Бэлтгэл ахмад Ш.Самбуу-Ёндон: ЗЭВСЭГТ ХҮЧИНДЭЭ БИ ГАВЬЯАТАЙ Ч ГЭСЭН БАС ӨРТЭЙ ХҮН

Aдмин / Нүүр

эвсэгт хүчний түүхэнд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө байгуулсан баатарлаг үйлсээрээ хэдийн танигдсан энхийг сахиулагчдын түүчээ нь хошууч Г.Аззаяа, бэлтгэл ахмад Ш.Самбуу-Ёндон нар билээ. Монгол цэргийн сонор сэрэмж, ур чадвар, үүрэг гүйцэтгэлтийг дэлхийд таниулсан баатарлаг үйлст энхийг сахиулагчдын нэг, бэлтгэл ахмад Ш.Самбуу-Ёндонгоос орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан сэтгэгдлийг нь сонслоо.

-Цэргийн хүний эрхэм гурван цолыг зүүснээ хамгийн түрүүнд онцолмоор байна. Эхлээд би байлдагч байлаа. 2001-2002 онд Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаасан. Дараа нь ахлагч боллоо. 2003 онд БХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцаж төгсөөд тэр жилдээ Зэвсэгт хүчний 150 дугаар ангид буудагчаар томилогдсон. Гуравт, офицер боллоо. 2011-2012 онд БХИС-ийн Инженерийн сургуульд холбооны албанд суралцаж төгсөөд, шинэхэн дэслэгч Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хуваарилагдаж, цэргийн хүний хамгийн эрхэм цолуудыг энэ биедээ зүүсэн азтай хүн. Энэ хугацаанд Зэвсэгт хүчний 150, ҮБХИС, 016, 326, 284 дугаар нэгтгэл, ангиудад томилогдож, нийтдээ 18 жил алба хаасан. Тэр дундаас Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2003-2008 онд алба хаасан нь миний цэргийн амьдралын хамгийн оргил үе байсан гэж хэлж болно. Хээр хөдөө сургалт бэлтгэл гээд явж байдаг цаг үе. Томилогдож очоод жил ч хүрэхгүй хугацаанд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд хоёрдугаар ээлжээр үүрэг гүйцэтгэхээр явж, өнөөх аюултай халдлагыг бид таслан зогсоосон нь тэр.

Үүргээ гүйцэтгээд эх орондоо ирэхэд төр засаг, БХЯ, Зэвсэгт хүчний удирдлагууд яг л дайнд оролцоод ирсэн баатар шиг угтаж авсан юм даг. Яг л баатар. “Эрэлхэг хөвгүүддээ баярлалаа” гээд шагналууд ч өглөө. Тэр жилдээ буюу 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж, Зэвсэгт хүчний оны шилдэг энхийг сахиулагчаар шалгарсан. 2006 онд Батлан хамгаалах салбарын тэргүүний ахлагч, 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртэж, 2010 онд Батлан хамгаалах салбарын дээд шагнал “Эх орны төлөө” цом, өргөмжлөлөөр шагнагдсан. Гаднын орнуудаас ч мөн баяр хүргэж байлаа. Польш улсаас “Мөнгөн загалмай” одонгоор шагнаж, АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн. Мэдээж энэ баатарлаг үйлсийг Г.Аззаяа бид хоёр хоёулхнаа бүтээгээгүй. Энэ үйлс Монгол Улсын цэргийн багийн удирдлага, баг хамт олны хөдөлмөр, үр шим юм. Бидний оронд хэн ч байсан халдлагыг зогсоох л байсан. Тэгэхээр энэ үйл хэрэгтээ бардаад онгироод байх нь зохимжгүй. Гэхдээ манай багийнхны байгуулсан энэ үйлс Монгол цэргийг энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож эхлэхэд, “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” юм байна гэдэг ойлголтыг дэлхийн орнуудад түгээхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж яваа гэж боддог.

Хоёрдугаарт, хэдийгээр би Зэвсэгт хүчиндээ гавьяатай ч бас өртэй хүн. 2014 оноос элэгний хатуурал өвчнөөр шаналж, 2017 онд бүр мэс засал хийлгэхээс өөр ямар ч авралгүй болсон. Тэгэхэд Зэвсэгт хүчний мөрдэст нэгт нөхөд минь намайг босгож ирсэн. Үнэхээр баярлалаа гэж хэлэх ч багадна. Хүн бүр сэтгэлийн хандиваа илгээж, намайг өдий зэрэгтэй явах хөл минь, гар минь, зүрх минь болсон. БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, хамт олон, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, энхийг сахиулагч дайчид, ҮБХИС-ийн эрдэмтэн багш, сонсогч оюутан, гадаадад ажиллаж байсан батлан хамгаалахын атташе, сонсогч нар гээд хүн бүрийг л нэрлэмээр байна. Ялангуяа, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэгэхэд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга байхдаа гол зохион байгуулалтын ажлуудыг чин сэтгэлээсээ гүйцэтгэж байсныг би болон миний гэр бүл хэзээ ч мартахгүй. Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ энэтхэг эмч нартай холбох бүх ажлыг гүйцэтгэсэн, журмын нөхөр Г.Аззаяа гээд мөн ч олон хүний сайхан сэтгэлийг хэлэх сэн. Тэгэхэд л Зэвсэгт хүчинд би байгуулсан гавьяагаасаа илүү өртэй гэдгээ ойлгосон. Ядрахад түшээд авах нөхөдтэй, дэмжээд босгох даргатай гэдэг хамгийн сайхан.

Ахлах дэслэгч Д.БОЛОР


Сэтгэгдэл

Сэк Сээгий Сэрэлмаа [66.181.185.100] 2021-02-26 06:19:27

Массыг сатааруулах гэж битгий худлаа ийм пялдага нийтлэл оруулаад бай. Цаана чинь цэрэгт алба хашиж байгаа залуусын бодит байдал энэ пялдагнасан нийтлэлээс хавь илүү бн.

Serelmaa [202.126.89.142] 2021-02-27 09:32:29

Serel Gesen boovnoos oor ym bodohoo bolison gomo pizdaa minee Chamaig bol tseregt tooj avahgui l dee.

ОФИЦЕРТ [202.179.25.158] 2021-02-26 03:11:29

САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ. ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.