Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо.

Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хамтын хариуцлагыг сайжруулах замаар халдвар хамгааллын дэглэм сахиулах бодлого баримталж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцлоод, Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцооны эрс шинэчлэл хийсэн нь энэ удаагийн том давалгааг харьцангуй хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

Мөн хөнгөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлан эмчлэх зохицуулалтыг шуурхай хийж, жигдрүүлсэн нь бүс нутгийн хэмжээнд сайн жишиг болсон тул манай туршлагыг нэвтрүүлж эхэлснээ дуулгаад, гагцхүү одоо гэрийн нас баралтаас сэргийлэхийн тулд тусгаарлан эмчлэн байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг ноён Сергей Диордица өгсөн юм.

Хэдийгээр Монгол Улсын хувьд олон улстай харьцуулахад вакцинжуулалтын явц сайн байгаа боловч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахиж байж энэхүү үр дүнгээ урт хугацаанд хадгална гэдгийг онцолж байв.

Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх үүднээс халдвар хамгаалын нарийн чанд дэглэмийн дор ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буйг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглээд, ковидын олон төрөлт мутаци бүртгэгдэх болсон энэ цаг үед эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн тандалт судалгааны явцыг шинэ шатанд хүргэхээр төлөвлөн ажиллаж буйг дуулгалаа.

Мөн хүн бүрийн оролцоонд тулгуурласан эрсдэлээс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөөг Улсын Онцгой комисс, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

kkk [69.138.196.202] 2021-09-24 12:18:19

ene tener Oros ovgon zailaasai, yg manaidaa taarsan PR chin

иргэн [192.82.68.42] 2021-09-24 08:25:00

Таарсан 2 таар шуудайнууд юм да , ямарч ажил хийгээгүй шүү дэ юу ярьцгаагаад байгаа

Зочин [202.9.40.88] 2021-09-24 07:42:57

Шшш чи амьд уу? Яана даа самраа гуай. Дуусчлаа ш дээ. Одоо яахууу? Айнннн

Зочин [103.80.210.183] 2021-09-27 01:44:00

самрын толгойг өлсгөлөн хэрэм мэрээд ирдчисэн гэж бодож байсан юмсан. хүүр чинь хаана нуугдсан байж бэ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.