Ахлах ахлагч Ц.Бямбажав “Токио-2020” олимпын марафон гүйлтийн төрөлд хурд хүчээ сорино

Aдмин / Нүүр

Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ц.Бямбажав “Токио-2020” зуны олимпын 32 дугаар наадамд марафон гүйлтийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцох эрхээ авч, цэрэг хүний тэсвэр хатуужил, бие бялдрын өндөр бэлтгэлжилт, хурд хүчийг харуулж, Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийн тавцанд цуурайтуулахаар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа ба ирэх сарын 4-ний өдөр Япон Улсыг зорьж, 8-ны өдрийн өглөөний 06:00 цагт гараанд гарах юм.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр энэ сарын 28-ны өдөр ахлах ахлагч Ц.Бямбажавтай цахимаар холбогдож, зуны олимпын наадамд оролцох болсонд нь баяр хүргэж, амжилт хүссэнээс гадна Агаарын цэргийн нийт хамт олны сэтгэлийн дэмжлэг, мэндчилгээг уламжиллаа.

Энэ үеэр хошууч генерал О.Энхбаяр “Зөвхөн Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн гэлтгүй Зэвсэгт хүчин, улс орон даяараа тамирчид та бүхнээр бахархаж байна. Олимпод түрүүлэх, медаль авах нь хэдий сайхан ч, эрхээ хангаад оролцож байна гэдэг тамирчин хүнд асар их нэр хүнд байдгийг санаж, сэтгэл санаагаар өөдрөг байж, тэмцээндээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэй. Марафоны төрөл нь нүсэр их тэсвэр, тэвчээр, хатуужил шаарддагийг бид мэднэ. Цэргийн алба бас тэсвэр, тэвчээрийн илэрхийлэл байдаг. Ийм аугаа спортод Агаарын цэргийн алба хаагч, ахлагчийн бүрэлдэхүүний төлөөлөл болсон таныг эх орныхоо нэрийн өмнөөс тэр дундаа Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуудуулан оролцох гэж байгаад бид бүхэн бахархаж байна” гэж хэлэв.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.247] 2021-08-01 08:12:34

хамгийн сүүлд орно эсвэл замаа гарна ийм амьтан улсын мөнгө үрж явах шаардлага байхгүй

Зочин [203.91.115.52] 2021-08-01 05:11:25

Amjilt

Ганболд [202.179.21.254] 2021-07-30 23:02:16

Маш өндөр байна

Eh oron [202.126.90.70] 2021-07-30 09:29:21

Mundag zaluu bain amjilt er zereg gedeg chini iimel baidag daa


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.