NASA Ангараг дээр анх удаа нисдэг аппарат хөөргөлөө

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /NASA/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гараг дээр нисдэг аппарат хөөргөлөө. “Ingenuity” нисдэг тэрэгний Ангараг гараг дээр хөөрч, газардаж буй зургийг “Perseverance” өөрөө явагч аппарат дэлхий рүү дамжуулжээ.

“Бид түүхэнд анх удаа өөр гараг дээр алсын удирдлагатай аппарат нисгэлээ. Энэ нь Нарны аймгийн бусад гараг руу NASA-гийн илгээх бусад нисдэг аппаратуудыг бүтээх боломжийг нээж байна” гэж “Ingeniuity” төслийн шинжлэх ухааны удирдагч Мими Онг ярьсан байна.

40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна. Ийнхүү “Ingenuity” Ангараг гараг дээр ниссэн анхны аппарат болжээ.

Нислэгийн эхний мэдээлэл дэлхий дээр нислэг болсноос хэдэн цагийн дараа ирсэн байна. Туршилтын явцад “Ingenuity” өөр дээр нь суурилуулсан навигацийн камерыг ашиглан гаргийн хэд хэдэн зургийг авчээ. Бяцхан дрон бүх мэдээллийг “Perseverance”-ийн дамжуулагч төхөөрөмжийг ашиглан дэлхий рүү илгээсэн байна.

80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторын инженерүүд Ангараг гаргийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:22

Зочин [192.82.90.123] 2021-04-20 03:05:41

dron nisej l taarashdee harin ene holoos udirdah l hetsuu bh daa

Зочин [73.53.65.117] 2021-04-20 05:23:36

sansart asar undur shataltat hudulguur buhii ^ jet powerfull engine ^ nisdeg biet l nisej chaddagiimshdee ho.

Аль хэзээний л YouTube ээр бичлэг нь тавигдсан шуудээ, гуээ мон хоцорч мэдээлэх юмаа, [59.153.113.171] 2021-04-20 02:58:12

News = medee гэдэг чинь шинэ мэдээг тухайн уед нь мэдээлж бай гэсэн уг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.