Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх ажлыг ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран хэрэгжүүлж эхэллээ

Aдмин / Орон нутаг

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын нээлт боллоо.
Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулна.
Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах төлөвлөгөөтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрэн хайх, аврах газрын шумбалтын ажиллагаа, усны бүсээс, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах тусгай зориулалтын хэлтсийн орлогч дарга Аникиев Алексей Васильевич нар оролцон сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж албан ёсоор эхэллээ.


Сэтгэгдэл

Зочин [172.58.141.249] 2021-09-21 18:46:54

Haana baigaag ni medej baigaa usnaas tataj gargahad gun bairlal zevrelt daats geed olon zuiliig tootsoh estoi. Ter chigleleer surgalt hiij bagiin ajliin tolovlogoo gargaj baina gej oilgoh ni zov bolov uu.

зочин [66.181.161.110] 2021-09-21 11:32:56

Уг нь Сүхбаатар онгоцыг татаж гаргана гэж байсан одоо дроноор живсэн машины байршил тогтооно гэх юм, 2,0 тэрбум төгрөгний үнэтэй 9 хоногийн сургалт болох юм байна, сүүлийн 10-аад жилд НУУРТ живсэн машины байршлыг мөн ч олон удаа "ТОГТООСОН" байдаг олон ч сая төгрөг урссан даа, Хөвсгөл нуурт мөнгө угаавал мөн ч арвин усдаа

[103.80.210.183] 2021-09-21 09:49:23

мөнгө л идэх гээд байна даа. дроноор бичлэг хийгээд л олчих юм шүү дээ. хаана байгааг нь олон хүн мэдэж л байгаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.