У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна

Aдмин / Улстөр

Монгол Ардын Нам бол 1921 онд ард түмнийхээ тэмцлийг удирдан манлайлж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, ээдрээт цөвүүн цаг үеийн хүнд бэрх сорилт бэрхшээлд нугаралгүй эр зориг, эв хамтын хүчээр даван туулж, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийг түүчээлэн нэгэн зууны түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин билээ.

Монголын ард түмний хорьдугаар зууны соёл иргэншил, үндэсний сэргэн мандал, Монгол Улсын өрнүүн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Манай нам тэртээх зуун жилийн өмнө Ардын хувьсгалыг манлайлан удирдаж, алдагдсан эрхээ эргүүлэн аваад эдийн засаг, аж ахуйн хувьд туйлдан доройтсон, соёл, боловсрол хоцрогдсон, өвчин эмгэгт баригдаж, үндсэндээ мөхлийн ирмэгт тулсан ядуу буурай ард түмэн, улс орноо сэргээн босгож, Анхдугаар Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгож чадсан түүхэн гавьяатай. Орон даяар бүх нийтийг хамарсан “Соёлын довтолгоон”-ыг амжилттай зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг хийгээд нийгмийн бүхий л хэрэгцээт салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өргөн цар хүрээнд шинэ бүтээн байгуулалтуудыг идэвхийлэн өрнүүлж, ард иргэдээ орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах зэрэг улс эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө манай нам чин үнэнчээр тууштай зүтгэж ирсэн.

Монгол Ардын Нам түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулагч улс төрийн хүчин байсан. Цаашид ч үнэт зүйлээ алдалгүй, итгэл хүлээлгэсэн сонгогч олон түмэндээ амласан амлалтдаа үнэнч байж ард түмэн, эх орныхоо төлөө зүтгэх болно.

Эдүгээ Монгол Ардын Намын байгуулсан Засгийн газар газрын тосны үйлдвэр, дулааны цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, олон зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг, музей, орон сууцны хороолол, уул уурхай, авто зам, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг санаачлан өрнүүлж байна.

Туурга тусгаар улсаа сэргээн босгож, тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, хадгалж ирсэн эх орончдынхоо гавьяа зүтгэлийг үр хойчдоо бахархан алдаршуулж, үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэн авч явах нь Та бидний эрхэм үүрэг юм. Бид бүтээн босгосон улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, хүн ардаа эрүүл энх, амар амгапан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэлээр зүтгэж, Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа ууган намын даргын хувьд туйлын баяртай байна.

Монгол Ардын Намын эрхэм гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, монгол хүн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай амьдрах болтугай

Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх


Сэтгэгдэл

Bolderdene [84.71.222.193] 2021-03-02 21:10:18

Mongoliin ard tumen uneheer azgui. Iim hog novshoor udirduulah gej dee. Ertuntsiin adag bolood bgaagaa medeh ch ugui.

зочин [202.9.46.38] 2021-03-02 11:39:52

Үхсэн ацных нь муу новш. С.Ганбаатарыг гоё гол гаргаж байнаа урт шар дээлт та 2. Өөдлөхгүй дээ.

Зочин [192.82.70.170] 2021-03-02 08:18:02

100 жилийн ойд мөн ч их мөнгө зарсан нь өчигдөр бүх телевизийг хөлсөлж асар их зардлаар бүтсэн баримтат кино, концерт элдэв долоон магтаал урсгасанаас чинь харлаа. Энэ их мөнгийг бас л ард түмний хармайнаас хулгайлсан байж таараа эсвэл хулгайч Сүг нь гаргав уу ? Хариулаарай хуурамч цэргийн хүн дүрст алиа салбадай...

Зочин [202.55.188.41] 2021-03-02 08:12:17

МАН гарууд 30 жил хулгай луйвараа хийж ирсэн одоо ч хийж л байгаа. .Төрөөс төрсөн тэрбумтануудын хувьд л 100 жил гэж дэмиирцгээнэ биз. Жирийн ард түмний хувьд бол жигшүүрт намуудын тэдний цүнх баригчтдын бөгс долоогчидын 30 жил байсан...

ҮНЭН ГАШУУН.. [202.179.15.3] 2021-03-02 06:00:25

СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН МАН+МАХН ОДООГИЙН МАН ГАЗАР ТЭНГЭР ШИГ ЯЛГААТАЙ ШҮҮ МОНГОЛЧУУДАА.. СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН МАН АЙМХАЙ ХУЛЧГАР ОРОСЫГ ДАГАСАН ТУЙЛШИРСАН ГЭХДЭЭ ЭХ ОРНОО БОДДОГ ГАРУУД БАЙСАН ОДООГИЙН МАН ШУУД ХАГАС ХЯТАДЧИЛСАН ЭРЛИЙЗ БАС ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН АЛУУРЧИН ДОРОЙТСОН ТЭНЭГҮҮДИЙН БӨӨГНӨРӨЛ...

Настан [203.91.115.48] 2021-03-02 04:35:58

197 мянган ахмад тэтгэвэр бүрэн тэтгэвэр гэж 350 мянган төгрөгөөр дөнгөж амь зуух төдий байна Ядаж 550 мянга болгоод өгөөч МАН аа Сонгууль болохоор хөгшин бид л хэрэг болдог шүү Хурдан 550 болгоорой Хүрэлсүхээ

zochin [39.154.234.45] 2021-03-02 03:27:10

Hurelsuhee!!! Mongoliin ard tumen tanii udirdsan zasgiin gajart itgel ogch, tanai namd sanalaa ogson. Ta ard tumneesee nuur buuruulaad hayad yavsan. Harin ta, tanii nereer songogdson ih hurlaa taraagaad, ard tumneesee zugeer l uuchlal guichih. Ter ni uljuutei dee. Ta eronhiilogch bolno gej baihgui ee

Зочин [66.181.189.105] 2021-03-02 03:03:28

Монгол Улсын Төрийн ордныг АЛУУРЧИН-гэмт-хэрэгтэнгүүд болон АВЛИГАЧ-ЛУЙВАРЧДААР дүүргэчихээд балдуушийн амжилт-гавья вэ,ХУЛЬХИ УРВАГЧ хурандаа хүк ээ??????

Зочин [202.179.21.243] 2021-03-02 02:16:58

HUDALCH TANHAI er ni bol shorongyn elementuuded bdag aranshin bn sh dee chamd. Toryn ordon chinii zodoon hiideg gazar bish shu. Hudalch huurmagaa chi haruuulsan

Зочин [202.179.21.243] 2021-03-02 02:15:09

Hurelsuh ee chi HUDAL

irgen [202.55.188.101] 2021-03-02 00:54:38

Ene hun helj.yridag shigee bdggui shuu.SU.Batboldiin ulaan hamgaalagch.Egtseg Odbayriin unench tsereg.Denduu hudlaa yrigch boljee.

Зочин [202.9.40.27] 2021-03-02 00:35:41

Гайхуулах юм байхгүй ээ. Маскаа зүүгээд гэртээ хэвт!!

Зочин [103.111.68.3] 2021-03-02 00:07:32

үхсэн ацных нЬ амжилт байхав дээ, бүгд худлаа хуурамч новшууд.

Уншигч [172.56.12.9] 2021-03-01 19:42:14

Энэ худлаа хүн шүү.. хуурнада Хүрэлсүх гэгч

Иргэн [172.56.12.9] 2021-03-01 19:40:40

Үхсэн хатсаны .. балдуушны амжилт бүтээл бэ? Ацаараа попордог эргүү дагз өгөр шаар

зочин [202.179.8.210] 2021-03-01 19:11:42

МАН - н 100 жилийн ойг тохиолдуулан МАН - н жирийн гишүүд бид улс орныхоо хөгжил бүтээн байгуулалтыг маш өөдрөгөөр харж байгаа ба цаашид манай нам ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж улам улс орноо өөд нь татаж,ард иргэдийнхээ итгэлийг алдахгүй ажиллана гэдэгт маш гүнээ итгэж байна.МАН - н 100 жилийн ойг тохиолдуулан намын дарга У.Хүрэлсүх таньд хувиасаа болон ард нийтийнхээ өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж ажлын их амжилт хүсье..Монгол улс мандан бадраг.Монголын хувь заяаг түших болтугай.

zochin [192.82.73.228] 2021-03-01 15:51:15

uuriig chin ovoo yum boluu gesen ovoolson baas bsan bna bilee odoo bolij vz saidiin suudlaasaa ogtsorson erunhiilugch bolmoor bnuu gorid

Зочин [66.181.176.128] 2021-03-01 14:49:42

МАН биднийг 100 жил удирдахдаа Монгол сайхан эх орныг маань 30,5 тэр ам долларын өрөнд оруулж өнөөдөр 1 хүн 10000$ ын өрийн данстай болж эдийн засаг нь нэг улсаас 90% хамааралтай, 3 хүний нэг нь ядуу ангилалд амьдарч байгааг аа хэлээч лаларууд минь, ийм баялагтай өөр улсыг сайн удирдагч удирдсан бол бид ядаж л өргүй багаар бодоход 140$ биш, 600$= 1600,0 м төг цалин буюу дэлхийн дундаж орлого ой орны иргэд шиг амьдрах байлаа. Тэгвэл өнөөгийн лай ланчигны ихэнх энэ Улаан нам коммунистуудтай шууд холбоотой. Ардчилсан нам нарийндаа 2 хрн удаа хагас дутуу засаглаж удирдсан МАН бол 92 жил энэ улсыг 1 аараа үнэмлэхүй эрх мэдлээр удирдсан.

Монголд МАН хүчтэй байх үндсэн гол шалтгаан. [202.131.225.53] 2021-03-01 16:25:29

Цаашид ч МАН удирдана. Хятадын КНам засгийн эрхэнд байхад Монголд бол эсхүл МАН, эсхүл МАХН хоёрын нэг нь л удирдана. Ялангуяа одоо АНУ-ын нөлөө Хятад болох ОХУ-ын нутагт эрс буурч байгаа нөхцөлд хэнч Монголд Хятадын КН-ын нөлөөг багасгаж чадахгүй. Монголд ядуучууд их байна. Ядуучуудын эрх ашгийг Монголд хэн илэрхийлдэг бил ээ? МАН буюу МАХН л "улмамжлалт" байдлаар илэрхийлж, цаашдаа ч илэрхийлнэ. Үгүй гээч?!?

Зочин [202.9.46.141] 2021-03-01 13:00:49

Хүрэлсүх зүгээр далд ор. Ямар нүүрээрээ ил гарч ирдэг юм. Энийг их хурлаас эгүүлэн тат

ЗОЧИН [64.119.18.138] 2021-03-01 12:23:02

ДЭЛХИЙД БАЯЛГААРАА ЭХНИЙ 10-Д, 1 ХҮНД НОГДОХ ГАЗАР НУТАГ, МАЛААРАА 1-Д ОРДОГ УЛС, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 70 ЖИЛ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛГЭЖ ТАРЧЛААСАН, ОДОО 30 ЖИЛ БУЦАХ ЗАМДАА ШОРОО ТЭЭЖ БУЙГАА МЭДЭР, ИЙМ БАЯН УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙГ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭЖ, ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ОРНЫ НЭГ БОЛГОЖ "ХӨГЖҮҮЛСЭН" ЭНЭ НАМ, ТҮҮНИЙ ТОЛГОЙЛОГЧИД "ТҮҮХЭН ҮҮРЭГ" ГҮЙЦЭТГЭЖ ИХ "ГАВЪЯА" БАЙГУУЛЖ, ГАЙ ТАРЬСАН ДАА, ОДОО ЭНЭ НАМ НЭРТЭЙ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, ОФФШОРЧИД, КОНЦЕЦССЧИД, ОЛИГАРХУУД, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДЫН БҮЛЭГЛЭЛ УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭН ХАГАРТЛАА БАЯЖИЖ, ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙ БАЯЛАГ, ХӨРӨНГӨӨР ТУЙЛЖ БН, МАН ЭНЭ БҮХНИЙ ТӨЛӨӨ, ЦУСАН МӨР ТАТУУЛЖ АРДУУДЫГ АЛЖ ХЯДСАНЫХАА ТӨЛӨӨ, 70 ЖИЛ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛГЭЖ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ, МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛТ ГУЙГААД ТАТАН БУУГДАЖ, ТАРЖ БУЙГАА 100 ЖИЛЭЭРЭЭ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

2-дмол урт түүхтэй, 2-дмол ирээдүйтэй нам. Баяр хүргэе. [202.131.225.53] 2021-03-01 12:20:55

МАН бол ХОЁРДМОЛ түүх, ХОЁРДМОЛ ирээдүйтэй нам юм даа. Монгол улс хоёр том хөршийнхээ ДУНД байдаг, аль аль нь Монголыг "сүүдэрлэж" чадах дэлхийн авраг том улс. Энэ 2-ын ХООРОНД засгийн эрх барина гэдэг хэцүү. Хятад социалист байж БАЙГАА ЦАГТ бид хэдийд ч социализмаасаа бүрэн салж ЧАДАХГҮЙ. Иймд Монгол нь 20-р зуунд 100 жил УЛС ШИГ УЛС байсандаа өнөөгийн монголчууд бид МАХН буюу МАН-д баяр хүргэх нь зөв. Хайртай бай, таларха гэж хэлэхгүй, Гэхдээ 100 жилийнх нь ойгоор нь баяр хүргэх ёстой юм шүү.

Зочин [150.129.142.139] 2021-03-01 11:39:52

рррррррр

Зочин [150.129.142.139] 2021-03-01 11:39:15

ард түмний амьдрал ямар байгааг мэдэж байгаа бол уу

зочин [66.181.161.108] 2021-03-01 11:16:11

Ууган намын дарга ч ухаантай ч золбоотой ч хүндээ.100 жилийн ойгооороо өнгөтэй ч бна шүү.

зочин [202.179.21.211] 2021-03-01 11:13:05

Ажлаа хийж чадахгүй огцорчихоод юу яриад байна энэ нөхөр ,ерөнхийлөгч болно гэж гонжийн жоо .

муухай монгол [66.181.161.115] 2021-03-01 11:01:00

хошного долоогчид 12 жил ч багадна эхнэр сансарбилэгтэйгээ хамт ордны ард хүүхдиин газар дээрэмдээд биднииг дарамталсан жаргалант мах нэрээр 3 тэрбум хулгайлсан жүжиг зохиож эрдэнэбатыг унагасан батболдтой яасаныг ярих илүүц биз ердөө 20 % энэ шүү тэнэг монголчуудад мангар удирдагч зүүн азиин аймхай өөриигөө худал магтагч залхуу үндэстэн

Зочин [202.9.46.154] 2021-03-01 11:00:32

Mongoldoo hund dolignoj darga said toriin albaniihand zusardaj aij amidrahaas zalhaj bna Hogiin amidral ym daa hund surtal yaduural odoo ch heveeree tuildaj bna

зочин [122.201.19.99] 2021-03-01 10:21:04

Хуцна биз Хүрэлсүх шиг багаа хаяаад зугтаадаг худлаа поп яаг ямар ажил хийсэн вэ Намын даргаа өгөөд зайл

Zochin [109.89.151.254] 2021-03-01 10:12:45

Uls orniig udirdaj chadaxgyi irgediin itgeliig xosordyylchixeed,syyliin jilyydiig yu bolgosnoo olj xarj chadaxgyi xaanaas yamar amjilt olj xaraad baigaag chin oilgoxgyi baina !!!

Эдийн засгч [66.181.184.21] 2021-03-01 10:03:40

МОНГОЛ УЛС ХАДГАЛАМЖ БАНКИЙГ ЛУЙВАРДАЖ КАЗИНОДСОН Г.ЗАНДАНШАТАР БОЛОН У.ХҮРЭЛСҮХЭЭР УДИРДУУЛААД МӨН ХӨГЖИХ БАЙХДАА. ХҮРЭЛСҮХ ХУДЛАА ПОПРООДЛ, ЦАГ НЬ ЯНЗ БҮРИЙН ЗАЛЬ, АРГА ЗОХИОГООД Л ХАЯАД Л ЗУГАТНА. ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ БОДНО ДОО.

Зочин [202.179.21.196] 2021-03-01 09:29:43

Энэ муулаад байгаа хүмүүс ардын хувьсгалаас өмнө 800мянгахан хүнтэй хоцрогдсон боловсролгүй иргэдтэй монгол орон 1990 онд бараг 3сая хүнтэй 100% бичиг үсэгтэй иргэдтэй НҮБ ын гишүүн тусгаар тогтносон эрх чөлөөт улс болгочихсон байсаныг энэ нам хиисэн гэдгииг мэдэх биз Мэдээж хэлмэгдүүлэлт болсон нь харамсалтай ч бага буурай орон том гүрнии зааврыг дагасан Өөр арга ч байгаагүй Өөр замаар явсан бол тусгаар тогтнолоо алдах аюулд орсон байсаныг түүх гэрчилнэ Энэ үзэн ядаад утасны цаанаас бичээд байгаа хүмүүсиин одоо ингээд сууж байгаа нь ч энэ намын гавьяа юм Хэрэв энэ нам 100жилиин өмнө байгуулагдаагүй бол монголчууд одоо байх эсэх нь ч эргэлзээтэй хэрэг Хятадууд аль эрт учрыг нь олчих байсан биз

Иргэн [103.57.93.78] 2021-03-01 15:37:31

1921-1990 оныг хүртлэх 70 жилийн гавьяаг өмчлөөд байх юм байхгүй.90 оноос хойшхи 30 жилийн их уналтыг яагаад хэлэхгүй байна.Бүх газар нутаг орд баялгаа лиценз нэрээр дарга нар нь тонож аваад харийнханд зарж хувийн амьдралаа бөөцийлсөн.Ард түмэн улс гүрэн улам ядуурч өрөнд баригдсан.Их хулгай хийсэн нь тлм дарга болж халдашгүй эрх дөрхаа хуульчилж аваад бүр их хулгай хийдэг.Шүүх нь хамгийн шудрага бус авилгад идэгдсэн ийм тогтолцоог тогтоосноо яагаад хэлэхгүй байна.

Зочин [202.9.46.207] 2021-03-01 09:57:27

Одоогоос зуун жилийн өмнө монголчууд таван зуун мянгуулаа байсан. 1920-1990 он хүртэл монголчууд хоёр сая долоон зуун мянгуулаа болж өссөн.

khishigbal [124.158.69.99] 2021-03-01 09:25:30

heden zuun jileer uwlugduj irsen gazar nutag es zanshiliig min ardchilal dayaarchlal neriin door huwaan zarj ard iregdee oyunii hoosrold oruulchhaad uhseniihen 100 jiliin oi we

Зочин [150.129.141.37] 2021-03-01 09:15:40

Хүрэлсүх шиг ёс зүйтэй хариуцлагаа үүрдэг ширээ сандалтай зууралддаггүй жинхэнэ эр хүн монголын төрд ховор л тохионо доо муусайн хөлсний бичээчид та нарт тэрийг ойлгох ухаан байхгүй л дээ баттулга мэтийн боловсролгүй мөнгөний хүмүүс бол хэзээд олдоно

Зочин [66.181.190.39] 2021-03-01 10:47:44

Unend mash durgui , usantarhinuud edni bichsenig deer n devs.

Тнгс [66.181.161.34] 2021-03-01 09:13:37

Хүрэлсүх ээ оюутолгойн татвөрыг л битгий ярьж онигоо шаагаад байгаарай зэс 9000 давсан болоод л төлж байгаа юм шүү

Зочин [66.181.190.39] 2021-03-01 10:49:20

Zi meddeg zaddag bol higeechee.

Зочин [202.9.46.207] 2021-03-01 08:55:25

Мангар монголчууд жагсахгүй тэмцэхгүй байгааг харахад бид ядуугаараа байяа гэж хэлж байгаатай яг адил юм.

Зочин [202.126.90.89] 2021-03-01 08:50:47

Топор юу хуцаад байнаа

Зочин [202.9.46.183] 2021-03-01 08:27:47

Одоогийн ард түмний амьдралыг үнэхээр сайхан болчихсон байна гэвэл арай л худлаа байхаа

Зочин [202.9.46.207] 2021-03-01 08:16:50

Одоо монгол хөгжинө гэж ч байхгүй.

Зочин [202.9.46.154] 2021-03-01 11:01:52

Hogjihgui bhoo tor zasag toriin albanii humuus bayjaad terbumtan bolood bid hed bor zurheeree yaduu muu toriin buynaar hogiin amidarch baina

Зочин [103.229.178.26] 2021-03-01 08:01:32

алуурчин ху нам

Энэ Хүрэлсүх ичээсэй [91.186.77.117] 2021-03-01 08:00:59

Ээж аавдаа жаахан загнуулвал нүүрээ дараад гүйдэг охин шиг зантай хулчгар гар. Энэ ерөнхийлөгч болвол Монгол улс дуусах байх өө! Итгэл төрөхгүй л байна даа хө. Одоо ерөнхийлөгчид Тордайн Ганболд, Н.Энхбаяр нарын нэг нь дээр. Сэхээтнүүд сэрж байна аа

иргэн [192.82.69.222] 2021-03-01 07:37:50

Үхсэний чинь амжилт бүтээл!!!!!!!!!буг блчихоод!!!!!!!!!

Зочин [202.126.88.209] 2021-03-01 06:36:35

Хүрэлсүхээ би нэг удаа ерөнхийлөгч болж үзэх гэсийнмаа гээд л гуйчих


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.