Цар тахлын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Хуулийн төслийн танилцуулгыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хилийн захиргаа байгуулъя гэдэг заалт оруулж ирж байгаа гэж ойлголоо. Одоо Замын-Үүдэд гацаад буй ачааны асуудлыг эхлээд шийдээрэй. Засгийн газрын нөөц хөрөнгө 40 тэрбум байсан. Тэр нь дуусчихсан түүнийг нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт өгөөч гэдэг нь буруу. Мөн Эрүүл мэндийн даатгалын мөнгийг ковидын эсрэг зарцуулна гэдэг буруу. ПСР шаардлагагүй үед хэрэгтэй хэрэггүй хүний амийг ухаад 40-50 сая төгрөгийг гарын салаагаар гоожуулсан. Надад үнэндээ итгэл төрөхгүй байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгосон тушаалууд гараад явж байгаа. Ковидын үед шинэчлэгдсэн тарифын журмууд гарсан. Өмнө нь нэг хүний тариф 4 сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон. Үүнд бүх эмчилгээ эм нь багтсан байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тариф 70-аас 160 мянган болон нэмэгдсэн. Үүнд арбидол зэрэг эм багтсан.
Сэтгэгдэл
Зочин [64.119.17.253] 2021-06-23 03:52:31
hul horio heregtei
Чинболд [211.36.150.170] 2021-06-22 13:36:00
Цар тахлын хуулиндаа: Цар тахлын өвчнөөр нас барсан иргэний ар гэрт нөхөн төлбөр олгох заалт оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл. 1.Дэлхийн зарим орны жишиг байна. 2.Төр засгийн буруу шийдвэр , эрх баригчдын буруутай үйл ажиллагааны улмаас иргэд амь насаараа хохирох ёсгүй.
энхболд огцор гэхдээ оронд нь мөнхсайхан мулгуу биш огт өөр чадварлаг залуусыг тавих [66.181.176.215] 2021-06-22 08:36:37
эмя сайд энхолдоо 650мянгаар эмчилж болох бсан юмыг юун 4 сая 7сая 700мянга болоод явчив сайхан бизнес шааж бна даа ашигтай унацтай бизнестэй болжээ доожоогүй новшоо чамайг дүүргийн эмнэлгийхэн нэг өдөр ирээд ажиллаад үзээсэй гээд эгүүр.мн дээр бна лээ 70мянгын эмийн багц тараагаагүй тэр нь дууссан иргэд болхр дүүргн эмч ажилчдыг мөнгө идэж уулаа гээд бдг гэтэл цаана нь яам болон уок уих гишүүд нь мөнгийн өгдгүй төсөвлөөгүй сонгуульдаа зориулаад идцэн ууцан тэр их мөнгөөр ямрч аппарат тоног төхөөрөмж эмчилгээний зүйлд зарцуулаагү гэсэн сүүлд пср шинжилгээ апарат аймгуудад аваагүй бсан нь тогтоогдсон
Зочин [202.9.46.239] 2021-06-22 08:23:39
Одоо хөл хорио яриад ч хэрэггүй. Монголчууд ар гэрийнхэндээ гадуур хаа хамаагүй хүнтэй ойр хавьтаж болохгүй, олон хүн бөөгнөрсөн цугларсан газар очих хэрэггүй, гэрээс гадуурх орчинд маскаа тайлахгүй тогтмол зүү, айлаар хэсэх хэрэггүй, орон гэртээ хүмүүсийг урих хэрэггүй, баярт уригдсан бол очиж болохгүй гээд анхааруулга сануулгыг өдөр бүр өгч байгаачээ.
Зочин [64.119.27.164] 2021-06-22 08:22:57
Сунга