Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. Тэрээр өөрийгөө цэргийн хүмүүжилтэй, хурандаа хүн гэдэг. Эр цэргийн тангараг өргөсөн, ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй цэрэг хүний ёсоор бүхнийг давж гарах амьдралын хатуу зарчимтай гэдгээ ард түмэндээ тунхаглаж ирсэн. Цар тахлын энэ явцыг Ерөнхий сайдын хувьд дайнтай адилтгаж ярьдаг. “Энэ бол дэлхий нийтийг түгшээсэн бактерлогийн дайн, дайны талбараас надад ухрах эрх байхгүй” гэж хэлдэг. Мөн “Монголчууд бид бүслэлтэд байна, дайтаж байна” хэмээн зогсоо зайгүй мэдэгдээд сүүлийн үед “гардан тулаанд орлоо” гэж хэлэх болсон. Тэгвэл энэхүү эр цэргийн тангараг өргөсөн дайчин хурандаа маань жинхэнэ дайны талбарт фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав аа. Ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй гэж байсан хүн маань ард түмнээ дайны талбарт хаяад зугтдаг юм байна. Түүний огцрохдоо хийсэн мэдэгдлийг сонсоод, үнэхээр сэтгэл нь өвдөөд хариуцлага үүрч огцорч байна гэдэгт өнөөдөр хэнбугай ч үнэмшихээргүй болсон.

Монголын ард түмэн сүүлийн 30 жил улстөрчдийн тавьж буй улс төрийн энтертайнмент жүжгийг үзсээр байгаад юунд ч хууртахааргүй, юунд ч үнэмшихээргүй хэрсүү болсон. Улстөрчдийн хэлж буй үг, хийж буй мэдэгдлийн цаана ямар жүжиг нуугдаж буйг, ямар зорилготойгоор ийм үг, ийм үйлдэл гаргав гэдгийг сайн мэдэх болсон. Тиймээс Хүрэлсүхийн энэ удаагийн улс төрийн жүжгийн цаадах утга санаа, мөн чанарыг мэдэж буйн хувьд ард түмэн үнэмшихийн аргагүй гэж хэлээд байна. Дөнгөж төрсөн нэг эмэгтэйг өрөвдөөд, нүд хальтрам, элэг эмтрэм, зүрх шимшрэм байдалтай авч явсанд улсын Ерөнхий сайдын хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, тэр эмэгтэйгээс, ард түмнээсээ уучлал хүсч, ёс зүйн хариуцлага хүлээн Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэсэн. Дөнгөж төрсөн бүсгүй хүнийг, улаан нялзрай үрийнх нь хамт, өвчтэй байна гэх шалтгаанаар идэр есийн хүйтэнд халаттай, таавчигтай ачаад явсан нь үнэхээр хүйтэн сэтгэлтэй үйл явдал болсон. “Би л өвчин тусахгүй байвал бусад нь яахав” гэдэг манайхны хүний мөсгүй адгийн зан тэр эмэгтэй дээр гарсан. Харин үүний төлөө Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэх мэдэгдэл нь зүгээр тавилттай хий хоосон жүжиг гэдэг нь ганцхан хоногийн дотор мэдрэгдлээ.

Үнэхээр л тэр эмэгтэйг өрөвдөж, өр нь зүсэгдээд Монголын Засгийн газар цаашид ажиллах боломжгүй болоод, ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм бол хэлсэн ярьсандаа үнэнчээр хариуцлагаа хүлээх хэрэгтэй байлаа. Гэтэл сонсоод байх нь ээ Хүрэлсүхээс бусад нь буцаж сайдын албандаа ирж байгаа гээ биз дээ. Хүрэлсүхийн өөрийнх нь хоёрдугаар Ерөнхий сайд гэж яригддаг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бүх сайд нараа ерөнхийлөн захирдаг Л.Оюун-Эрдэнэ буцаад Ерөнхий сайдын суудалд очихоор ямар юмных нь огцорсон засаг байхав дээ. Ингэж ард түмнээ хууран мэхэлж байгаа юм шиг илтээс доромжилж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд огцорсон Засгийн газраас хамгийн түрүүнд хариуцлага үүрэх ёстой, Засгийн газрын гал тогоог барьж ирсэн нөхөр. Тэгтэл тэр хүн нь Ерөнхий сайд болчихоор чинь юун хариуцлага, юун ёс зүй, ард түмнээ харах нүүргүй боллоо, юун өнөө төрсөн хүүхнийг хараад элэг шимшрэх вэ. Ард түмэн, ялангуяа залуучууд улс төрийн хариуцлага үүрч огцор хэмээн төв талбай дээр жагсаж, зарим нэг нь хувцсаа хүртэл тайлж нүцгэнээр эсэргүүцэл үзүүлж байсан Эрүүл мэндийн сайд буцаад ажил албандаа томилогдож байгаа дуулдана.

“Би өөрөө цэргийн хүн, офицер хүн. Дайны галын шугаман дээр цэргүүдээ командлан орж ялбал ялж, ялагдвал тэндээ үхдэг ийм хувь заяатай. Би өөрийн Засгийн газрын кабинетаа байгуулахдаа элэг бүтэн явна гэж байгуулсан. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Миний энэ огцорч байгаа байдал Монголын улс төрд шинэ зүйл оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрдэг энэ зоригийнхоо үүднээс, хүүхэд байхаасаа олж авсан цэргийн хүмүүжил философийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр албан тушаалаас огцорч байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл У.Хүрэлсүх одоо байгаагаас бүр том болох сураг сонсдож эхэллээ. Үндсэндээ өөрийн даргалдаг эрх баригч намын буюу Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж орж ирэх юм гэнэ. Тийм бодол агуулсан учир төрсөн хүүхнээр далим гарган, залуусын жагсаал цуглаанаар гул барин хариуцлага хүлээж байна, тангараг өргөсөн цэргийн хүн ийм байдаг хэмээн ард түмнээр магтуулах гэж, мөн огцорлоо хэмээн өрөвдүүлэх гэж улс төрийн оноо авах гэж ийм арга ядсан мэдэгдэл хийсэн байна. Ерөнхийлөгч болох тэмцлээ эхлүүлж байгаа нь огцорсон мэдэгдэлтэйгээ залгуулаад одоогийн Ерөнхийлөгч рүү дайрсан нь үг үйлдлээс нь тодорхой байсан. “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон түмнийг үймээн самуунд турхирч хөрөнгө санхүүжилт хийж өөрийн итгэл үнэмшлээр цугласан иргэдийн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарлаа” гээд долдугаар сарын 1 бүү давтагдаасай, миний огцрох шийдвэр үүнтэй холбоотой гэж шууд илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэдгийг эрх баригч намын даргын хувьд албан ёсоор хэлнэ лээ. Түүний энэ шийдвэрийг УИХ ч хүлээн авч Их хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн энэ үйлдэлд хариуцлага хүлээлгэх ёстойг төрийн өндөр индэрээс мэдэгдсэн. Б.Энхбаяр нарын Ардын намын гишүүд ч Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч рүү илт дайрч байсан.

Хүрэлсүх “Миний бие улс төрөөс ингээд явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ, АТГ болоод бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн дуудаж, хэн нэгэнд ял өгдөг, гэм зэмгүй хүмүүсийг шоронд хийдэг, гэсгээдэг, өөрийнхөө өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор, хууль хүчний байгууллагыг ашиглаж намнадаг, хуулийн байгууллагуудын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айлгадаг, ийм төрийн тэргүүн байх ёсгүй” гэж Х.Баттулга руу хандсан мэдэгдэл хийж ард түмэн, эрх баригч нам үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна хэмээн дахин дахин хэлсэн. Энэ бол ард түмнээ бодоод, ёс зүйн хариуцлага үүрээд огцорч буй Ерөнхий сайдын үг огт биш.

Харин энэ бол бүр их том суудалд сууж хэмжээ дамжаагүй эрхт ноён болохыг санаархсан, асар том өшөө хорслын үг байв. Долдугаар сарын 1 дахиж давтагдах ёсгүй гэж хэлж байгаа ч долдугаар сарын 1-нээс дор зүйл рүү эрх баригч намаа, энэ Их хурлыг, ард түмнийг турхирч, зөвхөн Ерөнхийлөгч л гэсэн суудал нүдэнд нь харагдаад, түүнд хүрэхийн төлөө ямар ч аргаар төрийн эргэлт хийхэд бэлэн байгаа шүд зуулт байлаа. Галын шугамд фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаасан хурандаа хэн ч үнэмшихээргүй ийм хөгийн жүжиг тавьж байгааг Монголын ард түмэн харж байна.

Өдрийн сонин Д.БАТБОЛД


Сэтгэгдэл

qrytlzvtqo [42.84.152.164] 2023-05-08 11:38:36

Мэдээ.МН <a href="http://www.gt1b1l07rl6n8i39x2pk337sgd69ci77s.org/">aqrytlzvtqo</a> qrytlzvtqo http://www.gt1b1l07rl6n8i39x2pk337sgd69ci77s.org/ [url=http://www.gt1b1l07rl6n8i39x2pk337sgd69ci77s.org/]uqrytlzvtqo[/url]

wwygcpym [42.84.152.164] 2023-05-08 11:38:10

Мэдээ.МН <a href="http://www.gk14510x9k01jxv14b8r9007u9ruwimcs.org/">awwygcpym</a> [url=http://www.gk14510x9k01jxv14b8r9007u9ruwimcs.org/]uwwygcpym[/url] wwygcpym http://www.gk14510x9k01jxv14b8r9007u9ruwimcs.org/

lzrbtmlnxhbw [178.158.22.30] 2022-06-18 11:27:18

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lrpqnalfdhrh [178.158.22.30] 2022-06-18 06:04:11

http://tinyurl.com/2dpvshqz

lhecfqlpsfsg [178.158.22.30] 2022-06-17 18:23:48

http://tinyurl.com/2y44b8x2

lgzpbulzdkek [178.158.22.30] 2022-06-17 13:21:47

http://tinyurl.com/282ep9aq

lrtlvqlpkqsg [178.158.22.30] 2022-06-16 17:33:26

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lgchbelibljp [178.158.1.238] 2022-06-16 07:10:26

http://chilp.it/3bc4cce

leelstlmgvuo [178.158.34.53] 2022-06-13 15:09:16

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 7845820 42223415 159654923197 53537109262064549387 82535814 79234144 10651224148 99105307984285646001 97812461 3208195 486813054470 58088206565066261046

lxduunlyrquo [178.158.34.53] 2022-06-13 12:04:52

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 51211796 98657318 90741274427 3600247017545795107 14985879 53451202 525958806400 2656730411477118206 33084143 34983680 340363347342 7759785312228872910

lejyutljrrkz [178.158.34.53] 2022-06-13 02:54:04

https://bit.ly/Shkala-tonov 81958472 15849001 154075685010 8335725778731884455 34262354 25685241 644415957131 35078149561796772535 86859351 28463543 402888505799 7518711974833063550

ms-marvelibecu [178.158.1.48] 2022-06-04 03:24:48

смотреть онлайн фильм - Фильмы онлайн. <a href="http://bit.ly/1f39f">Форсаж 7 смотреть онлайн</a> Фильмы онлайн бесплатно в хорошем hd качестве. 47341611 16437852 731347934756 96861270755067126392 14757689 69044711 890121687473 7417660628623353578 993610 4452677 322938796501 92056104781834367432

ms-marvelzsbec [178.158.1.48] 2022-06-03 19:50:36

Смотреть прямой эфир бесплатно в хорошем качестве. <a href="http://bit.ly/3jf7uNe">Тобол фильм смотреть онлайн</a> Смотреть фильмы онлайн — Теги видео 41018622 22918377 484719407383 67719606957090965580 61273687 32743715 581544672986 8052087229549684304 321585 53166009 366460019292 81829546299123053956

ms-marvelwsgbx [178.158.51.144] 2022-05-29 16:16:49

Же этот остроумный и одновременно серьезный <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> несомненно интересен.

ms-marvelrjerz [178.158.1.69] 2022-05-26 06:54:14

Мисс Марвел (2021) смотреть онлайн бесплатно <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно все серии</a> Мисс Марвел 1 сезон. смотреть онлайн

hurandaa [59.153.87.216] 2021-01-27 11:58:44

hurandaad itgesen mgl chuud hulhiduulvaa huurhii

Зочин [122.201.31.126] 2021-01-27 11:25:48

2 сайддаа л хариуцлага тооцоно биз дээ далимдуулаад алга боллоо доо

Зочин [192.82.69.173] 2021-01-27 12:00:46

Нэг таавчигтай хөлний пянг даасангүй юу. Энэ худлаа муу заль хэрэглэх шаардлага бий. 1. E рөнхийлөгчийн сонгуульд бэлдэх.пиар ухааны юм. 2. Оюутолгойн асуудлаас зугтсан.Зугтах шалтгаан байснаас. 3. Цар тахлын асуудал хүндэрч эхэлснээс хар амиа хоохойлсон нь дээр гэж үзсэн. Аргагүй цаасан бар юмаа.

Зочин [202.126.90.86] 2021-01-27 10:50:03

Попын хаан гээд байдаг нь үнэн байсныг л ойлгож авлаа. Их итгэж их зүйл хүлээсэн ч санаанд хүрээгүй хоёр сайд бол С.Баяр У.Хүрэлсүх нар байлаа даа.

Зочин [192.82.67.114] 2021-01-27 10:18:36

Чацга царайлаад зугтсан даа цаг зуурын амьсгаа байжээ

Зочин [64.119.18.98] 2021-01-27 09:51:39

АНус-ынхан толгойлон Элбэгдорж, Миеэ нар хуйвалдаж дээрэмдсэн Монголын хамгийн сор болсон Эрдэнэт үйлдвэр, Дархан, Хөтөлийн төмөрлөгийн болон цемент шохойн, Монголросцвемметийн үйлдвэр уурхайнууд, үйлдвэр заводууд, алт эрдэнэс, ашигт малтмалын орд уурхайнуудыг Хүрэлсүх эр зориг гарган луйварчдаас хураан авч төрийн мэдэлд авч төр, ард түмний өмнө үнэлж барахгүй түүхэн их гавьяа байгуулсандаа, Харин Ерөнхийлөгч нарын шударга бусын хонгилыг нураах явцад Женко мурьчихлаа даа

Зочин [103.229.122.114] 2021-01-29 00:53:53

Тэрийг чинь угтаа Женко нь хийчихсэн шд .

Зочин [66.181.182.19] 2021-01-27 09:18:55

Hurelsukh ugaasaa hayaad yavdgiin tuuhee l davtjiindag.. Mgl chuudad yos zui mui bdguin kk

Зочин [192.82.71.80] 2021-01-27 08:40:30

хэн нэгнээс авилга аваад албаа өгчихлөө гэсэн сэтгэгдлүүд нэлээд байна. Хэрэв үнэн бол маш том алдаа хийлээдээ. Одоо нууц юм гэж байхаа больсон

Зочин [202.126.89.153] 2021-01-27 08:02:35

Муу талаас нь биш сайн талаас нь дэмж тэгвэл сайн нь ялнаа

Zocnin [68.145.61.75] 2021-01-27 07:45:36

Arcnaagui amitan bnashdee Hurelsukh Iim hun yaj eronkhiilogcnid ner dewshih be dee

Иргэн [202.126.88.197] 2021-01-27 07:30:40

Боловсролгүй, ждү-чин, казиночин, хадгаламжиндаа 3 тэрбум төгрөгтэй ямар ч бизнес хийж үзээгүй ийм л шударга ёс ярьдаг эргүү дагз даа энэ Хүрэлсүх. Сонгож хошгорч ялуулсан ард түмэнд л хохь чинь гэе дээ. Ийм мулгуу худлаа сүр сүр ярьсан цаанаа миеэ-гээсээ дор амьтаныг л ер.сайд болгосон доо таарсан ард түмэн хохь чинь !!!!

Зочин [202.179.15.3] 2021-01-27 06:54:39

ЦЭРЭГ ТАНГАРГААСАА НЯЦВАЛ ЯАДАГ БИЛЭЭ ...БУУДАН АЛХ ЭСВЭЛ 20Н ЖИЛ...

Зочин [192.82.73.90] 2021-01-27 06:39:30

Хурандаа бишшүүдээ ард түмэн минь. Дэслэгч цолтой төгсөөд армиа орхиж улс төррүү. орсон Хурандааг ингэж шууд авч болдоггүй байх Тэр үеийн ЗХЖШ дарга хэн байв гэдэгт анхаар

Зочин [66.181.161.39] 2021-01-27 06:38:12

Юуных нь хурандаа байх вэ, нэг ангид улс төрийн ажилтан байсан л төдий хүн. Ахмад цолтой байсан байх. Мэргэжил мэдлэг боловсрол 0. Жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан. Луйварчинг Монгол Улс дийлдэггүй юм байна.

Зочин [66.181.190.23] 2021-01-27 06:37:08

Цэргийн хүн ингээд зугтвал эх орноосоо урвасан гэх үү.

зочин [192.82.65.29] 2021-01-27 06:04:41

зугтаах мөрөөрөө зугтахгүй бас мөрөөрөө ажилаа амжуулах гэж яваа хүнд муу нэр зүүх гэж оролдсон шал тэнэг нөхөр байжээ ард түмэн найдаж сонголтоо өгсөн одоо ямар нүүрээрээ ерөнхийлөгч бно гэж бодсон юм болоо МАНыг аврах ганц зүйл бол ОТн гэрээг сайжруулах явдал бна тэгэхгүй бол АН араас орно доо...

иргэн [139.5.218.51] 2021-01-27 05:58:20

Худлаа гар байжээ

Зочин [64.119.19.224] 2021-01-27 05:52:15

Ямар их дэмжиж байлаа даа шал дургуй хүрч бна одоо .

sonirhogch [202.9.46.31] 2021-01-27 05:10:00

ervnhiilvgchiin songuuliiguggtsan sonirholtoi jvjigvvd hvchtei ssebj ehellee nileed yumny uchir oldojtsuhuih baih gej naidaya.

zochin [202.9.40.125] 2021-01-27 04:39:42

Ene zugtsan nertei bolovch Ene Buh yumnii ardan baigaa ! Saikhan jujig taivaad hor nairuulj suuj baigaa ! Hurandaa Ene Buh yumnii ardan baigaa ! Hudla Jujig taivij baigaa shuu !

Зочин [172.58.140.114] 2021-01-27 04:49:20

Сү.Батболдоос авилга аваад огцорлоодоо наад тугалган цэрэг чинь!

зочин [103.9.88.154] 2021-01-27 04:29:23

Өөдгүй хурандаад итгэх хүн байхгүй болов оо

Зочин [122.201.21.220] 2021-01-27 04:24:19

Угаасаа л банк ны мөнгө луйвардсан, авсан зээлээ төлөөгүй тийм л дэлхийд байхгүй хулхи ЕС тай байсан шүү дээ,

Зочин [192.82.65.51] 2021-01-27 04:17:26

Хүрэлсүх үнэхээр арчаагүй, хульх амьтан гэдгээ Ард түмэндээ өөрөө өөрийгөө бариад өгчихлөө. Чамайг наад цуг ажилладаг хүмүүс чинь буруу зам руу турхираад байнаа. Одоо чиний нэр хүнд шалдаа уначихлаа шүү дээ. Чамайг хүндэлж байсан Монголчууд одоо чамайг зүгээр л долоон буудлын Долзод авгайтай адил үзэж эхэлсэн. Одоо чи үнэхээр хэн ч биш болсон. Одоо дахиж туг шатаагаад ч нэмэргүй. Хайран нэр хүнд!!!

Зочин [122.201.22.115] 2021-01-27 04:00:45

Шагдарт авгай хүүхэд нь гомдсон. Хүүкт ард түмэн гомдсон кк.

ene bag zegiin dargad niit songogchidiin 43% demjsen shuu dee uldsen 57% ugaasaa yamar gedgiin medne [66.181.180.124] 2021-01-27 03:59:29

bi ami nasaa aldsan ch hamaagui geed l baisan odoo bolohoor irgediinhee ami nasiig hamgaalj baina geed l ene ovilgogui nohor zergiin yamar surguuli yamar mergejiltei yum beyag hurandaa yum uu yach ch medeh nohor doo odoo tegeed eronhiilogch bolno geed ulstoroo samaraad yavah yum irged chinii taraasan koronood uneheer yadarch baina

zochin [202.126.90.46] 2021-01-27 03:45:48

SU hulgaichid shantaajluulaad yaha medgui bsan hun genet dalim garaad zugtsan.Sod.EMS 2 iig ogtsor gesnees eniig zail geegui hudalch.Tiim bol Sod.Munhsaihan 2 n yagaad zailahgui bga uom.Yasan ch ekd songoj bolohgui.Jiriin irgen hulgai hgd shorond SU chin MGLiig zalgichhaad bhd tagdaa.tagnuul.UIH guugarch chadahgui bn.Za ymar Battulgad erh medel bh bish.

Зочин [202.126.89.138] 2021-01-27 03:35:26

Хүүк ч яахав учраа олсон Цэргүүд нь тараад гэртээ харьсан уу, олзлогдсон уу? Цэргийн тугаа олж авах юмсан.

ЗОЧИН [66.181.187.196] 2021-01-27 03:43:40

АНХНААСАА Л ХУДЛАА ГАР БАЙСАН Ш ДЭЭ. ТЭНЭГ МОНГОЛЧУУД ТЭНЭГТЭЭД ХӨӨРГӨӨД БАЙСАН БИЗ ДЭЭ. ОДОО ЭНЭ НАМААР ДҮҮРЭН ХУДЛАА ГАРУУД ЯЗГАНААД БАЙЖ Л БАЙНА.

Зочин [103.229.123.13] 2021-01-27 03:20:57

Цэргийн хар гээд дайны сургаар хөөрцөглөдөг нөхөр байсан гэдэг. Цэргийн нэр барьсан жул гар Хүрэл төмөр биш

ХУУРАНДАА [66.181.166.154] 2021-01-27 03:20:46

ХУРАНДАА ХУУРНАДАА ГЭЖ ЦОГОО ГУАЙ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ ӨНГӨРСӨН ЗУН

Зочин [192.82.69.141] 2021-01-27 03:10:57

Юугаа хуцаад бга хөлсний бичээч вэ хэний даалгавраар амаа эцтэл чалчиж,үзгээ баартал эрээчинэ вэ

bold [202.179.25.67] 2021-01-27 03:04:25

guie ene hun harin ch sn ajilsan shuude bogino hugatsaand olon ch zuil hj chadsan byarlaj yvah l heregtei de

Зочин [103.57.95.34] 2021-01-27 05:42:23

ЭНЭ ХУДЛАА ХУУРАНДАА БААСАН ДЭЭРЭЭ ХАЛТИРЧ УНАВ АА ХӨӨРХИЙДӨӨ. ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГОХГҮЙ ШҮҮАРД ТҮМЭЭН ЭНЭ САГСУУ, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НҮДЭЭ УХАЖ ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ЭТГЭЭДЭД

Зочин [193.218.118.235] 2021-01-27 03:04:01

Түүнд төвлөгөө бодсон зүйл байсан бх гэж бодож байгаа

Зочин [103.57.95.34] 2021-01-27 05:43:12

ХУРАНДАА ХУУРНА ДАА ГЭЖ ЦОГОО ГУАЙ ХЭЛЭЭД БАЙХАД ОХЬ НЬ ЭЭ

зочин [150.129.143.30] 2021-01-27 03:03:41

Ганбаатарын эср явуулж буй үйл ажиллагаа нь монголын ард түмнийг өөрийн эрхгүй иргэний дайн , бослогод уриалан дуудчихлаа. Энэ ажиллагааг тайван замаар зохицуулах ёстой л юм шиг санагдаж байна. Ард түмнийг хэт басамжилж дарангуйлж байна. Хэн ч бодсон ойлгомжтой. Талбай дээр ямарч вирус халдвар гараагүй байхад өвчин гарлаа гэж худлаа мэдээлж долоо хоног тусгаарлах, зэрэг асуудалыг .( Э. Бурмаагийн мэдээнээс ) үзлээ. Мөн өлсгөлөн зарласан хүнийг хөлдөөж алах , буюу өвчин авахуулах зорилгоор моторыг хурааж, халуун цай оруулахгүй буйг харлаа. Ямар аймшигтай юм бэ. Гучаад оны хэлмэгдүүлэлтээр хүнээс далд аваачиж буудаж байсан бол одоо ард түмний нүдэнд ил үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг хэн удирдаж байгаа бол. Эсвэл дундаас нь нугалаа хийгээд байна уу?

ХҮРЭЛСҮХЭД [202.179.24.242] 2021-01-27 02:57:16

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД МААШ ЧУХАЛ , МААШ ЭГЗЭГТЭЙ , МАШ АЮУЛТАЙ НӨХЦӨЛД МАШ ОНЦГОЙ ЦАГ ҮЕД НЬ ТӨРИЙН ЖОЛООГ ХАЯЧИХААД ГҮЙГЭЭД ЯВЧИХДАГ ИЙМ ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ БААС БАЙДЫМ БЭЭ.. АМЬ НАСАА ӨРГӨНӨ . ЯСАА ЦАЙРТАЛ ҮЗЭЛЦЭНЭ. ЁСЛОЁ . ТАНГАРГАЛЪЯ ГЭЖ ГУЦААД БАЙСАН..

зочин [59.153.85.98] 2021-01-27 02:56:25

Ингэж хүнд хэцүү цагт дэлхий нийтээрээ бактерлогийн дайны үед бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэсэн чинь хүрэлсүхээс бусад эргээд сонгогдох шинжтэй байна. Төрд олон жил зүтгээд ингэж нүдний булай болох гэж. МАН-олонх суудал авсан ,хүрэлсүх бүх зүйлийг өөрчилж чадах л байсан . Улс орны өөд нь татья гэвэл хууль өөрчлөх , шинээр батлах, төрийн бүхий аппарат гээд л сүүлийн үед ТЕГ гээд бүх л хүч хангалттай хангалттай байсан. Ийм ч хурандаа байсан гэдгээс ичиж байна. Ултс төрөөс бүр мөсөн зайлах хэрэгтэй.

зочин [192.82.74.130] 2021-01-27 02:55:57

Босоо Гамбаа ахлах дэслэгчээс, маш өөр хүн түүнд хадгаламжиндаа 1,7 тэрбум төгрөг байхгүй ,ОТ гэрээг өөрчлөх талаар 16 жил тэмцэж байгаа хүн гэнэт өнөөдөр гарч ирсэн юм биш

Зочин [51.195.42.226] 2021-01-27 02:53:46

Хүрэлсүх сүүлийн тулаандаа орлоо гэж бодож байна

Зочин [103.212.119.181] 2021-01-27 12:57:56

Хар тавхайгаа гялалзуулаад зугтааж яваа хүнд сүүлчийн тулаан ч гэх юм байхгүй. Харин фронт дээр МАН-айхан овоо болоод ирвэл би чинь тангараг өргөсөн хурандаа гээд ёсолсон болоод буцаад попроод ирнэ.

Зочин [66.181.176.227] 2021-01-27 02:50:17

Хүрэлсүх хэрэг алгаа. 2-ын 2 хүн товчоод дээр ирээд нас бараад байхад ингэж дөвчигнөөгүй хирнээ, нэг төрсөн нялх биетэй нимгэн хувцастай эмэгтэй машинд суулгах гэж 2 минут гадаа гаргасны төлөө ЭНЭ ХҮНД үед засгаа бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулж солиорох юм аа. Их өрөвч хүн болж жүжиглэх чинь хэнд чүнэмшилгүй байна. Дахин битгий улс төрд орж дөвчигнөөрэй дөө.

Зочин [67.162.56.212] 2021-01-27 03:26:01

Yurunhiilugchid ursulduh geed ner hun muutai baigaa yurunhii saidaasaa tatgalzah shaltag haij baisan chini ashgui ter amarjsan huuhnii asuudal bolj saihan shaltag oldson yum aa

Зочин [106.3.193.212] 2021-01-27 03:07:30

gadniin shuughed ogson nehemjlelee tatsan baisan bainalee tegeed ogtsorson, tiruhiin asuudal bol shaltag, madh bodlogogui, buur ugluurgaaraa ter bulegleliin baritsaand orson hunbainalee, esvel har batboldiin gutliin uliig dolooh hereg hiisen bhaa, yag 14 000 000 USD-s bolood enhbayariin uliig dolooj ami garsan gee bz dee tuun shig, ulsiin $14 000 000,00 ih tom too shuu, ichdeggui hooson gar, uurd zailbal taarna

Иргэн [202.9.46.13] 2021-01-27 02:43:41

Бас үлдээсэн мөр,гялалзуулах хар тавхайтай байна,үлдээсэн мөр,гялалзуулах тавхайгүй хүмүүс чамаас авахуулаад монголоор дүүрэн байна

Иргэн [202.126.88.128] 2021-01-27 02:42:42

Хуурамч хурандааг дэмжиж байсандаа харамсаад байна.Хөөрхий хурандаа маань одоо сүг болсон Сү.Батболдын баруун хаяанд багтаж хар бор хор найруулах ажилд нь гар хөлийн үзүүрт зарагдаж зовж зүдрэх л байхдаа.Даанч биднийг хулхидсан юмсан жаргаа болов уу яагаа брл гээд л хурандаагаа харж сууя даа.

Р [66.181.161.17] 2021-01-27 02:41:22

Ард түмнээ хаяад ид тулалдааны үед алга боллоо доо

Зочин [66.181.161.101] 2021-01-27 02:39:16

Амныхаа зоргоор хуцацгааж байнаа. Хэрэв 2 сайдаа огцруулсан бол. Одоо ордон тойроод Хүрэлсүх 2 сайдаараа туг тахиад өөрөө хариуцлагаас мултарлаа гээд. Талбайн бугууд солиороод явж байгаа Хүний бач барагдахгүй гэдэг. Дээр нь хаанаас чулуу шидэж байгааг ч ухаарахгүй сохор нохой олон байна

Зочин [202.179.21.216] 2021-01-27 02:37:52

Сагсуу күүр

зочин [64.119.24.176] 2021-01-27 02:35:46

хулхи хурандаа ахлах дэслэгчээс цааш яваагүй л юм бна лээ шд дан цүнх баригч хийсэн

Зочин [106.3.193.212] 2021-01-27 03:10:43

yag

Ганбат [103.212.118.85] 2021-01-27 02:33:47

Урвагч дахиж сонголт байхгүй...Хүрэлсүхд 6сард бууна урвагч

Зочин [202.9.40.249] 2021-01-27 02:20:33

Харин тиймээээ. Дайны талбарт ерөнхий командлагчийнхаа араас хутга шаачихаад хэдэн цэргээ аваад зугтаасан хурандааг яаах ёстой билээ айн? Хээрийн шүүхээр оруулаад БУУДАН АЛАХ ёстой. Ийм л хурандаанцар бн даа зайлуууууул. бас ерөнхийлөгчид санаатай ёстой хуцааорай муу хүүрийнсүхээээээээээ

Зочин [66.181.168.8] 2021-01-27 02:17:20

Дайны галын шугаман дээрцэргээ хаяад зугтах нөхөр байна.Итгэх арга алга.

badamgerel [66.181.177.127] 2021-01-27 02:14:28

dornod aimgiin ard irgediig denduu basan doromjilj gutaaj bgaa man iin nertei agentlagiin dargantsaruud ta nart butsaad uil lai chini ochnoo. turiin munguur hevkel medeelel tv soshiol bugdiig hudaldaj avchaad hudal huuramch medee uursdiiguu magtuulj manduulsan ug uguulbereer ard irgediin tarhiig ugaahaa boli!!! halamjiin darga avgain avliga heel hahuuli, tusul tenderees mungu ideh, turiin sanguudaas hudal huura.ch zarlaga gargaj huvidaa zavshih, huuramch zarlaga oadaan uildej mungu hulgailah, aimgiin darga udirdlageedtai or hunjiluuruu holbogdoj ashig sonirhol shunalaar turiin umchiig uneguiduulj avsan !!! buzar muu avgai munhgerel zailbal taarna. shorondoo or

Зочин [202.9.46.195] 2021-01-27 02:02:09

Хурандаа хуурна даа

Зочин [202.126.88.199] 2021-01-27 02:19:35

Хэзээ хурандаа байсан юм бэ. Ахлах дэслэгч байсныг нь харин мэдэх хүмүүс бий байх.

Иргэн [66.181.160.38] 2021-01-27 02:01:16

Хийсэн ажил ихтэй,хэлэх үгтэй .Хүний эрхийг дээдэлсэн хөрст дэлхийд од болсон ерөнхийй сайд байсан юм.Ажил хийж чаддаггүй ам зөрөн хэрэлддэг,амжилт бүтээлд нь атаарахдаг ачааргүй та нар хол очиж хуц,хорвоо ертөнцийг тайван байлга.Дуракуудаа

Зочин [66.181.176.227] 2021-01-27 02:54:55

Хөрт дэлхийд биш ганцхан харанхуй чамд л од байхдаа

Zocnin [68.145.61.75] 2021-01-27 01:59:44

Ulsiin cnuhal albiig hayaj yawsan hun wronhiilogcnid dewshine gej bhgui Uulaasaa yos zuigui asuudal ucnraas dewshuulehgui bizee

Зочин [202.126.90.50] 2021-01-27 01:59:24

ВИРУС БОЛ гарьдхүүгийн Баярсайхан биш л дээ.

Иргэн [66.181.190.175] 2021-01-27 01:57:42

Эх орны цэргийн хүнийг цэргийн шүүхээр уг нь оруулж арга хэмжээ авах ёстой ,ямар хүн бэ гэдгээ утгаар нь харууллаа .Ерөнхийлөгчид нэр дэвших гээд хүрээд ирнэ дээ ичихгүй

МОНГОЛ [202.179.15.3] 2021-01-27 01:55:10

БАТТУЛГЫГ АРААС НЬ ХУТГАЛААД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭСЭН ЮМ БИЗ ДЭЭ ..ХАХА ҮГ НЬ БАТТУЛГА Л АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ БАЙНА ГЭЭД ГОНШИГНООД БАЙХ ЮМ ХАХА ЯАЧИХСАН АРЧААГҮЙ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН БАЙНАА ХАХА...НЭГИЙГЭЭ МУУЛААД ДЭЭШИЛСЭН ХҮН ӨӨДЛӨХГҮЙ Л ДЭЭ МОНГОЛЧУУД ИЙМ ЖУДАГҮЙ ЯВДАЛД ЯС МАХНААСАА ДУРГУЙ ШҮҮ ХҮРЭЛСҮХ ЭЭ ХАХА

ГАШУУН ГАШУУН [202.179.15.3] 2021-01-27 01:52:20

ХАХА ҮНЭН ШОУЧИН ГАР ШҮҮ БҮР МЭРГЭЖЛИЙН БОЛЧИХСОН ХЭЛДЭГ ҮГ НЬ Л БИ ЦЭРГИЙН ХҮН ГЭЭД Л ХАХА МОНГОЛЧУУД БҮГД ТЭНЭГ МУЛГУЙ БИШ ЭЭ МАНЫ МАЛАНЦАРУУДАА.. ТА ХЭДИЙ ҮЙЛДЭЛ БҮХЭН ХОШИН ШОГООС Ч ДООР АЛИА БАЙНА... ОКОПОН ДОТРОО ЧАЦАГ ЦАРАЙЛАХЫГ ЧИНЬ ХАРААД ҮНЭН ГУТАРЛАА ХАХА.. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭСЭН ХҮЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨӨД ДҮП ЦАРАЙЛЧИХЛАА ДАА ХҮРЭЛСҮГЭЭ.. ХАХА

ner [203.23.49.194] 2021-01-27 01:48:12

Huuk ogtsroogvi bsan bol Uimeen samuun garah bsan

Зочин [202.126.90.86] 2021-01-27 10:52:21

Хуцна биз.

zochin [66.181.161.49] 2021-01-27 01:46:41

tsoglog l haragdaj bna. Tsergiin hun uhrah, davshihig meddeg l baih estoi shuu dee! Uhar, Davsh hurandaa mini!

Зочин [66.181.160.1] 2021-01-27 01:46:11

Хэзээ МАН унана. Тэр цагт Оюутолгой учраа олно. Тэрнээс наана хэн бугайн ч хичнээн орилоод юу ч болохгүй ээ. Учир нь ялзарсан намын идэх хоол, наргиа цэнгээ эрх мэдлээ тогтоох энэ бүхэнд нь эх сурвалж Оюутолгой юм.

Зочин [64.119.24.173] 2021-01-27 01:36:43

ХУРАНДАА БИШ АХЛАХ ДЭСЛЭГЧ БИЗ ДЭЭ.

otgoo [202.126.88.204] 2021-01-27 01:23:32

Medee.mn site hudaldagdsan n todorhoi bolj bn.iimerhuu medeelel,post hiij bgaan......

Зочин [66.181.186.172] 2021-01-27 01:20:02

Hurelsukh dandaa zugtaadag

Тамир [202.55.188.98] 2021-01-27 01:19:55

Яг Түгжил ёстой хөгийн алиалагч байж...

Зочин [192.82.65.120] 2021-01-27 01:18:29

ийм үед ажлаа хаяж байдаг сайд байх уу

Зочин [64.119.21.126] 2021-01-27 01:15:29

Тэмцэл гэж юу байдгийг үзүүлж чадах эр хүн дээ.

иргэн [66.181.161.81] 2021-01-27 01:14:27

ХҮРЛЭЭ ХУРАНДАА ХУУРНА ДАА ХУУРНА ГЭЭД Л ЦОГОО ГУАЙ ХЭЛЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ ҮНЭН Л БАЙНА. ДАХИЖ ХУУРТАРГҮЙ.

Зочин [202.126.90.14] 2021-01-27 01:11:05

Хүрэлсүх ёстой тэнэг тоголлоо . Огцрох байсан бол товчооны цаана хүн амь тавьхад ... , Дайны талбараас эх орон цэрэгээ хаяаад цугтдаг хурндаа Ёрөнхийлөгчид санаарахаад ч хэрэггүй . МАН намыг дэмжээд хэрэггүй юм байна .

зочин [150.129.140.53] 2021-01-27 00:52:44

Хүрэлсүх хэзээ ч алтансүх болохгүй юм байна Уул нь ард олоныхоо хүслийг дагасан бол

Зочин [64.119.19.182] 2021-01-27 00:52:12

Хүрэлсүх маш уйдамтгай хүн юмаа.Монголын ард түмэн ойлгож байх шиг бна.Энэ хэцүү цаг үед огцорсон болж итгэл найдварыг хүсэрдүүллээ.

Залхлаа [202.9.46.226] 2021-01-27 00:33:55

2021.01.23. Монгол хүний Төрөө дээдлэж, Засгаа хүндлэн дагах эрхэм ёсыг элдэв бусын бузруудаар дүүрсэн МАН -ын хог шаарууд л үгүй хийж байгаа! Хамгийн сүүлийн жишээ нь ард түмнээс сонгогдсон Улсын маань Ерөнхийлөгчийг цэнхэр дэлгэцээр нийт ардын нүдэн дээр гүтгэж, занаж, загнасан Хүрэлсүх гэгч хогийн ёдор байна. Тэр бол мөнгөний төлөө хоёр цэхэрээ ухаж өгөхөд бэлэн, банк дээрэмдэж, толгойлж байгаа Засаг, мөхөж байгаа МАН -аа харийн гар хөлүүдэд худалдсан адгийн шааруудын нэг. Харийн хараал хүрсэн МАН -ыг устгаагүй цагт Монгол Төр өөдлөхгүй, Монгол улс дэвжихгүйг бид харсаар байна биш үү?

Зочин [59.153.112.59] 2021-01-27 00:26:47

Хүрэлсүх болон "босоо" Ганбаатар хоёр арай эрт Ерөгхийлөгчийнхөө сонгуулийн сурталчилгаанд орлоо доо_ Хоёр боловсролгүй харанхуй хар ухаанчид яг л баас, нус шүлсэндлээ хутгалдаж шалдаа буусан өнөөгийн Монгол орны нүүр царай болсон эрээ цээрээ алдцан цагаандаа гарцан худалч нар даа

Зочин [106.3.193.212] 2021-01-27 03:13:51

ganbaa,mundag demjdeg shuu

Иргэн [202.126.88.128] 2021-01-27 02:35:34

Боловсролтой нь хэн бэ тэгээд..Арй өгөөх америкын бэр Элбэгдоржийн гар гэдгээрээ түрий барьж байгаа хоёр нүүрт Оюунгэрэл эмгэн биш биз дээ.

Зочин [202.126.88.132] 2021-01-27 00:55:56

Босоо Ганбааг тэгж болохгүй ээ. Энэ хүн монголын ард түмэн үр хүүхэд хойч үеийн төлөө оюу толгойн төлөө маш олон жил ганцаараа тууштай тэмцэж бгаа хүн даанч оюу толгойг рио тинтотой нийлж цөлмөж бгаа зохион байгуулалттай бүлэглэл монголын олигархиудын өмнө дэндүү хүчин мөхөсдөж явсаар өнөөдөрийн өлсгөлөнд хүрлээ.Монголын ард түмэн оюу толгойн гэрээг ард түмэн бидэнд өгөөжтэйгээр өөрчлөхийн төлөө дуу хоолойгоо хүргэцгээе ард түмэн эвтэй байхдаа хүчтэй гэдэг биздээ.

Зочин [66.181.177.113] 2021-01-27 00:19:15

Archaagui pizdets


101 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
101 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.