УИХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарь

Aдмин / Хууль

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулиар Хэнтий аймгийн 18, нийслэлийн СХД 28 дугаар тойргоос У. Хүрэлсүх, Д. Сумъяабазар нар МАН-аас нэр дэвшин сонгогдсон юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгуульд У. Хүрэлсүх намаасаа нэр дэвшиж сонгогдсон. Харин 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-д МАН олонх болж УИХ-ын гишүүн Д. Сумяъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон байдаг. Эдгээр тойрог дээр УИХ-ын нөхөн сонгууль зарлаад байна.

УИХ-ын ор гарсан тойргууд дээр болох нөхөн сонгуулийн үйл ажиллагаа Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны баталсан цаг хугацааны хуваарийн дагуу явж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу тойрог, хэсгийн хороо байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах зэрэг ажил Цаг хугацааны хуваарийн дагуу явж байгаа билээ. Энэ нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа. Түүн дээр бие даан нэр дэвших боломж монгол улсын иргэн бүрт байгаа.

Гэхдээ нэр дэвших үйл ажиллагааны гараа нь Үндэсний аудитын газар (ҮАГ)-т мөрийн хөтөлбөрөө хянуулдаг хуулийн заалттай. Эдгээр үйл ажиллагаа дээрх хуваарийн дагуу явжээ.

СЕХ нэр дэвшигчдийн материалыг хүлээн авчээ (9 дүгээр сарын 6). Баримт бичгийг нягтлах ажлыг 5 хоногт багтаана. Дараа нь бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж СЕХ тогтоол гаргана. СЕХ бүртгэхээс татгалзсан тохиолдолд дутуу баримт материалыг нөхөн гаргах хийгээд нөхөн нэр дэвшүүлэх боломжийг улс төрийн намуудад олгоно. Энэ хугацаа 9 дүгээр сарын 15-нд дуусгавар болно. СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 18-нд гардуулна. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. УИХ-ын сонгуулийн сурвалжилгаа 21 хоног үргэлжлэх хуультай.

УИХ-ын нөхөн сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоосон УИХ-ын тогтоолд ямар нэг өөрчлөлт ороогүй. Харин нийслэлийн СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуультай хамт явуулах тухай анх зарлагдсан . Гэвч хоёр сонгуулийг нэг дор явуулах болоход, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хоног 14, УИХ-ын сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хоног 21 гэж зөрүүдтэй хуульчлагдсан байсан тул хойшилжээ.

Тэр үүднээс нийслэлийн СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоосон УИХ тогтоолд өнгөрсөн хугацаанд өөрчлөлт оржээ. Гэхдээ нөхөн сонгууль зарлагдсан УИХ-ын тухайн тойргуудын цаг хугацааны хуваарийн зөрүүг нэгтгэжээ. Ийм учраас УИХ-ын нөхөн сонгуулийн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн цаг хугацааны хуваарийг загвар болгон авлаа. УИХ-ын 18, 28 дугаар тойргуудын нөхөн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 18-аас эхэлнэ. Харин санал хураалт 10 дугаар сарын 10-нд болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.