Орос: Бээжин чимээгүй байна, хий шинэ замаар ази руу гарах уу?

Aдмин / Нүүр

Эдийн засгийн шинжээч, газрын тос, байгалийн хийн зах зээлийн мэргэжилтэн, орчуулагч, сэтгүүлч, түүхч, Дорно дахины судлаач Михаил Крутихин "Gas & Money"-д нийтлэл бичжээ. Нийтлэлийг сийрүүлэн хүргэж байна.
Хятад улс “Сибирийн хүч-2” төслийн талаар зөвшөөрлөө өгсөнгүй. В.Путин, Ши Жиньпин нар арванхоёрдугаар сарын 15-нд болсон видео уулзалтын үеэр албан ёсны мэдээллээр энэ сэдвийг зөвхөн "хөндөөд" орхисон гэсэн мэдээлэл бий. Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх талаар ямар ч тохиролцоонд хүрээгүй байна.
“Сибирийн хүч-2” нь байгалийн хийн гол ордууд төвлөрсөн Ямало-Ненецкийн автономит тойргоос Монгол руу, тэндээс Хятад руу хийн хоолой татах маш нарийн төвөгтэй, цаг хугацаа шаардсан, өндөр өртөгтэй төсөл юм. Хийн хоолойн нэвтрүүлэх чадвар жилд 50 тэрбум шоо метр, өргөтгөх боломжтой, Оросын нутаг дэвсгэрээр дамжих урт нь 2700 км. 2020 оны хавар В.Путин "Газпром"-ын маршрутын зураг төслийг боловсруулж эхлэх саналыг зөвшөөрчээ. Үүнээс сарын дараа тус компани төслийн ТЭЗҮ-ийг баталсан. Барилгын ажил эхлэх хугацааг мөн 2024 он гэж зарласан.
сонин mn
Дахин нэг удаа сануулахад санал болгож буй маршрутын дагуу хий импортлох талаар хятадуудтай тохиролцоонд хүрээгүй байна. Түүгээр ч зогсохгүй энэ талаар Оросын эрх баригчид болон "Газпром"-ын удирдлагуудын Хятадтай хийсэн олон жилийн хэлэлцээний явцад (эсвэл ятгалгын) Оросоос Монголоор дамжин өнгөрөх хоолойн санааг Бээжин нэг бус удаа эрс няцаасаар ирсэн. Энэ байр суурь хараахан өөрчлөгдөөгүй байна.
Төсөлтэй санал нэг байгаа хүмүүс бол монголчууд. Тэд Оросоос Ямалын хий нийлүүлэх саналыг баяртайгаар хүлээж аваад зогсохгүй, хийн хоолойн маршрутыг тохиролцон, өөрсдийн нутаг дэвсгэр дээгүүрх хэсгийг "Союз Восток" гэж нэр өгсөн. Гэсэн хэдий ч байгалийн хийн хэрэглээ багатай Монгол Улс "Сибирийн хүч-2”-ыг барих асар их зардалыг (хэдийгээр албан ёсоор зарлаагүй) зөвтгөж чадахгүй. Хятад улс хэд хэдэн шалтгааны улмаас Москвагийн гол зорилго хэвээр байна.
Ирээдүйд Оросын баруун, зүүн хийн дамжуулах системүүдийг хооронд нь холбож, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хийн экспортын урсгалыг Европоос Ази руу болон Азиас Европ руу буцаах боломжтой болгоно гэж ОХУ-ын ерөнхийлөгч нэг бус удаа мэдэгдсэн.
Ийм боломж нь Оросын удирдагчдын төлөвлөгөөний дагуу хий хүлээн авч буй орнуудад нөлөөлөх нэмэлт хөшүүрэг болж өгдөг тул арилжааны төдийгүй геополитикийн чухал ач холбогдолтой юм. Европ руу 2006, 2009 онд хий шахахаа зогсоож, 2014-2015 онд нийлүүлэлт хоёр дахин буурч, Европ дахь газар доорх агуулахыг дүүргэхээс татгалзаж, 2021 онд нэмэлт гэрээ байгуулснаас үзэхэд, энэ нь "Газпром"-ыг цэвэр арилжааны зорилготой гэж бас тайлбарлах боломжгүй юм. Москвагийн Европыг эсэргүүцэгчдийн геополитикийн төлөвлөгөөнд хятадууд ороход бэлэн биш байгаа бололтой. Оросууд БНХАУ-д нийлүүлэх хэмжээгээ Оросоос баруун руу чиглэсэн экспорттой тэнцэх хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Кремлийн амласан урсгалыг "солих" боломжид Бээжин хариу өгөхгүй байна.
2014 оны тавдугаар сард В.Путин Шанхайд айлчлах үеэр Оросын хэлэлцээрт оролцогчид одоогийн “Сибирийн хүч” төслийг хэрхэн тулгаж, ямар их хүч чармайлт гаргаж байсныг санах нь зүйтэй. "Газпром" гэрээ байгуулахдаа ямар хүнд нөхцөлөөр тохиролцсоныг ойлгохын тулд Хятад одоо Оросын хийг хямд үнээр авч байгааг харах хэрэгтэй. Энэ хийг Хятадын хилээр гаргах нь арилжааны ашиггүй харагдаж байгаа бөгөөд дамжуулах хоолой барих зардлыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Хятадууд Оросын байгалийн хийг шинэ замаар импортлох арилжааны таатай нөхцөлийг дахин хүлээж авна гэж найдаж, гэрээгээ зүгээр л сунжруулж байна гэж таамаглаж болно. Гэсэн хэдий ч, ийм хувилбарын эсрэг хэд хэдэн ноцтой баримтууд байна. Нэгдүгээрт, Бээжин улс төрийн шалтгаанаар Монголоор транзит тээврийн асуудлыг тохиролцоход бэлэн биш хэвээр байна. Хоёрдугаарт, Хятад улс “Сибирийн хүч-2”-ын шаардлагагүйгээр хийн балансаа тэнцвэржүүлж чадаж байна.
Хятадууд энэ хоолойг өөрсдийн нутаг дэвсгэр дээр хүлээн авахаас татгалзаж байгаа ч, практикаас харахад "Газпром"-ыг шинэ амбицтай төсөлд хэдэн арван, бүр хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулах хүсэлд нөлөөлж чадахгүй байх магадлалтай. Оросын байгалийн хийг зүүн тийш тэлэх “арилжааны” төлөвлөгөөг улстөржүүлсний үр дүнд компанийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр улам өсөх бололтой.
Эх сурвалж: www.gasandmoney.ru
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.110] 2022-01-06 08:54:19

Хятадууд монголоор дамжуулж хий авснаар монголыг колончлох төлөвлөгөө нурж бгаа юм. Бас транзит тээврийн замыг монголд холбосноор ачаа барааны эргэлт ихэсч дамжин өнгөрөх томоохон бааз болох юм бас оросуудад ашигтай европын холбоо оросыг хорхойтой араандаа зуугаад эдийн засгийн хориг арга хэмжээ авч бгаа нь тэдэнд таалагдахгүй. Оросуудын баруунруу хийж буй худалдаа арилжаа багасч ази тиврүү шилжих шинжтэй. Хятадад хийн хоолой холбосноор цаашдаа зүүн өмнөд азид ч ниилүүлэх боломж ирээдүйд бий болно.

power [66.181.161.83] 2022-01-05 05:57:48

Хятадуудын алсын харааг өнөөгийн монголчууд харах чадваргүй болсон байхаа. Бид ч өнөө маргаашаа бодохоос бус ядаж 50-100 жилийг харахгүй байна. Манай улс хөгжих, Оростой ойртох нь хятадад ямар ашигтай байхав дээ. Хийн хоолой бүтэхгүй л бхйдаа. Харин шаахуунаа дотооддоо үйлдвэрлээд нүүрсээ түлээд л сууж байсан нь дээр болно доо. Бусдыг дуурайж нүүрсээр ажиллдаг цахилгаан станцуудыг багасгах, хаах тухай ярих нь манайд эртэдсэн хэрэг. Ямар ч аргаар хамаагүй газрын тосоо өөрсдөө хайж, өөрсдөө л боловсруулахгүй бол гал алдахад ойрхон л байна даа. Шатахуунгүй бол нүүрсээ зөөж чадахгүй,тариа ногоо тарихгүй, нүүрсгүй бол цахилгаан станцгүй, цахилгаангүй бол гурил үйлдвэрлэхгүй, орон сууцууд ус "0"-гүй болж амжиргаа маана 1945 оны төвшингөөсөө арай доогуур л болно.

ган [59.153.86.87] 2022-01-04 14:43:05

Оросод хийн хоолойг Монголоор дайруулж тавих сонирхол байх учиртай. Тэд гупер улсаа хараандаа байлгахыг хүсэж байгаа. Харин Хятад Монголыг Оросуудад сул хаяж өгөхгүй байх нь ойлгомжтой. Тэд хэзээ нэг цагт Монгол манайх гэж ямагт бодож байдаг улс шүүдээ. Тэгэхээр хийн хоолойг гацааж тунч магадгүй

Зочин [66.181.160.28] 2022-01-04 11:35:09

улс төр гэдэг ч аймаар л юм байна орос д итгэж болох уу.

Зочин [202.55.188.100] 2022-01-04 09:39:40

Хятадуудын алсын бодол!! Ирэйдүүд газар нутгаа тэлэх санаархал. Монгол дахь Оросын нөлөө, ашиг сонирхолыг хязгаарлах.

Зочин [202.126.88.134] 2022-01-05 02:32:40

Хятадын далд санаа л тэр үнэн2

irgen [192.82.87.62] 2022-01-04 06:43:55

TECHNOLOGIIN ERTONTS RUU BID ZALUUSAAAA ORUULAH L HERGTEI BNA DAAAECO BUTEEGDEHUUN HIIDEG ULS BOLII GESEN 30 JIL BID CHADSANGUI ER NI 30 40 JIL BID YU CH HIIJ DELHIID GARGAJ CHDSANGUI DEEE.

Өлзий [103.229.123.164] 2022-01-04 06:32:24

Хятадууд монголыг эзэлж авч Шинжаан уйгар шиг ненёцот хийх гэхээр оросуудыг садаа болох гээд байна гээд байна шүү.Өмхий хятадууд сөнөтүгээ

Зочин [66.181.161.62] 2022-01-04 06:24:00

Худлаа хөөрцөглөөд яриад л зүтгээд байдаг.Цаадуул нь нэг үг хэлээд л таг зосоочих болгоомжлол маш их байна шүү,үүнээс харахад.Даанч манай Төр,засгийг тологойлж байсан нөхөд увайгүй,унхиагүй,БИ,би гэдэг сэтгэлгээгээр хандаж ирсэний гай гор гарч байна. Ядахдаа Ким Чен Ир шиг байсан бол АНУ-ыг хүртэл бөхийлгөж чаддаг лут эр байсан бол... Эх орон нь ядуу,тарчигдууч гэсэн 2 жил хилээ хаагаад амьдраад чадаж байгаа нь гайхамшиг гэж хэлэхээр л байна.Үнэн бол нэгч Короно гараагүй,алдаагүй гээд байгаа.

Зочин [122.201.24.81] 2022-01-04 06:02:48

Хэрэв орчуулга нь зөв бол манай томчуудын үхэн хатан хөөцөлдөөд байгаа тэр хийн хоолойг Хятадууд Монголоор дайруулах дургүй л байгаа юм байна ш дээ. Ингэж байгаад яг барих болоход нь Хятадын тал ямар нэг шалтгаан олоод зогсоох л юм байна даа. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэж Монголыг хэлсэн юм байна. Одоо өөрсдийгөө аврах ганц арга бол цөмийн цахилгаан станцтай болох л юм байна. Даанч бид нар чадахгүй юм даа тэрнээс биш цөм зэвсэг гээчтэй болчихоод Хойд Солонгосын дарга шиг томорч суухгүй юу. Ганц муу пацааныг Трамп хүртэл аргадаж байлаа ш дээ.

Зочин [202.9.46.163] 2022-01-04 06:08:47

малаа маллаж амьдар.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.