Ахлах ахлагч Э.Даваажамц 900 км замыг туулж, Өвөрхангай аймагт ирлээ

Aдмин / Нүүр

Цэрэгжлийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрөөрөө үлгэрлэн яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 22 дахь өдрөө гүйж байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр тэрээр өнөө өглөө 900 дэх км замаа туулж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт ирсэн байна. Ахлах ахлагч Э.Даваажамц 22 хоногийн хугацаанд Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хөндлөн туулсан бөгөөд түүнд орон нутгийн иргэд, Зэвсэгт хүчний алба хаагчид, тээвэрчид, зарим аж ахуйн нэгжүүд сэтгэлийн дэмжлэг үзүүлж, амжилт хүссээр байгаа юм.

Тухайлбал, Монголын Залуучуудын холбоо болон түүний орон нутаг дахь салбарууд, Ховд аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн байгууллагууд, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ахлагчийн зөвлөлийнхөн замд нь тосон авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн “lowa”, “Garmin Mongolia”, “Монос” групп, “Unitel” группаас өөрийн нэрийн бүтээгдэхүүнээс хандивлаж, бартаа саадгүй зорьсон газраа хүрэхийг хүсэн ерөөсөн юм. Түүнчлэн ХХЕГ-ын зарим удирдлагаад хилийн заставуудаа эргэхээр явах замдаа ахлах ахлагчид хүндэтгэл үзүүлж “Цэрэг хүн ийм л байдаг. Бидний зорилго эх орныхоо төлөө гэсэн эрхэм үйлс юм” хэмээгээд торгон хилийн баганын гэрэл зургийг дурсгасан байна.

Ахлах ахлагч Э.Даваажамцад мэргэжлийн дэмжлэгийг ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын холбогдох удирдлагууд өдөр бүр үзүүлж байгаа юм.

Ахлах дэслэгч Д.БОЛОР


Сэтгэгдэл

зочин [202.21.100.210] 2021-06-25 00:16:45

замдаа хааяа унаагаараа дөхөж байгаарай. Хэн ч мэдэхгүй ш дээ Биеэ бод. Хотод ирэхээр чинь манайхан угаасаа сүртэй улс бөөн юм болно. Энэ тэндээс баяр хүргэнэ. Амжилт

Зочин [66.181.161.39] 2021-06-26 01:10:03

hairn ner tegj bolohgui demii .tuunii ord saihan amar

Жадамбаагийн Одгийв [66.181.161.116] 2021-06-24 06:57:23

Эр хүн зоригловол зорьсондоо хүрдэг. Улс даяараа бид бахархаж байна. Амжилт хүсье. Цар тахалын үед хүмүүсийг зоригжуулж, урамшуулж буй сайхан үйл хэрэг шүү. Би өөрөө Нью Йорк хотод болсон Шри Чинмойн 6 өдрийн гүйлтэнд 66-68 настайдаа 3 жил дараалан оролцохдоо 2017 онд 6 өдөрт 455,5км гүйж 2-р байрны цом авч, 2018 онд 10 өдрийн гүйлтэнд ганц муу пүүзтэй очиж хөлөө холгуулан байж 642 км гүйсэн бөгөөд манай хэт холын гүйлтийн олон сайн тамичид бий болсныг барархан харж байдаг юм. Монголчуудаа дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжицгээе.

HUDAL HUURMAG BUHEN MONGOLIIG NOMORLOO .ICHIJ AMIDARAACH [192.82.91.47] 2021-06-24 04:44:38

DELHIIN mundag marafonchid 43 km guihdee buten mergejiliin emchiin bagiin hayaltand buh l ayulgui baidaliig hangaj guideg bariad orood 24 tsag emchiin hayanaltan zaabal baidag ENE nohor yamar geechiin bie haatai bolood ingej 900 km guigeed baina hudal huurmag ovilgogui baidalaa zogsoo delhiin shivshig bolno YADAJ Nalaihaas tov talbai hurtel guisen hun baituga nohoig sonsoogui l yum baina

Зочин [202.70.44.46] 2021-06-24 00:47:57

Явган хүний дундаж хурд 5 км/ц гэдэг хэвээрээ юу?

Зочин [202.55.188.94] 2021-06-23 13:55:45

AMIJILT HUSIE

pathetic [202.9.47.63] 2021-06-23 12:03:32

ardyn namyn khuvalznuud kheden tsaas ugsun yum bailgui dee chaavaas, tegeed l 100-n jiliinkh ni oigoor UB-t orood irchikh sanaatai guigeed l, unegui yum avaad l, unegui khoollood l, khenii tuluu amidraad/guigeed bgaa yum chaavaas

Юуг нь гайхуулав даа . [103.26.195.183] 2021-06-23 10:43:28

Ингэж гүйгээд улс орны эдийн засагт юу нэмэгдэх бээ . Инээгээд л гүйгээд л байдаг . Улс оронд өчнөөн асуудал байнаа . Гүйгээд өвчин арилж Оюу толгойн гэрээ засрах бол болж байнаа .

Zochin [150.129.140.35] 2021-06-26 02:50:26

Чам шиг юмнууд үхээд далд орчуул бүх юм сайхан болно доо

Зочин [202.126.88.69] 2021-06-23 23:08:52

Ухаанд нь ухна үхчихсэн тэнэгүүд чалчиж л байг дээ яахав

Зочин [202.21.109.45] 2021-06-23 09:58:30

Бие сайн байж тасралтгүй гүйж болно.Дараа шууд амрах сайн биш.Учир нь бөөр өвдөнө.

Зочин [66.181.161.125] 2021-06-23 09:14:14

Юугаач хийж гүйдэг юм хий дэмий нэр алдар хөөсөн

Зочин [202.9.47.49] 2021-06-23 09:02:13

Жинхэнэ хаттай иртэй Монгол цэрэг байна. Амжилт хүсье. Нохойн баас өмдний шээснүүд үлгэр авцгаа кк.

Харь [202.126.89.238] 2021-06-23 08:17:44

Уб-т наадам хийхгүй. Буцаад гүй гэртээ харь.

Зочин [59.153.113.41] 2021-06-23 08:53:35

Чам шиг ийм сэтгэлгээтэй эргүүнүүдээс болоод улс хөгжихгүй байна, чамтай адил нөхдүүд 30 жил төрд гарсан байна

Зочин [59.153.113.41] 2021-06-23 08:51:14

Хөнжилөөсөө гарч чадахгүй цацага дуугай бай

Иргэн [202.126.90.97] 2021-06-23 08:10:52

Биеийн болоод сэтгэл зүйн сайн бэлтгэлтэй тэсвэр тэвчээртэй сайн хүү байна.Дэглэм алдалгүй замаа дуусгаж алдар нэрээ дуурсгахыг хүсэн ерөөе.

зочин [59.153.84.246] 2021-06-23 07:13:39

маш амжилтай байна. одоо ч юу байх вэ Монгол эрийн чадвар тэвчээр зорьсон зорилго дайчин байдлаар бахархаад л байна. мундагаа

зочин [202.131.233.190] 2021-06-23 06:10:29

энэ хүнд сэтгэлийн дэм харамгүй өгөөргэй, төр засаг цэрэг эрийн хйиморь хөдөлмөр зүтгэлийг шударгаар үнэлэх байх гэж найдаж байна. Э.Даваажамцад эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөж, аян зам нь өлзийтэй байг


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.