САНГИЙН САЙД АСАН Ч.ХҮРЭЛБААТАР ТӨРЛИЙНХНӨӨРӨӨ ТӨРИЙН АЛБЫГ ДҮҮРГЭХ НЬ ЭЭ

Aдмин / Улстөр

Алдарт “30 гэр бүл”-ийн тухай яриа ид тархаж байхад нэг төлөөлөгчөөр нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гэр бүлийг нэрлэж байлаа. Энэ яриаг АН-ын спикер З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы индэр дээр хэлж байв. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдохдоо “Манай гэр бүл гурван өрөө байранд буйдангаа тойроод амьдардаг. Манай гэр бүл улсаас усны тэрэг ч авч байгаагүй” гэх өрөвдүүлэх тайлбар хийж, өнөөх “30 гэр бүлийн нэг” гэх яриа тэгсхийгээд мартагдсан байдаг. Тэгвэл Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг яагаад “Монголыг эзэгнэсэн 30 гэр бүлийн нэг” гэж цоллож байсныг болон тэр ямар улс төр, бизнесийн бүлэглэлд хамаардаг, төрд орсон цагаасаа ураг, төрлийнхнөө төрийн албанд хэрхэн томилсныг нь баримттай хүргэе.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭР МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү, Эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998 оноос Монгол банкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002 оноос ахлах эдийн засагч, 2005 оноос хэлтсийн дарга, 2016 оноос Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж буй. Р.Саранцэцэгийн хувьд олны өмнө ил гараад байдаггүй ч хэд хэдэн удаа нийтийн анхааралд өртөж байсан.

Тухайлбал, 2020 онд Р.Саранцэцэгийг Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилох тухай яриа гарсан ч “Ч.Хүрэлбаатарын эхнэр буюу Сангийн сайдын эхнэр Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллах нь ашиг сонирхлын илтэд зөрчил” гэж шүүмжлүүлээд буцаж байсан юм. Мөн өнгөрсөн онд 50 мянгатын дэвсгэртийг зах зээлд гаргах яриа гарсан. Тухайн үед Р.Саранцэцэг “Том дүнтэй мөнгөн дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн нь сөрөг үзэгдэл биш” гэх агуулгатай ярилцлага өгч, нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм.

Түүнчлэн Р.Саранцэцэг хувиараа бизнес хийж, компани удирдаж байсан намтаргүй ч 2020 оны ХОМ-тээ 303 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, 616 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлж байжээ.

ХАДАМ АХ Р.ГАНБОЛД

Дээр дурдсанчлан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Равжингийн Саранцэцэг гэдэг. Тэгвэл Р.Саранцэцэгийн төрсөн ахыг Р.Ганболд гэдэг бөгөөд өдгөө “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажилладаг.

Р.Ганболдын тухайд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуульд багшилж байгаад “Интерактив” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан. Түүнээс хойш Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт хэлтсийн дарга, “Скайтел” ХХК-ийн Ерөнхий захирал, “М-Си Эс” группийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирал, “Юнител” ХХК-ийн Ерөнхий захирлаар тус тус ажилласан бөгөөд 2017 оноос хойш “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.

Мөн Р.Ганболд зөвхөн “М-Си-Эс” групптэй хамааралтай биш бөгөөд дотоодод томоохонд тооцогддог “Премиум групп”-т ч түүний нөлөө бий. Тухайлбайл, Р.Ганболд “Ган вэнчюрс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг бол “Руссо моторс” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК-д хувь эзэмшигчээр бүртгэлтэй. “Руссо моторс” ХХК-ийн эцсийн эзэмшигч нь “Премиум групп” ХХК. “Премиум групп” ХХК нь таван охин компанитай бөгөөд бусдаасаа жижиг ч, нийтэд их танигдсан нь “Сэнтрал Экспрэсс Си Ви Эс” ХХК буюу зах зээлд танигдсан нэр нь “CU” сүлжээ. Р.Ганболд одоо тус сүлжээний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажилладаг.

Улс төрийн хүрээлэлд өрнөөд өнгөрсөн нэг сонирхолтой яриа байдаг. Хадам ах Р.Ганболдынхоо төлөө буюу тэдний олон жил ярьсан дижитал банкаа байгуулахад нь төрийн талаас дэмжлэг үзүүлж байгаа юм биш биз гэж хардах нэг өнцөг байна. Энэхүү “М” төслөө БНСУ-ийн “КТ” групптэй хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, хүний нөөц гээд бүх бэлтгэл ажил хангагдсан ч Монгол банкнаас лицензийг нь өгөхгүй гацаасан гэдэг.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНБОЛД НЬ ТУВА УЛСАД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь жил гаруйн өмнө Тува Улсын Кызыл хот дахь Ерөнхий консулаар томилогдсон. “Төрсөн ахыгаа Ерөнхий консулаар томилууллаа” гэх шүүмжлэл гарсан ч Ч.Хүрэлбаатар “Манай ах хойно сургууль төгссөн, Тувагийн удирдлагуудтай сайн харилцаатай байдаг учраас Ерөнхий консулаар томилсон байх” гэж ам таглаад өнгөрч байв. Ч.Ганболд нь өмнө Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Тувад суух Ерөнхий консулаар томилогдсон юм. Тэрбээр төрсөн дүү нар болон Ч.Гантулга, Ч.Гансүх нар болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нарын хамт “Бээст грэен” ХХК-ийг эзэмшдэг.

Түүнчлэн Ганболдын Дэлгэр нь “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн Техник, инженерийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Ганболдын Уянга нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНТУЛГЫН ХҮҮХДҮҮД ДЭД КОНСУЛ, ТӨСЛИЙН УДИРДАГЧААР ТОМИЛОГДСОН

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгыг “Хотгор шанага”-ын уурхайн дуулианаар эчнээ таньдаг болсон. Увс аймгийн Бөхмөрөн суманд байх “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан хэрэгт Б.Алтангэрэл, Ч.Хүрэлбаатарын төрсөн Ч.Гантулга нар нэр холбогдож, тухайн үедээ л дуулиан болж байлаа. Тэр үед Ч.Гантулга нь “Б.Алтангэрэлд мөнгө зээлдүүлснийхээ барьцаанд “Хотгор шанага” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан. Гэхдээ Б.Алтангэрэл уурхайгаа Солонгосчуудад зарахаар болсон гээд зээлсэн мөнгөө төлөөл бидний харилцаа тасарсан” гэж мэдүүлснээр дуулианыг намжааж байв. Гэхдээ Улсын бүртгэл Ч.Гантулга, Ч.Гансүх, Б.Алтангэрэл нар одоо ч “Шанага транс” гэх уул уурхайн чиглэлийн компани эзэмшдэг хэвээрээ ажээ.

Ч.Гантулгын тухайд цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. Тохир гэдэг нь тэдний ургийн овог юм. Гэхдээ энэ компани хар түүхтэй компани бөгөөд 2014 оны хоёрдугаар сард ТЕГ-аас Татварын хууль зөрчсөн, Импортын бараанд НӨАТ төлсөн мэт хуурамч тайлан үйлдсэн аж ахуйн нэгжүүд дотор Ч.Гантулгын “Тохир” ХХК багтаж байсан юм.

Түүнчлэн Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэн нь “ТБМГ” ХХК, “Гүүдстар майнинг” ХХК, “Футур техно” ХХК, “Грийн фейлд” ХХК, “Монтек” ХХК, “Цөмийн технологи зохистой хэрэглээ” ТББ-ыг тус тус эзэмшдэг ажээ. Эдгээр компаниудын үйл ажиллагаа ихэд далд байдаг бөгөөд “ТБМГ” ХХК нь Богд хан уулын Ташгайн аманд таван га газар эзэмшиж байгаа, өнгөрсөн оны хоёрдугаар сард цуцлуулсан түүхтэй. Сонирхуулахад, Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн дүү Б.Бат-Ирээдүй нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн даргаар ажилладаг ажээ.

Ч.Хүрэлбаатарын оролцоотой байж болох, Ч.Гантулгын гэр бүлд хамаарах томилгооны хувьд Ч.Гантулгын охин Г.Энхболор нь 2018 оны есдүгээр сард Хонконг дахь дэд консулаар томилогдсон. Мөн охин Г.Энхцацрал нь төрийн статустай Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Энэ мэтээр түүний ойр дотнынхныг хаана, ямар албан тушаалд заларч байгаа мэдээлэл тасралтгүй цуварна. Дараагийн дугаарт түүний улсаас зарласан тендерүүдийг “дүү” нарынхаа оролцоотойгоор хэрхэн хамдаг баримтыг дэлгэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2022-01-17 13:59:16

Энэ хэрүүлч Увсын товарищ одоо хэн юм бэ? Эрүүгийн хэрэг үйлдсэн мөртлөө зүв зүгээр л яваад байдаг. МАН-ыг ганц базаж байнаа.

Зочин [202.126.92.234] 2022-01-12 16:43:22

tvvgeed l buudaj orxi tsaashaa,

Зочин [150.129.142.147] 2022-01-12 00:15:49

АН 1996-2000, 2008.07.01, 2012-2016 онууд. АН-ын Ерөнхийлөгч нар. Хувьчлал, бүх салбарыг үгүй хийсэн. Эзний үгээр бичсэн нийтлэл

зочин [192.82.80.133] 2022-01-11 23:12:11

Ил мэдэгдэж байгаа нь л энэ байх аа, Хөрөнгийн биржийн билүү үнэт цаасны билүү Байгальмаа гэдэг захирал бас хамаатан нь биш үү?

зочин [103.212.116.66] 2022-01-11 19:39:26

Энхбаярын баруун гар байсан , Энхбаяр даргынхаа бөөранд нь хутга шаасан, Одоо Оюун эрдэнэ мэтийн залуучуудыг хуураад яваад байна

Иргэн [202.131.243.186] 2022-01-11 13:57:28

Монгол түмэн, Монголын төрийн төлөө үнэн зөв асуудал яриад босгоод ирэхээр нь сөрсөн базаа хийхээр эсрэг талын, хувийн эрх ашигаа нэгт тавьдаг баагийнуудын гар хөл даалгавар аваад ажиллаж эхэллээ дээ. Эцсийн эцэст үнэн ялна шүү үнэн ялна.

Дарлуулагч [150.129.141.154] 2022-01-11 12:02:54

Хүрэлбаатар,Содбаатар,Бямбацогт г.м хэдхэн баян улс төрчдийн эргүүлэг дунд Монгол улс өнөөдөр ямар болтлоо ядуурав эргээд сайн харвал Казакстанаас долоон дор.Эд улсын бүх өндөр албан тушаалыг хашлаа биднээс тасраад явчихсан амьдралтай.Ах дүү ,үр хүүхэд ,хамаатан саднаараа баян тарган гэж жигтэйхэн.Бид нь өрнөөс өрний хооронд ,банк бус,банкинд бүгд зээлтэй хүү нь тамтаггүй өндөр ,бензин тосоо ч дийлэхгүй ,орлого байхгүй мөрт юмны үнэ тэнгэрт хадсан бүр казакстантай харьцуулашгүй.Залуусыг ажил хийхгүй гэж муулнаа нөгөөдүүл чинь. Авдаг цалин нь хөгийн инээдмийн, амьдрах аргагүй.Хэдхэн бор цаас өгдөг шулагч компаниуд нөгөө л улс төрчдийнх.Үр хүүхдээ гэртээ цоожлоод эрсдэл үүрэн байж хоолны мөнгө,унаандаа үрээд дуусах ажил хийсэн болж явахаар хүүхдээ аюулгүй гэртээ харсан нь өлзийтэй.Энэ 3 нэр ердөө жишээ.Хаянхярваа, Дамба-Очир,Чойжилсүрэн,Ганбаатар ,Анандбузар гээд хөвөрч өгнө.Бид яагаад эднийг шударга бусаар баяжихыг хараад суудаг юм бол? Ардчилалынхан нь ч нэг тэрэгний дугуйнууд.

Зочин [66.181.190.144] 2022-01-11 11:10:39

Эгэ бузар шар хувалзанд Монголчууд ямар өртэй юм Усан толгой авилгач заль хулгайчийг орогнуулсан МАН сонгоод байгаа Увс нутгийнхан нэгийг бодооч!

Зочин [202.9.46.73] 2022-01-11 09:11:33

Зүгээр хая буянаараө болог

ЗОЧИН [192.82.77.238] 2022-01-11 08:51:53

ЭНЭ ХОГ ӨӨРӨӨ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙНЭ, БҮР ОРД ГАЗРЫГ ГАДНЫХАНД ЗАРЖ БАЯЖИНА, БҮР ГЭР БҮЛЭЭРЭЭ, АХ ДҮҮСЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙНЭ, ЁСТОЙ ЦАГААНДАА ГАРСАН ЦАДИГГҮЙ №1 ХУЛГАЙЧ ГЭЖ ЭНЭ ДЭЭ, МАН -ЫНХАН ТОМЧУУД НЬ БҮГД ХУЛГАЙЧ БАЙХАД ЭНЭ ЗАЙЛАХГҮЙ, ЭНЭ ХОГИЙГ ТӨР, ТӨСӨВТ ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ, ХОЛ БАЙЛГАХ ЁСТОЙ ГАРШСАН ХУЛГАЙЧ ДАА, ЭНЭ ХОГТ ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙХГҮЙ ШҮҮ.

Зочин [104.205.131.167] 2022-01-11 01:49:31

Жинхэнэ даам гарсан дөрвөд дөө, бүх эргэн трйроны хоо хүмүүсыг ашигтай байрлал дээр тавьсан хүрэлсүх хулгайч энэ дуракт үг хэлж чаддаггүй тийм л байсан даа,

Е [66.181.180.54] 2022-01-11 00:15:27

Арц Суварга ХХК-ыг шалгах хэрэгтэй. Хаа сайгүй тендер цохиод байдаг. Оюу толгойн Бумбат нисэх буудлын ажлыг бодит үнээр хийсэн үү. Мөнгө угаасан уу

Зочин [64.119.18.131] 2022-01-10 22:58:15

Өөрөө өөрсдийгөө тэжээж чадахгүй учраас нийгмийн параазитаар амьдарч хоног төөрүүлж байгаа бусуу. Болжмор өөрийгөө тэжээдэг атал тэд болжмороос дор ажэээ

зочин [64.119.17.254] 2022-01-10 20:41:51

энэ байлай эх орноо худалдсан нош бол Хүрэлбаатар гишүүн ,сангийн яам болон бүх газрыг Увсын хазгай хэлтэнгээр дүүрсэн ,монгол орныг өрөнд оруулсан

ИРГЭН [202.126.88.222] 2022-01-10 18:54:38

ХҮРЭЛБААТАР ТҮҮНИЙГ ТОЙРСОН АХ ДҮҮ НАРААС НЬ НИЛ ҮМХИЙ ҮНЭРТЭЖ БАЙНА ПИЗДАА. ЗАЙЛУУЛААРАЙ ХУЛГАЙЧУУДЫГ.

зочин [43.228.130.188] 2022-01-10 18:49:17

кккк Ч.Хүрэлбаатарт төрийн хүнд байх сайн чанар олон байдаг, гэхдээ МSC-ийн ЭнэржиРесурс-ын бизнесийг хамгаалж, өөрийн уурхайгүй боловч нүүрс угаах үйлдвэр барьсан 20 гаруй компаниудаас АМНАТ-ыг давхар авч дампууруулсан гашуун муухай явдалтай хүн гэцгээх юм...

Zochin [202.126.89.21] 2022-01-10 17:05:35

Nymdorj gej Hytadiin tagnuul 2008 ond Hurelbaatar Choijilsuren 2 iig songuulid oruulj turd shurgaluulsan. Dandaa ene met shunaliin tulam horlon suitgegchdeer turiig bohirduulagch Nymdorj terguutei MAN iig uls turuus zailuulsan tsagt Mongol hugjih bolno.

Зочин [124.158.64.185] 2022-01-10 16:42:10

Сангийн сайд байхдаа төсвийн мөнгийг өөрийн хөрөнгө шиг загнаж байгаад ковуд оруулж ирж баахан хүнийг үгүй хийсэн одоо тэгээд төр загийн хэрэгтэй хүн шиг загнаад байх юм өөр залуу хүмүүс монголд олддоггүй юм байх даа

Зочин [202.179.24.141] 2022-01-10 16:02:34

ёстой төрлийн алба болгож чаджээ. хаан банкны 60 хувийг авах гээд баахан солиороод хэрэлдээд байсан бүтэхгүй хүн бнаа

?Мал эмнэлгийн газрын дарга гэх [64.119.21.3] 2022-01-10 15:12:58

нөхөр энэ хулгайчийн хармааны гар.Самарч байна даа гэж

Зочин [64.119.24.248] 2022-01-10 15:02:23

Дорлигжав бас Эрдэнэтэд ажиллаж бхдаа эрдэнэт үйлдвэр эрдэнэт хотыг увсчуулаар дүүргэсэн дүүргэсээн

зочин [103.212.116.66] 2022-01-10 13:18:41

Маш буруу , Нэн даруй бүгдийг нь хал

Зочин [139.5.217.160] 2022-01-10 13:10:51

Үнэн юм хэлсний төлөө тролууд нь дайрч эхлэв бололтой

Зочин [203.91.115.50] 2022-01-10 12:59:43

энэ дөрвөдийг төрөөс зайлуулаж хотгор шанагаа буцааж авна за

жэнг [66.181.179.65] 2022-01-10 12:50:56

Хотгор шанагын хулгайчийн нүгэл нь нүдээрээ цувнаа.

Лорд [192.82.71.69] 2022-01-10 12:37:48

Энэ Увсынхан яагаад бусад аймгуудаас хэлтэрхий нутгархаг үзэлтэй байдаг юм болоо? За ёстой тэжээдэг нохой байдаг бол тэрнээс нь бусад нь бүгд ажилд орж дажгүй том албан тушаалд томилогджээ

Зочин [103.212.118.134] 2022-01-10 22:19:55

Халхчуудад хэзээнээсээ атаархан муу санаж ирсэн баяд, дөрвөдүүд аль муу бүхнийг хийх юмаа.

тьв [66.181.179.65] 2022-01-10 12:51:24

Үнэн шүү.

Зочин [59.153.115.231] 2022-01-10 12:36:13

Хүрэлбаатар угаасаа цагаандаа гарсан хулгайч.Сонгууль болохоор Хүрэлбаатар Чойжилсүрэн нар хулгайлсан мөнгөө баруун солгойгүй тараагаад сонгогддог уламжлалтай.

Зочин [66.181.161.127] 2022-01-10 12:31:48

ene hulgaichiig zailuulaachee

иргэн [64.119.20.41] 2022-01-10 12:28:47

Шууд хариуцалгаийг үүрүүлээд #### руу явуул !!!!!!!!!

Зочин [66.181.183.231] 2022-01-10 12:10:25

Боловсролтой хүмүүсийг ашиглах хэрэгтэй. Ураг төрөл хамаагүй. сумьяабазар мэтийн боловсролгуй махан толгойтууд гарч ирээд адилхан л хамаатнуудаа энд тэнд чихэж бгаа. Боловсролгуй хүний чадалгүй төрлүүд дүүргэж бснаас боловсролтой хүний чадалтай төрлүүд дүүргэж бсн нь дээр. Тэр эхнэр нь их боловсролтой чадалтай жинхэнэ мэргэшсэн хүн гэж дуулдаж бсн.

Зочин [202.21.108.55] 2022-01-11 22:14:06

Vnen shd, nuhruu uls turd oroogui baikhad l mongol bankind orson ystoi l nuguu merit zarchmaar devshij irsen baihad yah gej ulaim tsaim haa hamaagui balluurdaj harluuldag bainaa!!!

Зочин [122.201.24.69] 2022-01-10 16:51:00

ха ха эхнэр нь бичээд бна

Зочин [103.212.118.134] 2022-01-10 12:08:06

Халхын төрд нам дагаж шургалсан увс этгээдүүд Халхчуудыг шахаж увс хамаатан саднаа сонгон шалгаруулалтгүйгээр авдаг нь тодорхой болсон.

ataarhal [202.179.26.172] 2022-01-10 11:56:58

chadaltai bolovsroltoi l uls bnshd ene Jenko Sumyabazar 2 yundaa uhchih geed bgaan

Нансалмаа [202.126.92.194] 2022-01-10 11:41:08

Их хурлын гишүүний хамаатан садан үр хүүхэд нь боловсролынхоо хэмжээнд ажил хийж болдоггүй юм уу Гишүүний хамаатан садан үр хүүхэд нь болж төрсөн нь буруу юм уу Ажилаа хийж чадаж үр бүтээлтэй ажиллаж байгаа эсэхийг л харцгаа л даа

Зочин [103.212.118.134] 2022-01-10 22:20:33

болохгүй

Зочин [139.5.217.235] 2022-01-10 12:34:50

Болохгүй

Зочин [192.82.91.175] 2022-01-10 12:06:03

Bolohgui

Зочин [202.126.89.110] 2022-01-10 11:06:58

yvsiin humuus mash zalitai ene buhenii mongol toriin tatvar tologchiddin mongo yuilchilj baigaa ene met humuusiig zailuulagh tsag boljee

Зочин [103.229.121.141] 2022-01-10 11:28:12

Аюултай хүн байваа увсын тёндёрийг бүгдийг авч хамаатандаа өгдөг ,цэвэрлэгчээс эхлээд бүх хүнийг томилдог

Salaavchid [142.197.139.24] 2022-01-10 11:16:23

Haanahiin ork ataarhaj uheed bnaa hahah

Л.Бямбасүрэн [202.126.89.243] 2022-01-10 11:05:22

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн ээжтэй нь сүүлд Хүрэлбаатарын аавтай нь суусан гэж бгаа.

Зочин [202.126.92.194] 2022-01-10 11:35:02

Ямар тэнэг юм бичдэг юм бэ арай дэндэж байна үндэслэлтэй юм бичмээр юмаа

Зочин [59.153.114.146] 2022-01-10 11:01:33

Neeh gemgyi tsarailchihaad boliochee chi uuruu ch zailaadahaa

eeee [192.82.71.96] 2022-01-10 10:49:50

ene tohioldol uuu, ih l svrhii ulsuud yum daa

Зочин [64.119.26.60] 2022-01-10 10:41:40

Зайл

Дүү хүү [66.181.178.98] 2022-01-10 10:32:19

Бас найз нь гээд эргүү дух Мал эмнэлгийг самарч байна.

Иргэн [192.82.75.56] 2022-01-10 10:26:47

Хийх ажилгүй хэрүүлийн бузар болсон улстөрчдийг олшруулаад байвал иргэний дайнд ч хүргэж мэднэ. Улс төрчдийг цөөлөх хууль хэрэгтэй байна.

Зочин [43.242.243.247] 2022-01-10 09:59:40

Хүрэлбаатар мунлаг ЭЗ- ч . АН болон Баттулга , З. Энхболд мэтсийн хулгайн санаа болон луйврын эсрэг бат зогссоныхоо төлөө илээр , далдуур дээрх нөхдийн болон гр хөл болгчид нь байнга гүтгэх пм ... Санхүү мөнгөний бодлогыг чанга атгаж байж Ахуяг болон дээрх нөхдийн эсрэг бат үогсож өчнөөн өрийг барагдуулж , зохицуулалт хийж байгаа хүн шүү.... АН 4 жил засаг барихдаа Фортуна Батбаяр мэтийн нөхөд баахан бондын өр тавьж , фортуна Бээжинд оччихмон Бондын мөнгөөр хийх ажлыг хятадуудад өгөөд , дотоодын хэдэн комданий хүмүүс араас нь Бээжиндточоод ч хоосон хоцорсон , гэдэг юм билээ... хяталууд авилгаа шууд бэлэн өгөөд л том том ажлаа аьч байсан гэх юм яригдажмбайсныг сонссон .... энэ бүхний эсрэг зогсох хүн хэн байв!!!!

Зочин [150.129.142.147] 2022-01-12 00:11:14

Үнэн

иргэн [103.14.36.18] 2022-01-10 17:05:05

санал нэг

зочин [122.201.26.172] 2022-01-10 09:59:29

боловсролтой чадавхи бүхий улс бол хөдөлмөр хийж оюун ухаанаа ашиглах байхдаа

назебаев,чаушский [202.126.89.182] 2022-01-10 09:56:47

солонго хойдууд иймүү

Зочин [203.17.23.221] 2022-01-10 09:49:02

Хүрэлбаатар Баттулгын дургүй их хүргэсэн бололтой. Манай мэдээллийн хэрэгсэл хэзээ нэг хүний ашиг сонирхолд үйлчлдэггүй бие даасан болох бол. Хөөрхий бүгд эзэнтэй, эзэнийхээ заавраар тархи угаадаг

Зочин [66.181.185.228] 2022-01-10 10:43:31

Сумьябазарийн дургүйцлийг хүргэж байгаадаа МАНгасууд хоорондоо алалцаж байгаа

Иргэн [66.181.188.56] 2022-01-10 09:40:01

Хотгор шанагын уурхай нь ёстой хэцүү бна оэ, тэнд яаж хүмүүс, ажиллаж амьдарч юм бол, харгис хүн

gaa [66.181.189.130] 2022-01-10 09:47:17

VX


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.