Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлууллаа

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт товлосон боловч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.

Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.177] 2021-03-04 09:57:26

шүүх улс төр мөнгөний мафиас хараат бус болоогүй болох ч нөхцөл алга

зочин [192.82.65.180] 2021-03-04 01:02:06

бүх банкыг дампууруулсан сэжигийн амьтан

дорж [139.5.216.77] 2021-03-03 17:39:56

балайр юмны мөнгөнд шуналдаж монголоор дүүрэн эцэггүй өрх толгойлсон авгай нар байгаа биз дээ нэгд пүрэвсүрэн гэдэг авгайг сайн мэдэх юм бна охидуудыг бузарласан хогийн новшийг шийтгэлийг нь хүртээх хэрэгтэй шүү

zochin [202.9.46.62] 2021-03-03 11:35:46

muu ukhna ard tumnii bayalgaar ikh togloson doo...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.