PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй

Aдмин / Хууль

Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.

Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэд тухайн аймгийнхаа Автотээврийн төвийн билетийн кассаар үйлчлүүлнэ. Шадар сайдын 2020 оны 156-р тушаалаар батлагдсан түр журмын өөрчлөлтөөр тээвэрлэлтийг хэзээ эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах тухай чиглэл өгөгдөнө.

Эрсдэлтэй бүс буюу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэд замын хүнсээ өөрсдөө бэлдэж авч явах шаардлага тавигдана.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.207] 2021-03-01 08:03:30

Дэлхийн улс орнууд иргэдээ вакцинд хамрагдуулаад дэлхий даяар коронавирусийн тархалт буурч байна. Монгол улс бас иргэдийнхээ жаран хувийг вакцинд хамрагдуулж дотоодын халдварын тархалтаа бууруулах ёстой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.