ЭЕШ-ын хугацааг Засгийн газрын хуралдаанаар товлоно

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ жилийн ЭЕШ-ыг хэзээ зохион байгуулах талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийднэ гэдгийг мэдээлэв.

Тэрээр, "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой эрсдэл үүссэн байсан. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй болсон байсан. Мөн ЭЕШ зохион байгуулах багш нарын хувьд нэгдүгээр тунг хийлгэсэн болон вакцин хийлгээгүй багш нарын дунд өвчлөл их байсан учир тухайн цаг хугацаанд ЭЕШ авахад эрсдэлтэй байсан. Харин ЭМЯ, УОК-оос өгч буй мэдээллээр, 12-оос дээш насныхан болон насанд хүрэгчдийн 70-80 хувь нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэж эрсдэл багасаж байгаа учир 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ. Мөн наймдугаар сардаа багтааж ЭЕШ-ыг зохин байгуулна" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.