ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Европын Холбоо /ЕХ/ гишүүн орнууддаа ОХУ-ын "Спутник V" коронавирусний вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ. Энэ тухай Европын Комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Хоёр асуудлыг ялгаж салгах хэрэгтэй. Бид ЕХ-ны худалдаж авах вакцины багцыг тодорхойлсон. Гишүүн орнууд Европын Комисстой худалдан авах гэрээ байгуулсан үйлдвэрлэгчидтэй коронавирусний вакцин нийлүүлэх талаар зэрэгцэж яриа хэлэлцээ хийх ёсгүй, гэхдээ бусад ханган нийлүүлэгчдээс вакцин бие даан худалдаж авах бүрэн эрхтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Европын Комиссын төлөөлөгчийн онцлон тэмдэглэснээр, вакциныг бүртгэх үйл явцыг Европын эмийн агентлаг /EMA/ хэрэгжүүлдэг боловч онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрөх журам байдаг бөгөөд энэ нь Европын Комисс, "EMA"-гийн зөвлөмжгүйгээр улс орнуудад вакцин худалдаж авахыг зөвшөөрдөг байна.

ОХУ-д гарган авсан “Спутник V” вакцины үнэлгээг эхлүүлснээ EMA гуравдугаар сарын 4-нд мэдэгдсэн юм. Европын зохицуулагч байгууллага Оросын вакцины аюулгүй байдал, үр дүнг богино хугацаанд үнэлнэ гэж найдаж байна.

ЕХ-ны орнуудаас Унгар, Словак "Спутника V" вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.16] 2021-03-08 21:24:03

ЕХ гишүүн улсуудынхаа тусгаар эрх мэдэлрүү арай хэтэрхий ороод хаачихдаг нь гачлантай

Зочин [66.181.188.200] 2021-03-08 15:12:23

Улс төрөөс илүү эрүүл мэнд, хүний эрх, амь насаа эрхэмд үздэг Европ тив-ээ гэж...

Зочин [64.119.18.98] 2021-03-08 12:58:30

Одоо нөгөө Галсанжавын Дагиймаа, Цэрэнхүү, Адьяасүрэн нар харлуулаарай, гялалзаарай

Зочин [66.181.176.128] 2021-03-08 12:37:25

Оросын вакциныг ЕХ зөвшөөрнө гэдэг нь дэлхий нийтээр зөвшөарч бна, Оросын эрдэмтэд сайн бна, ер нь ОХУ суурь ШУ өндөр түвшинд байгааг бид харлаа, үзлээ. Манайх тжпик төр засгийн дуракууд гуйлгаж байж 10,0 м тунг джргүй авсан байсан. Одоо олдохгүй боллоо.? 10 хоногийн өмнө 49 оронзах алсан байсан өнөөдөр 100 гаруй орны захиалга авсан бна.!

Зочин [66.181.161.41] 2021-03-07 22:27:46

Үнэнд гүйцэгдэнэ гэж ....


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.