“Найрамдал” медаль гардуулав

Aдмин / Нүүр

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 97, Монгол Улсад дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойд зориулж Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Элчин сайд Я.Ариунболд Тоби Мендел-д “Найрамдал” медалийг гардууллаа.

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, ялангуяа ардчиллын суурь зарчмын нэг болох үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах чиглэлээр 2001 оноос хойш Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, Канад Улсын Ардчилал, эрх зүйн төвийн Гүйцэтгэх захирал Тоби Мендел-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасан юм.

Тоби Мендел нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг боловсруулах, сурталчлан таниулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон улсын хэм хэмжээний асуудлаар түүний явуулсан сургалт, зөвлөх үйлчилгээ нь хэвлэл мэдээллийн салбарын чадавхыг бэхжүүлэх, улмаар ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.


Сэтгэгдэл

иргэн [139.5.219.158] 2021-12-08 07:39:06

Хилийн ажилаа шийдээч юм өгөөд л бх хил чинь ажиллахгүй !!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.