Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Aдмин / Нүүр

2021 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Анхааруулга мэдээ: 14-нд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Халх голын саваар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 14-15-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.