УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон.
Энэ жил 26 дахь жилдээ хүндэтгэлийн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон нийслэл, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Өнөөдрийн байдлаар 31.357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгаад байна. Үүнээс давхардсан тоогоор 19.434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлжээ.
Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном товхимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргэжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй обьектыг байгуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.221] 2021-09-11 09:24:12
Салтан гуай бас хэлмэгдүүлэгч байсан учраас охин нь уучлал гуйгаад гашуудаж буруугаа хүлээж бн гэсэн санаа юу??!!
eh ornoo abrahad yamar saltag saltgaan baigaag oiriin yed tynhaglan yarilzaach?... [148.60.92.227] 2021-09-11 09:14:31
ENE YAHAB EE,;OILGOJ BNA§ENE YLAS ORNOO Mongoliin ylamjlalt yos syrtahyyniig ta nar ygyi hiisen syy!!!enyyniig ergyylen abchirah tyhaid ta nar hoorondoo yaridag yum uu?Ylas maani niit ard tymenii buyan zaya hiimori setgel bygd ygyi boljee!!ene yutai holbootoi be?zebhen mengetei holboj yzne?iim mayagaar ydaan yabahgyi s dee!!!deer doorgyi yarilzah chag ni boljee!!eder byr 15 hyn korannogoor yhej baina,ylas ornii chini hyn byr sonsdog chih yzdeg nyd gej baimaar daa!!ylas ornoos ydirdan chiglyyldeg yhaand chini tyilsirsan baidaltai baina.Mongol ylas gylgiin ylas bolj arban har nygeldee jibj dyysaj baina?....enyyniig ta nar yu gej yzeh be?.....bid engersenee oilgono tyynees iluu eneederiin baij baigaa chini ylam byr hor dagyylahaar bolchihood bna darga naraa!!!!!!!!!!!!!!!!!!!jiremsen ehchyyd olon arbaar ene ebchneer nas baraad bna!
Цаашид яах юм бэ? [192.82.73.73] 2021-09-10 12:24:43
Хэдий хуртэл ингэж гашуудах гэж байгаа юм бэ? Амьд байгаа жинхэнэ хэлмэгдэгч тэгээд хэд улдсэн юм бэ дээ? 2030 он уу? 2040 он уу? Туунээс цааш яах юм бэ?
зочин [103.229.123.93] 2021-09-10 11:44:32
боль боль 2 эхнэрийн хуулиа хөөцөлд. ялихгүй зусар баяжихад садаа.
Иргэн [124.158.69.85] 2021-09-11 04:11:08
9 Сарын 10 нд Мобикомын 25 жилийн ой давхардаж орой нь салют буудаж баярласанд харамсалаа илэрхийлж эсэргүүуэж байгааг хүлээн авна уу !!!!!!!