Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ

Aдмин / Нүүр

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, корона вирусний халдвараас ажилчдаа урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор олон талын арга хэмжээ яаралтай авч, хэрэгжүүлж байна.

Энэ сарын 24-ний өдөр Орхон аймагт корона вирусний батлагдсан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, бүх ажилтнуудаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн.

Тухайн өдрийн 18.00 цагт эхэлсэн тандалтын шинжилгээ тасралтгүй 25 цаг үргэлжилсний үр дүнд үйлдвэрийн бүх ажилтнууд буюу нийт 6844 үндсэн болон гэрээт ажилтнуудаа богино хугацаанд бүрэн хамрууллаа. Шинжилгээр 10 сул эерэг тохиолдол гарсны 4 нь батлагдаж, эмчилгээнд шилжүүлээд буйг Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг мэдээлэв.

Тархалтыг зогсоох, голомт тодруулахад чухал ач холбогдолтой тандалтын шинжилгээ дуусаж, Эрдэнэт үйлдвэр дараагийн шатны арга хэмжээнд шилжиж байна. Энэ нь корона вирусний халдвараас хамгаалах, дархлаа тогтоох вакцинжуулалт юм. Өнөөдрөөс ажилчдаа вакцинжуулах ажил эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрийн хүсэлт, сонголтоор хамрагдах юм байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.124] 2021-03-27 07:41:05

Хоцорч байна, хувийн компани MCS бүх ажилчидаа вакцинд оруулж ирээд вакцинжуулаад дуусчхаад байхад Эрдэнэт үйлдвэрийн хувьд аль хэдийн ийм зүйл зохион байгуулж болох байсан. Удирдлага муу мулгуу байна.

Зочин [192.82.80.61] 2021-03-26 16:37:50

erdenet uildver __yamar vaktsin songoj hiilgeh gej baina daa_???_____ajilchiddaa__????????

Зочин [202.126.88.134] 2021-03-27 07:39:47

Синофарм гэсэн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.