Энэтхэгийн “Covaxin” вакцин 81 хувийн үр дүн үзүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн дотооддоо гарган авсан, “COVID-19”-ийн эсрэг “Covaxin” вакцин 81 хувийн үр дүн үзүүлснийг эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүн харууллаа.

Энэхүү вакциныг “Bharat Biotech” компани, Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлийн судлаачид хамтран гарган авсан юм. “Bharat Biotech”-ийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтад 18-98 насны 25800 хүнийг хамруулсан байна.

Эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүнг “COVID-19”-өөр халдварласан 43 тохиолдолд үндэслэн гаргажээ. Тодруулбал, тэдгээр тохиолдлын 36 нь идэвхгүй нэгдэл буюу плацебо хийлгэсэн байсан бол долоо нь вакцин тариулсан хүмүүс байжээ.

Мөн “Covaxin” Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбарын эсрэг үр дүнтэй тэмцэж байгааг урьдчилсан дүн харуулсан гэж Энэтхэгийн Вирус судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Хоёр тунт “Covaxin” вакцин нь Энэтхэгт гарган авсан, “COVID-19”-ийн анхны вакцин юм. Уг вакциныг худалдан авах хүсэлтэй байгаагаа Монгол, Мьянмар, Шри-Ланка, Филиппин, Бахрейн, Оман, Малдив, Маврики зэрэг 40 гаруй орон илэрхийлээд

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:45

Зочин [109.252.126.205] 2021-03-04 14:25:08

Оросын спутник 91 дээш хувь Ур дунтэй гарсан. Дэлхийн олон орон авч хийж байна.

Зочин [103.26.193.37] 2021-03-04 12:39:46

Монгол улс туршилт нь дуусаагүй вакцин худалдаж авахаар хүсэлт гаргасан гэжүү. монцамэ хариулаарай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.