх вий дээ . Ухаантайхан ярих хэрэгтэы дээ ОТ- г ....

Зочин [66.181.161.7] 2021-01-14 14:07:36

Hust

Зочин [202.180.220.177] 2021-01-14 10:09:57

Яг үнэн. Хүрэлбаатар бол гадны тагнуулын гар хөл

Зочин [122.201.31.132] 2021-01-14 09:42:34

Идэж гудрах , хувьчилж хулгайлах, нурааж хураах эх үүсвэрийг тавьсан жинхэнэ алтан хараацай!!!

зочин [49.0.130.24] 2021-01-14 09:37:50

улс дампуурах суурийн эхлэлийг тавьсан хүмүүсийн нэг Бямбасүрэн гуай шүүдээ 20-р тогтоолоос эхлээд зөндөө алдаа завхрал байгаа одоо нэг их ухаантай хүн болох гээд яахав дээ өөрөө хамтарч идэж чадахгүй болохоор шунал нь хөдөлж атаархдаг биз

Монгол ялна [139.5.216.97] 2021-01-15 15:31:44

Чи жинхэнэ усан тэнэг 20-р тогтоолгүйгээр яаж болно гэж бодоов. Орсууд манайд огт мэдэгдэлгүй Владивостокт цэргээ гаргах шийдвэр гарган, өөрсдийн түүхий эдийн бааз байсан өрөөсгөл бүтэцтэй. бие даан орших чадваргүй манай эдийн засгийг гаргуунд нь хаяад гарсан нь ардчилалтай ямар ч холбоогүй байсан. Өөрсдөө дампуурч, Америк, барууны орнуудаас тусламж гуйн биднийг орхисон үед мөнгөний ханш 2 байтугай бараг 5 дахин унасан юм харин энэ үндэсний үзэлтэй эх оронч буурай биднийг өлсгөлөнгөөс аварч, эдийн засагчдын хэлээр уналтыг зөөлрүүлж, бяц үсэргээгүй аваад үлдсэн юм шүү. 2О-р тогтоол бол алдаа завхрал биш, сэхээнний орон дээр үхэх гэж байсан эдийн засгийг минь аврах амь тариа байсан.Энэ шуналгүй шударга баавай өөрөө тэр нууцыг ашиглаж баяжаагүй .

Зочин [66.181.190.89] 2021-01-14 14:25:58

20-р тогтоолын талаар юуч мэдэхгүй нөхөр байнаа чи.Бодвол тухайн үед хэдэн ₮ өөр хохирсон түүндээ хорсож явдаг нөхөр бололтой.Бямбасүрэн гуай шиг улс орныхоо төлөө цохилох зүрхтэй өргөн мэдлэгтэй хүн одоогийн 76 болон төр засгийн өндөрлөгүүд дотор лав байхгүй.Ийм хүнээ амьд байгаа дээр нь улс орны эрх ашгийн төлөө ашиглах сэтгэлтэй хүн ч байхгүй нь туйлын харамсалтай.

Ul medeh tsetseghen hothon [202.126.90.32] 2021-01-14 09:24:07

Zogsoochih oo haraal id gj. Tegeed yahiig ni harii. Ediin zasag hevteed oghoor ahij OT iin talaar olon doloon yum yrihaa bolig.

Зочин [202.9.46.244] 2021-01-14 09:20:04

Энхбаяр Оюутолгойг ард түмэндээ ашигтайгаар 51 хувийг яриад л шоронд хоригдоо биздээ.Төрийн 3 өндөрлөгт алба хашсан томчуудаас Бямбасүрэн гуай, Энхбаяр гуай хоёроос өөр эх орон, ард түмнийхээ.төлөө дуугардаг хоншоортой хүн нэг ч алга.Дуугарах гэхээр булхай нь илрэх гээд амь наана, там цаана болж байгаа ...

Нэгийг санагч [66.181.161.101] 2021-01-14 11:50:21

Энхбаяр,Бямбасүрэн,одоогийн УИХ-ын гишүүн Ганбаатар нар ер нь оюу толгойн талаар их тэмцэж байсан хүмүүс шүү .ганбаатар бол одоо ч г эсэн энэ булхайг гаргаад байгаа биз дээ.олон жил газраа малтаад ард олноо өрөнд унагаадаг улс орон гэж байх уу

Зочин [192.82.77.230] 2021-01-14 09:12:17

odoo negel arga bna temtsel shine hubisgal oor ymarch arga baihgui 30 jil hudalaa yrilaa heden darga nar ter bumtan bolloo odoo ahiad heden jil huleeh be nasaaraa huleehuu odool temtsej bosohgui bol daraagiin ue buyu hurelsuhiin ueiihnii hoolondoo orj bna daraana henii ueiin hulgaichuud hoolondo oroh geed huleej baigaa bol taashgui shuu erthen bosoj eh ornoo abartsgaay

zochin [66.181.161.116] 2021-01-14 09:08:59

buurliin ugiig mushgij bgaa trolluud ih bna daa.

Зочин [202.126.90.70] 2021-01-14 08:52:57

Анхны гэрээ маш сайн гэрээ бсан. Даан ч эн өвгөн өөр бусад хэдэн нөхдүүд заавал 34% авах ёстой нтр гэсээр өнөөдрийн энэ завхрал ашиггүй гэрээг хийлгэсэн.

Зочин [150.129.142.89] 2021-01-14 21:20:44

Яаг үнэн. 34- г бөөнөөрөө л дэмжээ биз дээ. Одоо ялыг нь үүрүүлээд ... Хятадын хараат бус хөрөнгө оруулалт юм шүү дээ......

Зочин [64.119.21.170] 2021-01-14 16:28:51

Сайн санасан хүн анхнаас нь 34 хувь гэлгүй татвараа л авахаа бодох хэрэгтэй гээд байхад...

Зочин [122.201.24.120] 2021-01-14 08:25:53

Гайхалтай . Танд баярлалаа

Иргэн [202.21.100.210] 2021-01-14 08:15:33

Маш зөв ярьсан байна. ОТ-ийн гар хөлүүд их байнаа сайтуудаар. Дандаа харлуулах юм бичээд л. Та тэртэй тэргүй алдах юмгүй юм чинь АНУ-н тэр шүүхийн цахим сангийн мэдээлэлийг гаргаад цацалдаа интернет орчинд орчуулах албатай юу Англт хэлээр нь ч гэсэн тавиад байлдаа.

Зочин [202.9.46.51] 2021-01-14 08:07:33

ббурал мянгуужин битгий хуц. ерээд онд эх орноо балласан чаралбаа байж. түүх мартахгүй ээ

Зочин [139.5.216.97] 2021-01-15 15:34:26

Чам шиг тэнэгт эх орон гэдэг ариун үг ахадна

Зочин [139.5.216.53] 2021-01-14 08:56:58

бөгс долоогч т1 өөрийгөө хичээ

Зочин [64.119.22.135] 2021-01-14 08:40:11

Тийшдээ хамаг муу муухайн эх үүсвэрийг тавьчихаад одоо нэг их ухаантай царайлж гэнэ Мянгүүжин чинь

Зочин [202.126.92.99] 2021-01-14 07:53:23

зөв ярьлаа

Зочин [202.126.90.160] 2021-01-14 07:48:57

Mundag buuraidaa ih shudarga hunshig sanagddag. Tur baeij bga erhmuud iim erdemtei turshlagtai hugshchuuleesee suraltsaachee

МОНГОЛЫН АРД ТҮМЭН [64.119.25.41] 2021-01-14 08:46:36

ҮҮНЭЭС ӨӨР ҮНЭН ҮГИЙГ ХЭН ХЭЛЭХСЭН БИЛЭЭ. тАНД ҮНЭХЭЭР БАЯРЛАЛАА. ИЙМ БАЙХАД бАЯР ГЭДЭГ ДЭЭРЭМЧИНД 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН БОЛООД ИРЭХ ХАВАР СУЛЛАХ ГЭЖ БАЙГААГ ҮНЭХЭЭР ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААСАН ЮМ Ч АЛГА. ЦААЗЛАХ ЁСТОЙ, ЭСХҮЛ БҮХ НАСААР НЬ ШОРОНД БАЙЛГАХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ. УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ ИЙМ БУЗАР НЯНГААР ӨВЧИЛСӨН ЧӨТГӨР БАЙСАН ГЭЖ ЯАВДАА ДААНЧ

Зочин [64.119.16.150] 2021-01-14 07:39:27

Зөв ярьж байна

Ахмад настан [59.153.115.79] 2021-01-14 07:28:19

Соц нийгмийн үед оюутолгойг эрдэнэт үйлдвэртэй төмөр замаар холбох тухай яригдаж байлаа

Zochin [202.55.188.102] 2021-01-14 07:27:00

Odoi erunhiilegchiin songuulid MAN AN aas songoh ys surtahuuntai tsever hun ogt baihgui. Iimd Bymbasuren guaig erunhiilugch bolgoy. Nas bol too. Ene hun shig uls orniig avaad yvchih hun Mongold alga.

Зочин [203.91.115.48] 2021-01-14 07:19:04

Энэ хүн тодорхой хэмжээгэр өөрийн толгойгоор ярьж байгаа гэж найдъя. Гэхдээ хөрөнгө оруулалтаа нэгэнт нөхөөд одоо л ашиг нь гарч буй Эрдэнэтийг дөнгөж бүтээн байгуулалтынхаа шатанд явуу Оюутолглйтой зүйрлэлээ гэхээр гайхаад байна. Ерөнхий сайд байсан хүн юм байгаа биз дээ? Энэ хүн зөвхөн Эрдэнэтийн жишээн дээр л гэхэд манай улс Москвад хэрхэн хошногоо ухуулж байсныг мэдэх л ёстой баймаарсан. Тэр бол Оюутолгойтой харьцуулах юмгүй аймшигтай луйвар байсан шүү дээ. Зөвхөн баяжмалыг л гэхэд дэлхийн жишиг үнээс хамгийн багаар бодоход 2 дахин бага үнээр тооцож авдаг байсан. Бнмау жилийн төсөв нь тэрбум хүрэхгүй төгрөг байсан хэрнээ Эрдэнэтийн хөрөнгө оруулалтад жил бүр 50 сая төгрөг өгдөг байсан. Ямар ч татвар, нөөц ашигласны хураамж авдаггүй байсан. Мөнөөх алдарт их өрний багагүй хувь нь Эрдэнэт Дархны үйлдвэрийн зардал явж байсан шүү. Оюутолгойн гэрээнд алдаа байгаа. Тэр алдаа бол бидний 51 гэж зүтгэсээр 34 хувийг эзэмшсэн явдал юм. Энийг л ярьчихаж чадахгүй экс ерөнхий сайд байх гэж дээ.

ЗОЧИН [202.179.25.254] 2021-01-15 03:03:52

ТЭГЭЭД ЯАГААВ ЯГ Л НААДАХЫГ ЧИНЬ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ? ХҮН ЭСЭРГҮҮЦЭХИЙН ӨВЧТЭЙ ЮМ УУ?

bek [66.181.161.116] 2021-01-14 09:07:23

Cham shig gojig ene hunii hiisniig ch hiij chadahgui. ene hunii nasan deer ingeed ch suuj chadahgui. ter ueiig ene uetei haritsuulj bdag ovoo olgoi ve.

Зочин [203.91.115.48] 2021-01-14 07:21:14

Бид 51 биш 34 ч биш ердөө 5-10 хувийг л эзэмших байжээ гэж энэ хүн дуугарч чадах болов уу? Чадахгүй. Яагаад гэвэл тархи нь төвлөрсөн төлөвлөгөөт системээр л ажиллах болохоор тэр.

2013 0nd helj bsn [203.91.115.55] 2021-01-14 07:18:19

Bayambasuren guai uneniig helj bna. 2013 mongol tulgatnii 100 erhem nevtruulegt orj baihdaa helj yarij bsn. Ter nevtruulgiig odoo neg uzehed gemgui shuu. Erunhii said OyuErdene nar ene gereeg mgl ashigtai nolgoj chadah humuu shuu

Зочин [202.21.108.47] 2021-01-14 06:37:52

Болдог бол энэ хүний толгойг ашиглаачээ, зөвлөх бол хийчих хүн шүү

Мэдээ.мн сайтынханд [202.55.188.42] 2021-01-14 06:18:16

Твиттерт шээрлэхээр гацаад байна. Үүнийгээ засаачээ

Зочин [139.5.216.209] 2021-01-14 06:08:11

Таны үед монголчууд бид тайван амар амгалан амьдарч байждээ Таньд эрүүл энхийг хүсэе

l [103.212.118.128] 2021-01-14 05:40:10

ih uhaantai saihan hvn shuu. yrij bui ni yg vnen ch dee. hedhen hvn hubiin ashigaa bodood heden say dollar abaad geree hiisen hiisen mongol ulsd ogt ashigui bvr orond oruulah hogiin geree hiij orhijee. odoo s.bayr ter avilgaa hvleen zobshoorood ard tvmendee nvgelee tsairuulij heregee hvleej mongol ulsaa abarmaar bna. odoo hogshin honii nasgui ovgon bolson ch de. tegvel ner tsever vldej vhen de. esvel mongoliin tvvhend muu nertei vr hvvhed ni haraal idseer duussan daa..

зочин [202.179.21.203] 2021-01-14 06:01:44

хэн ч ярьж чадна

njuty [124.158.95.5] 2021-01-14 05:30:51

Бямбасүрэн гуай та 1990 ээд онд сайн ерөнхий сайд байж чадсан уу ?

Зочин [103.57.92.93] 2021-01-15 02:40:31

Гадны тусгай албадын боловсруулсан Вашингтоны тохиролцоог хэрэгжүүлж монгол улсыг элгээр нь хэвтүүлэх эдийн засгийг сүйрүүлж хоролсон хүндээ

Зочин [27.123.213.194] 2021-01-14 12:57:26

Тухайн үед бол болмжоороо ажилаа саййн хийсэн .алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй .1990 оны үёд шийдвэрийг засгийн газар .кабинетаараа гаргадаг ..одооч хэвээрээ ...

зочин [66.181.161.101] 2021-01-14 11:53:57

Чамаас л илүү

Зочин [192.82.77.158] 2021-01-14 06:00:39

чадсан монгол үндэстнийг аварсан ерөнхий сайд шүү дээ

Иргэн [139.5.217.252] 2021-01-14 05:29:33

Байгалийн баялагын эзэн нь ард түмэн байдаг . Эздээс нь асууж зөвшөөрөл авахгүйгээр асуудлыг шийдэж байгаа нь гэмт хэрэг мөн.

Н.Бандиа ичээё [202.9.40.235] 2021-01-14 05:23:52

Яг голийг хэлэх юм даа Муусайн луйвйрчид сайн уншаарай Тулга Хүкэ 2 сайн бодоорой Багаа харин ичээрэй ард түмэн чамайг үхэхэд толгой дээр чин бүжэглэнэ шүү

Зочин [202.9.46.190] 2021-01-14 13:18:36

ичих нүүр байгаа гэж бодож бна уу ? миний бодлоор байхгүй байхаа наад хөгийн бирдэд чинь

Mundag [202.9.40.235] 2021-01-14 05:15:07

Munkhag bidend mundag zubulguu ugsun tanid bayarlalaa UI gishuud unshaasai erinkhiilugch bas

Эрка [192.82.65.224] 2021-01-14 05:13:50

Тун чиг догь, голыг нь харж хэллээдээ.

Зочин [69.47.44.250] 2021-01-14 04:56:10

Heleed sanuulaad l baih yum odoo riotinto-toi uchraa oloh tsag bolson shuu!

Зочин [66.181.176.42] 2021-01-14 04:54:17

erunhiilugch gej bas neg shunaliin tulam baihad yaj hudluh be de.yana da mongolchuud......

Эрдэнэ [64.119.18.120] 2021-01-14 04:51:17

Надыг бага байхад энэ Оюутолгой монгол улсыг өрнөөс салгана гэдэг байсан, дашийн шог болж бна даа, хурдхан гэрээг цуцлах хэрэгтэй, тэгээд өөр Монголын ХХК р залгуулаад үзэх хэрэгтэй.

Зочин [202.9.40.184] 2021-01-14 04:38:24

Гэрээ хэлэлцээр дахин хийх байх. Тэр хэлэлцээртээ Н.Энхбаяр мэтийн хэл ус сайтай гэрээ хэлцэл хийх чадвартай хүмүүсээ оролцуулах хэрэгтэй. Манай улс төрчид шуналтай дээр нь олон улсын хэмжээнд хэлэлцээр хийх чадамжгүй байх шиг санагддаг.

уншигч [178.162.198.111] 2021-01-14 07:29:13

Н.Энхбаяр чинь Оюутолгойн ашиглалтын лицензийг 2003 онд харийнханд хууль зөрчин дур зоргоор олгосноор энэ ордын эргэн тойрондох бүх гай балгын эх үндсийг тавьсан юм. Үүнийхээ төлөө хэзээ нэгэн цагт хариуцлагад татагдаж л таарна. Одоо бол АТГ зэрэг нь ажлаа хийхгүй л байна.

Зочин [202.9.41.49] 2021-01-14 05:39:36

за блоио пялдаг

Зочин [122.210.133.193] 2021-01-14 04:37:15

Ene uvuu battulgiig iheehen demjsen, odo yu deerdev dee .

зочин [202.126.88.130] 2021-01-14 04:23:07

Бямбасүрэн гуай ч яг үнэнг нь хэллээ. Энэ хүнээс өөр нэр цэвэр улстөрч алгаа.

Зочин [202.21.108.253] 2021-01-14 05:04:46

Хогшин хун гайхалтай мундаг зов яриж бнадаа


116 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
116 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.