Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 03-ны 20 цагаас 05 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 8-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-ноос ихэнх нутгаар дулаарна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:55

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-03 10:13:00

MARSHILIAC.XOROGDOX.BAIRNI.TYREEC.ABAXGYI.

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-03 10:10:30

MARSHILN.XOROGDX.BAIR.00.IX.JUXAL.SHY.21.ZUUNi

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-03 10:08:18

XOROGDX.BAIRND.ZAXIALG.OGJ.BAINA.3X4.XEMJET

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.84.128] 2021-05-03 10:05:47

GAZAR.XODLOLT.BOLXOD.ABRAGDAX.BOLOMJGYI

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-03 10:02:02

3.4.XOPOOLOLIN.GAZAR.XODLOLT.3.9.BALIN.XYJTEI

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-03 10:00:04

MONGOL.ULCIN.ZACHIN.GAZAR.ULAANBAATAR.XOTOD.3.4.XOROOLOLDGAZAR.XODLOLTBOLJ.BAIGAAD.XARIU.ARGA.XEMJEE.ABAXGYI.BAIGAA.N.ARD.YMENEE.GARGUUND.GARGAJ.BAINA.XOROGDOX.BAIRUUDAA.ASHIGLALTAND.ORUULJ.ZEBERLGEE.XIJ.ARIUTGAL.XIJ.XOTIN.XYN.AMIN.XEDEN.XUB.N.BAIX.BAGTAAMJTAI.BAINATOOG.TOGTOOJ.GAZAR.DOORX.TUCGAI.XONGILD.BAIGAA.XYMYYCDEE.TUCLAX.ARGA.XEMJEE.AB.TEDGEER.XYMYYCYYD.GAZAR.XODLOLTIN.YED.AMID.GARCAN.XYMYYCYYD.BAIDAG.BAINA.

Зочин [64.119.19.189] 2021-05-03 09:34:38

энэ орой согтуучууд гулгаж үхэх нь дээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.