Эрх баригчид сайжирна гэхээс илүү АН эргэж сэргэх нь үү гэсэн горьдлого сэтгэл зовооно

Aдмин / Улстөр

Ард түмний амьдрал хэцүүдэж, тартагтаа тулчихаад байгааг хүн бүр харж байна. Өвчин зовлонгүй айл алга, цар тахалд улс нийтээрээ дарлуулчихлаа. Үнэндээ тахлыг эрх баригчид намынхаа ой, сонгуулиараа хэдийнэ “тавиад туучихсан”. Эмнэлэгт хэвтэх гэсэн, коридорт нь ч болтугай багтчих юмсан гэсэн хатгаа, ковидтой хүмүүсийн орилоон бахираан, эм тан олох гэсэн иргэдийн эрэл сурал, бензин, шатахууны хомсдолд өртөж хөл дүүжлэх унаагаа хөдөлгөж амьдралаа залгуулах гэсэн түмэн олны орь дуу хөдөө хотгүй хадаж, юмны үнэ дийлдэхийн аргагүй өсч байдал маш хүнд болчихоод байна. Энэ их энэлэн шаналан хэрээс хэтэрлээ. Цаг үе ороо бусгаа, иргэдийн амьдрал зутруугаас зутруу болчихлоо.

Монголын ард түмэн аавыгаа алдсан өнчин хүүхдүүд мэт, хүйтэн сэтгэлт хойт эцгийн хатуу гар дор нүдээ бүлтгэнүүлэн гэрийн хүйтэн хатавч бараадан суугаа балчир үрс шиг өдөр хоногийг өрнөөс өрний хооронд аргацаан өнгөрүүлж байна. Иргэддээ ийм амьдрал үзүүлж буй өнөөгийн төр засгийг муу ажиллаж байна гэхээс өөр юу гэх билээ. Тэд зөвхөн өөрсдийнхөө “хүүхдүүд”-ийг л бордож, бөөцийлж байна.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “30 жилийн турш МАН өөрсдийн xатуу 30 xувийн гишүүдийнxээ санал дээр тулгуурлаж, бусад 70 xувийг хэрxэн сарниулаx вэ гэдэг бодлогыг тууштай баримталж ирсэн. Нийгэм дампуурч, тусгаар тогтнол алдагдаж, ардчилал сүйрч, дарангуйлал тогтсон байсан ч тэр 30 xувьд огтоос хамаагүй байдаг. Яаxав, сайн тал нь тэр 30 xувь яаж ч xүчээ нэгтгэсэн өсч нэмэгдэxгүй байна. Үлдсэн 70 xувийг улс төрийн манлайллаараа бүрэн дагуулаад яваx боломж АН-д байгаа ч тэгж чадаxгүй байгаа нь манай намын л буруу” гэж ярьсан.

МАН өөрийнхөө “хүүхдүүд” буюу тэр 30 хувиасаа бусдыг нь дагавар хүүхэд шигээ үздэг болсон нь нэгэнт ил болчихсон. 30 хувийнхаа сургууль соёл, эмнэлэг домлого, вакцин гээд нийгмийн бүхий л асуудлыг нь шийдээд өгчихдөг учир тэд нь диваажинд байгаа юм шиг л амьдардаг. Үлдсэн 70 хувь буюу ард түмэн маань ад үзэгдээд зүгээр л гудамжинд хаягдчихлаа. Дабль стандарт гэж товчхондоо энэ шүү дээ. Гадаадад ажил хийх гэж очоод гацсан жирийн нэгэн иргэн эх орондоо ирж чадахгүй харьд тарчилж байхад эрх баригчдын бөөцийлж, энхрийлдэг 30 хувийнхан гэр бүлээрээ бөөн бөөнөөрөө л онгоцноос бууж ирж байсан тохиолдлыг өнгөрсөн жил монголчууд олон харсан. Вакцин дээр ч дабль стандартаа гаргасан жишээ тоймгүй. Үхэл амьдралын зааг дээр ирсэн эцэг охин, эх охиныг уулзуулахаас татгалзсан атлаа ХӨСҮТ-ийн улаан бүсээр МАН-ын нэгэн даргын эхнэр дураараа орж гардаг ийм хоёрдмол стандарын жишээг эрх баригчид хангалттай харуулсан.

Харин энэ хүнд үед АН аравдугаар сарын 1-нд улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийнэ гэдгээ илэрхийлчихлээ. Сүхбаатарын талбайд ирэх сарын 1-нд “Одоо боллоо” гэсэн уриатай жагсаалд ард түмнийг нэгдэхийг хүсэв. Энэ шийдвэрээс нь харахад АН Монголын ядарсан, дээрэлхүүлсэн ард түмний төлөө тэмцэх нь үү дээ гэсэн итгэл найдвар төрж эхэлж байна. Энэ нам нэгдэж, ард түмнээ түүчээлж жагсаж, болохгүй бүтэхгүй байгаа төр засгийн эсрэг үгээ хэлж, ардчилал бийг харуулах гэж буй нь “Монгол Улс ганц намтай биш шүү. Эзэнгүй улс биш шүү” гэсэн ойлголтыг өгч, эрх баригчдын эсрэг тэмцдэг улс төрийн нам, хүчин байдаг юм шүү гэсэн сэргэлт өгч байгаа юм. Иймийн учир ард түмэн бид энэ жагсаалыг дэмжмээр байна. Энэ жагсаал болно. Болох ёстой. Яагаад гэвэл Ерөнхий сайд хориглох аргагүй болсон л доо. Учир нь Ерөнхий сайд “Цахим үндэстэн” гэх том арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг бөөгнүүлдгээ бөөгнүүлчихсэн. Тэр арга хэмжээг нь одоо ч олон нийт, ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнууд шүүмжилсээр байгаа учир аравдугаар сарын 1-нээс урлаг соёлын бүхий л үйл ажиллагааг нээнэ гэсэн бантсан шийдвэрийг засгаас гаргачихсан.

Сөрөг хүчин нь ард түмнийхээ хүчийг ашиглаад хамтдаа нэгдэж эрх баригч нам, засгийг шавхуурдаж, шахаж ажиллуулдаг байх хэрэгтэй. Алаг үздэг, алагчаалдгийг нь болиулах ёстой. Ийм сөрөг хүчний дуу хоолой Монголд байхгүй болоод зургаан жил болчихсон байлаа. Энэ зургаан жилд сөрөг хүчингүй улс төрийн орчинд эрх баригч нам дураараа дургиж ирлээ. Одоо хазаарлах арга хэмжээг АН ард түмэнтэйгээ хамтарч хийх болсон нь яалт ч үгүй цаг үеийн шаардлагаар урган гарав. Харин энэ үед АН-ын зайлшгүй анхаарах, ард түмний зүгээс тэдэнд сануулах нэг том шаардлага гэмээр зүйл бий. Аравдугаар сарын 1-нд жагсчихаад сөрөг хүчинтэй тохироо, наймаагаа хийе гээд “14 хоногийн дараа дахин жагсахаар боллоо” гэсэн үг амнаасаа унагаж, ард түмнийг тэр чигт нь хаяад ангал руу тийрвэл АН Монголын ард түмнээсээ эргэлт буцалтгүй нүүр буруулсан ичгүүрт явдал болно шүү гэдгийг эрт сануулъя. Урьд нь “14 хоногийн дараа хэдүүлээ дахин жагсаж, эрх баригчдыг “будаа” болгоод өгье” гээд хөшигний цаагуур ороод бялуугаа хувааж хүртээд амаа таглуулаад алга болсон явдал бий байх аа. Алдаагаа бүү давтаарай.

Та бүхэн зүгээр л тэмц, Ардчилсан намынхаан. Ард түмнээ өмөөр. Алдагдсан шударга ёсыг эргүүлэн тогтоо. Та нар тэгэхийн тулд л байгуулагдсан. Хийх ёстойгоо л хий. Та бүхнийг сөрөг хүчин байлгах гэж ард түмэн сонгосон. Сөрөг хүчин бай. Бурууг сөр. Яагаад сонгогчдын “Сөрөг хүчин байцгаа” гэсэн чухал даалгаврыг биелүүлэхгүй байгаа юм бэ? Муу эрх баригч байхаас сайн сөрөг хүчин бай гэж үг ч бий. Сайн сөрөг хүчинтэй газарт улс төрийн орчин нь эрүүл байдаг. Энэ нийгмийг эрүүлжүүлээч. Эрх баригчдын хэтэрсэн их эрх мэдлийг хуулийн хэмжээнд нь аваач. Ард түмэн рүү, нийгмийн дийлэнх рүү үйлчилсэн ажил хийлгэхийн төлөө тэднийг шахаж өг. Бодит амьдрал дээр улс төрийн нөхцөл, эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйг харахад эрх баригчдын хувьд ард түмний амьдралыг дээшлүүлье, ажилтай, орлоготой байлгая гэсэн алсын хараа, сэтгэл огт алга. Зөвхөн өнөө маргаашийн хоолыг нь аргацаах төдий халамжаар амийг нь зогоох замаар ядууруулж, эрхэндээ байлгаж байна.

Эрх баригчдыг Монголын төлөө их юм хийнэ гэж хүлээхээс илүүтэй АН эргэж яаралтай сэргэх нь ард түмний хувьд чухал болоод байна.

МАН сайжрахаас илүү АН эргэж сэргэх нь үү дээ гэсэн горьдлого өнөө 70 хувийнхны сэтгэлийг зовоосон сэдэв болчихоод байгаа учир горьдлогыг нь талаар болголгүй, шударга ёсыг эргүүлэн авчрахын төлөө ардчил.


Сэтгэгдэл

Нямаа [202.21.109.70] 2021-09-29 10:11:16

Энэ үнэн зүйлийг бичсэн байна. биднээс гадна олон хүнийг яаж хөдөлгөхөө сайтар бодож хийх хэрэгтэй

Zochin [69.140.120.173] 2021-09-29 09:10:28

Засгийн газар огцрох шаардлага байхгүй. Чадах хүчээрээ аэиллаж улс орэыг өөд нь татхх гэж орлдож байна өөд нь татаад эхэлж байгаа нь хэнд ямар хүмүүст таалагдахгүй байгаа нь тодорхой.

Зочин [84.181.125.80] 2021-10-04 12:41:37

Нам гэдэг зүйлийн бүтцийг, сонгуулийн процесс, тогтолцоо зэргээ сайжруулан шинэчилж зохион байгуулалт сайтай хувь хүн өөрлүүгээбиш,улс орон луугаа хүссэн хүсээгүй эерэг үйлдэл хийх Байдлыг бий болгох хэрэгтэй

Зочин [103.26.194.175] 2021-09-28 23:47:50

Ene udun hatgagch chin haanahyn gar hul be? Huuliin zuil zaalt baih estoi doo

зочин [66.181.161.81] 2021-09-28 22:26:07

ер нь монгол шиг улсад нам хэрэггүй хатуу гар хэрэгтэй орос хятадыг хараачээ

монгол [202.179.21.223] 2021-09-28 19:22:56

мангар байх нь хамаагүй, манайх байх нь чухал гэдэг комментрний Джерринскийн онлоор явдаг болсон болоогүй хүмүүс элсүүлсээр хатуу гишүүнчлэл дээр төрд орогнох орон зайгаа олж явдаг МАН АН намууд хэрэгггүй ээ...иргэд сонгогчид тухайн сонгуульд дэвшүүлж буй хөтөлбөриййг нь харж, хэлснээрээ юм хийх чадвар мэдлэг байгаа эсэхийг мэдэж сонгуульд өгдөг болсон үед Монголд сонгуулийн тогтолцоот хөгжлийн Төр байгуулагдана. түүнээс хатуу гишүүнчлэлттэй намуудаас хэн хулгайч, луйварчин, шорончин эрлийзүүд төрд гарч улс орон өнөөгийнх шиг самарсаар л байна. иймд нам дагах биш хэн ашигтай хөтөлбөр дэвшүүлж буйг, нэр дэвшигчид нь удам судартай, хийсэн бүтээсэн сайн ажлуудтайг нь харж таниж сонгодог болсон үед Монгол Төр Баялаг Бүтээгчддээ ээлтэй Төр ирэх болно

zochin [66.181.161.103] 2021-09-28 18:50:17

MAH-d chadvar alga tsag nogtsooj idej l suudag bkh khalamjaa zogsooj tsalin tetgever nemekh umnii vne osson khvmd bna

Ганбаа [203.23.199.221] 2021-09-28 18:36:28

Шинэ, эрүүл, ардчилсан үзлийг утгаар дэлгэрүүлэх шудрага сөрөг хүч яаж үүсгэх вэ?

gg [150.129.143.211] 2021-09-28 18:23:20

Сөрөг хүчин байх ёстой гэхдээ улс орноо сүйрүүлсэн сөрөг хүчин энэ хэцүү цаг үед хэрэггүй.

del [202.55.188.46] 2021-09-28 17:24:23

ардчилсан намыг дэмжих хэрэгтэй баймаар байна даанч ардын намын луйварчидаас илүү луйварчид болох баярцогт сайханбилэг эрдэнэ элбэгдорж битон ганбаа ховдын согтуу гар зэрэг нөхдүүд ардчилсан намд байна гэхээр даанч урам алга хүн бол хэрэг байхгүй амьдрал огт мэдэхгүй

Зочин [66.181.161.119] 2021-09-28 16:20:17

Эх орны байдал,улс түмний байдал ийм байхад МАН юу хийх ёстой гэж...АНамынхан / өөрсдийнхөө хийсэн хар нүглээ/ Монголыг ийм хэмжээнд хүргэхэд ихээхэн хувь нэмэр оруулчихаад нэр төрөө,итгэлээ ард түмнээс бүрэн алдчихаад задарчихаад энэ уур бухимдлаа МАН-д гаргаж өөрсдийгөө энэ хүнд байдлаас эгзэгтэй энэ мөчийг, боломжийг ашиглан гаргах гэсэн хамгийн хортой бөгөөд явуургүй ажиллагааг ард түмний нэр барьж хийх гэж байгааг Монголын ард түмэн бид ойлгох цаг болсон.Одоо асуудлыг жагсаалаар,тэмцлээр ямарч асуудал шийдэж чадахгүй гарц ч хомс энэ бол ард түмний сэтгэлийн хөөрлөөр өөрсдийгөө дөвийлгэж улс төрийн тавцанд дахин гарах гэсэн хорон санаа,явууллага шүү,тунгаагаарай.Ард түмний,улс эх орны байдал нэн хүнд байгаа нь үнэн,гэхдээ тэмцлийн бус замаар л хийж гэмээн бид урагшилна шүү. Жагасаал бол ард түмний сэтгэл зүйгээр тоглох гэсэн хорон санаанаас өөр юу ч биш гэдгийг Монголын бараг дийлэнхи хүмүүс гадарлаж буй биз ээ. Хэрэв АН дахин сэхэх юм бол Монгол сөнөх тийшээл явах байх,харин муу

Зочин [202.9.41.60] 2021-09-28 16:13:29

Тийм шүүү үнэн. Босцгооооо дарлагдсан ардуудаааа. Боолчуудын ертөнц босцгооооо.

Зочин [195.46.106.44] 2021-09-28 15:11:16

Энэ их энэлж зовсон гээд бичээд байгаа хүн овог нэрээ ч тавихгүй юунаас нуугдаад байгаа юм бэ. Ард түмэн бүгдээрээ л зүдэрч байна. Төр засаг болгох бүтээх гээд чадах чинээгээрээ л ажиллаж байна. Энэ бүхнийг далимдуулж зовсон түмнийг турхирсан ерөнхий хоосон хэллэгтэй өдөөн хатгалга бичсэн байна. Сайн сөрөг хүчинтэй байхад эрх баригчид чадварждаг нь үнэн. Ардчилсан нам, түүний дотор Батүүл, Эрдэнэ, Алтанхуяг, Элбэгдорж Тэмүүжин Сайханбилэг нарын зэрэг хүмүүс энд байгаа цагт олон түмэн нэрийг нь сонсоод огиж байна. Бичих юмныхаа зорилго, олон түмэнд хүрэх үр нөлөөг сайтар тооцож бичиж сур. Үнэн юм бичиж байгаа бол нэрээ битгий нуу.

Зочин [82.144.201.2] 2021-09-28 13:39:39

Хүчтэй сөрөх хүчин үгүйлэгдэж бна шүү дээ!!!!

ХҮН ХҮН [64.119.22.134] 2021-09-28 15:25:00

ХҮЧТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГ ДАХИН СЭРГЭХ АРДЧИЛСАН НАМАД ХАМАТЫН ХЯНАЛТ ТОГТООХ ГЭЖ САНААРГАЖ БАЙНА МОНГОЛЫН АРДЧИЛЫГ БУРУУ ЗАМААР ОРУУЛСАН ТАА НАР МЭТ ХУЛГАЙЧ НАР АРДЧИЛД ДУРТАЙ ТӨРДӨӨН БАЯЛАГДААН ЭЗЭН НЬ БАЙХ ЧИНЬ ХҮСЭЛТЭЙ АРДЧИЛСАН НАМЫН ШУДРАГ ГЭШҮҮД ТАА НАРЫГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БӨХС ДОЛООГЧ НАРААН ДАГУУЛААД АРДЧИЛСАН НАМААС ТАА НАР ЗАЙЛ ХУЛГАЙЧ МЭХЛЭГЧ НАРАА

Зочин [43.242.243.101] 2021-09-28 13:21:33

Ардчилал гэж ертөнцөд юу ч байхгүй, буурай орныг эрхшээлдээ оруулах л арга байсныг бүгд мэддэг болсон, Ардчилал гэж яривал ЕРТӨНЦИЙН ШИВШИГ!!!

Зочин [124.158.109.140] 2021-10-01 14:57:57

Ардчилал гэж ярихаасаа илүү "хүний эрх" гэж илүү ярих болсон нь нэг юм хэлээд байгаа...

иргэн [103.212.119.121] 2021-09-28 12:43:09

Сэргэнэ !!!!!!!! Короноо дээр дөрөөлсөн МАХ,МАХН -- бут ниргэнэ.Үнэнч хүмүүс олон байдаг учраас Та нар чичирсэн нүү.Ард түмэн дэмжих болно харин нэг.!!!!!!!!унсан __ төрөө Сэрээд сэрээд.!!!!!!бүү бас ёстой гарна шүү Үнэн ялна.Хэнч алдаа хийдэг тэрийг засаад ургашаа.!!!!!!!!!!!!Ардчилал мандан бадараг ээ!!!!!!!?????? Ялна./'

40k [122.201.22.95] 2021-09-28 12:25:21

Surug huchin sain baij bj tur ni sajirana

Иргэн [122.201.24.151] 2021-09-28 11:56:54

АН-ын доторх зөрчил хэзээ ч арилахгүй. Учир нь анхнаасаа өөр өөр ашиг сонирхол, эзэл бодол, зорилглтой нилээд хэдэн бүлэглэлүүд АН-д байдаг. АН төр засгийн эрхийг барихад энэ бүлэглэлүүд эрх мэдэл, өмч хөрөнгийн төлөө хоорондоо зөрчил тэмцэл хийдэг.

зочин [66.181.161.28] 2021-09-28 11:48:40

Эхлээд Тэр Өнөрбаяр Тэмүүжин мэтийн ард ьүмний дунд нэр хүнд нь унасан хүмүүсээсээ салчих тэгж байж нэр цэвэр цаашаа явах болно

Зочин [43.242.243.101] 2021-09-28 11:43:43

Дэлхийн даяараа хүндэрсэн байгаа нь хамаагүй ээ, Элдвээр харлуулж гүтгэж байгаад энийг нь шалтаглаж байгаад огцруулчихвол Рои-оос Дубайн гэрээг Монголд ашигтай болгох асуудлыг зогсоож өгсний хахууль олон зуун сая долларыг цохих, Хураалгасан үйлдвэрүүд, лицензүүдээ буцааж авах, Оффшорчид, Оцгоногчил, Хонгилчдоо авч үлдэх гээд манай АН-д туйлын ашигтай, Тийм учир Манайхаан Харлуулцгаая! Гутаацгаая! Гүжирдэцгээе! Дайрцгаая!

.ahmad irgem [66.181.186.142] 2021-09-28 11:32:15

Ardchilsan nam mash sain curug huchin baih ni zubshuu jarsaallaa yaraltai hiih hetegtei bna temfhlee taslaj bolohgui shiu

Зочин [66.181.179.165] 2021-09-28 11:22:45

Ardchilalin nereer buh bosgoson materiallag baaz ed nariin garaar orj uls oron ajilguiteltei bolson shuu ter uein nam zasgiin udirdagch nar itgel naidvar huleej ene zaluus ugsun ue bi shuu odoo har yaridag yom ni heveere bid neg ch tsonh hagalaagui gej yarih durtai gol uureg guitsetgej bsan nuhdu hayadag dursadaggui iim l muuhai parazituud bga yom da

irgen [202.9.47.34] 2021-09-28 10:41:56

MU d NAM ogt hereggui.Eeljeer idej uuj bayjaad guitsee.

Зочин [66.181.161.27] 2021-09-28 10:37:16

Тийм 70 гээч юм байгаа юм бол өөрсдөө эвлэлдэн нэгд , эсвэл АН - г \ заавал АН -г ашиглах гээд байгаа юм бол \ Батүүл , Эрдэнэ мэтээс эхлээд одоогийн их хуралд байгаа урваж шарвагчдыг хүртлэх бүх ШУНАТНУУДААС цэвэрлэж байж АШИГЛА ...

Зочин [66.181.179.165] 2021-09-28 11:07:15

Zuv shuu ene heden hugshin parazituud bga tsagt ardchilalin tuhai yariad ch hereggui zaluu bolovson huchin bga shuu de tedgeer zaluusig demjih heregtei zaluus dotor ch bas hul gar ni yavj bga shuu

Зочин [66.181.161.98] 2021-09-28 10:56:36

Энэ хүний бичсэн үнэн шүү. АН зүгээр л энэ дэлхий нийтээр эдэлж байгаа зовлон дээр дөрөөлж олон түмний түмний толгойг эргүүлэх гэсэн муйхар тэнэг оролдлого. Тэд төрийн толгойд байсан бол Монгол улс аль хэдийн сүйрсэн. Харин муу хэлүүлдэгч гэсэн МАН байсан тулдаа бид аиьд амьдарч байгаадаа л баярлаж байна.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.