Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа

Aдмин / Хууль

Өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно...” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд дээрх өөрчлөлтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан.

Уг хуулийн өөрчлөлтөөр Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай “...хэрэг хүргэх тухай...” албан бичгээр хэргийг хүргүүлсэн боловч тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. Энэ нь шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэж зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээж авч яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2021-03-04 14:54:26

Mongoliin syyh prokuror bol zygeer l helmegdyyldeg esbel togloom boljee!!neg hyniig siitgene esbel gargana?iim dyraararaa siidberyyd syyh deed baigyylagad baij boloh yy?...

zochin [43.228.129.40] 2021-03-04 06:36:10

Odoo Erdenebat mani shudraga zutgeerei selenge 1 gushuun nemegdiee

Зочин [202.9.40.199] 2021-03-04 04:32:58

Хулгайч царайтай хүүр вээээ. Дахиаад хулгай хийгээд үзээрэй хүүхээ. Их л эмэгтэйлэг болсон бн

зочин [64.119.25.153] 2021-03-04 00:53:28

бүх юм тоглоом болждээ!!!!!!!! тоглоод байдаа

USA [24.12.150.216] 2021-03-03 14:55:11

Тангарагий нь өргүүлээрэй. Эрүүл эрүүл байж эх орноо хөгжүүлэхэд анхаараарай мөн шүүхийн гажуудлыг засахад зоригтойхон хөдөлж өөрчлөлт гаргаарай.Амжилт.

тангараг чинь тоглоом [64.119.25.153] 2021-03-04 00:57:15

тээ

Монголд ч тангараг яг үйлчилж харагдна ш дээ. [202.131.225.53] 2021-03-03 16:50:33

Монголд тангараг өргөх нь ямар АЧ ХОЛБОГДОЛТОЙ гэж??? Барууныхан ч тангаргыг тодорхой зүйлд буюу 2000 гаруй жил үйлчилж ирсэн Бурханы сургааль буюу Библид өргөдөг. Эзэн Хаан, Хатан хаандаа тангаргалдаг. Харин монголчууд ямар ҮНЭТ ЗҮЙЛД, ХЭНД тангаргалах юм бэ? Саяхан баталсан Үндсэн хуульд уу? Бурханы ном мэддэггүй бөгөөд цаашдаа байх, байхгүй нь ТОДОРХОЙГҮЙ Улсын Их Хурлын гишүүдэд үү, Ерөнхийлөгчид үү, Дээд шүүхийн буюу Цэцийн шүүгч нарт уу? Тангаргыг хэн САХИУЛАХ юм бэ? Монголчуудын тангараг гэж ТОГЛООМ-ын нэг хэсэг болчихдог юм даа.

Хүчтэй намын ЕСайд байх сайхан юмаа. [202.131.225.53] 2021-03-03 13:31:19

МАН-ын нөлөө. Асуудлыг шүүх тэгэж байгаад наадмын өмнөхөн л шийдэчих байх. Харин бусад намын яллагдагч нарыг ингэж чөлөөлөх болов уу?

grl [66.181.186.230] 2021-03-03 13:26:20

Demjij baina.Tuluv tuvshin medleg bolovsroltoi erunhii said

Зочин [172.58.140.75] 2021-03-03 13:38:39

Garahaar ni zeseer engeriig ni tsoolnoo

Зочин [64.119.21.78] 2021-03-03 13:02:50

ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЛАА, УЛС ТӨРЧДИЙГ СОНГУУЛИЙН ӨМНӨ ШОРОНД ХИЙДЭГ ТУН МУУХАЙ ЖИШИГ ТОГТСОН, АШГҮЙ ҮНЭН НҮДЭЭ ОЛЛОО!! ХУРДАН АЖИЛДАА ОРЖ ЭХ ОРОН, АРД ТҮМЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭРЭЙ!!!

буруу [64.119.25.153] 2021-03-04 01:01:19

хулгайчийг шийтгэх ёстой

Зочин [59.153.114.53] 2021-03-03 11:07:21

тэгвэл прокуророт асуудал нь шилжээд мөрдөнд байгаа гэж ойлгох уу?

Зочин [202.179.21.240] 2021-03-03 09:38:09

Iim shuuh baigaad hereg bn uu daa?!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [172.58.140.75] 2021-03-03 13:39:09

Bhgui

Зочин [66.181.189.80] 2021-03-03 09:34:40

Энэ муу хужааг дийлэх Монголын төр,хууль хяналтын байгуулга гэж алга уу,

Зочин [172.58.140.75] 2021-03-03 13:39:19

Algaa

Эдийн засгч [66.181.184.21] 2021-03-03 09:29:05

ТӨРИЙГ САМАРЧ, ӨӨРТӨӨ ХАХУУЛЬ АВЧ, ЭХ ОРНЫХОО ГАЗАР ШОРООГ УХАЖ ХАМСААТНУУДДАА ӨГДӨГ ХҮН Л ГЭЖ МУУ ТАЛААР ДУУДЛАЖ БАЙСАН. АРДЫН НАМ ХУУЛИА ӨӨРЧИЛЖ БҮХ АВИЛГАЧДАА ШОРОНГООС ГАРГАХ НЬ ШИВ ДЭЭ. МӨНГӨ Л БАЙВАЛ ЭХ ОРНОО ХУДАЛДАХАД БЭЛЭН БОЛСОН МАН МАНДТУГАЙ !!!!!!!!!! ДАРАА НЬ ПОЛОГТОЖ ҮХЭЖ МОНГОЛ САЙН САЙХАН ЦАГ ИРЭХ БОЛТУГАЙ !!!!!!!!!

Зочин [202.9.46.185] 2021-03-03 14:30:55

Unen shuu

Зочин [202.126.88.198] 2021-03-03 08:20:37

Mongold tur alga.

Зочин [66.181.187.116] 2021-03-03 08:11:31

ashgui dee tangargiig ni orguuleechee

Zochin [196.54.28.147] 2021-03-03 07:49:46

Ashgui dee

Иргэн [64.119.20.82] 2021-03-03 07:04:45

Эрдэнэ хийсэн гээд байгаа хэрэг чинь Оюутолггойн гэрээ, Эрдэнэтийн 49%-ийн худалдан авсан үйл ажиллагаатай харьцуулвал тун өчүүхэн бас хохирол байхгүй шшү дээ.

8 [202.126.92.99] 2021-03-03 06:02:02

Нөхөн сэргээлт явуулах нэрээр сэлэнгэ аймгийн Хүдэр ,Ерөө, бугант гэж дэндүү гое байгальтай газрыг там болгосон хүндээ. Томроод ирэнгүүтээ эх орноо худалдаж ирсэн хүн. Энэ хүнийг төрд оруулвал шаахайн мөргүй газар Монголд үлдэхгүй болгоно.

Зочин [172.58.140.75] 2021-03-03 13:40:33

Ustga tegvel

Irgen [66.181.161.37] 2021-03-03 05:56:17

Dry milk gej altai construction tosol ni heregjeegui bhad 30.0 terbum ogson bas bus licence naimaa bgaa shuu. Il bgaa ni ene hed. Hogjliin banktai holbootoi bas busad yum bgaa.

Зочин [49.0.158.86] 2021-03-03 05:10:51

Лифтчин шүүгч Х.Идэрийн хууль бус шийдвэрээр 10 сар гаран хүнийг хилсээр хорилоо. Одоо хэн хариуцлага хүлээх вэ.

Зочин [172.58.140.75] 2021-03-03 13:43:37

Ter 10 garan hulgaich chuni!

Зочин [103.57.95.36] 2021-03-03 05:10:46

ГОЁ МЭДЭЭ БАЙНА. Ж. ЭРДЭНЭБАТ ГЭЖ ХҮНИЙГ МУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭД БАЙХ ХҮН БИШ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ШҮҮ.

худал [64.119.25.153] 2021-03-04 01:06:05

тээ

Зочин [124.158.65.153] 2021-03-03 08:51:16

үнэн шүү.


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.