Монголчууд хэдий болтол хилийн хоригтой суух вэ?

Aдмин / Нүүр

Ерөнхий сайд тахлын үед экспорт импортын ачаа тээврийг эрчимжүүлэх захирамж гаргаж, Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллахаа зарласантай давхцаж урд хөршийн Тянжинь хотод ковидын 20 тохиолдол илрээтэхлээ. Далайн чухал боомттой залгаа оршдог 14 сая хүн амтай энэ хотын бүх хүнийг ковидын шинжилгээнд яаралтай хамруулж байна. Өвлийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Тянжинь зүгээс дуулдаж байгаа тахлын халдвар бидний хувьд маш муу мэдээ. Хэрвээ тэнд ковид нэмж илэрвэл өвлийн олимпод зориулж хаалгаа тас хаасан урд хөрш хил боомтдоо одооныхоос ч хатуу хорио, өндөр босго тавьж таарна. Өнөөдөр л гэхэд урд хөршид хоногт дунджаар 160-170 халдвар бүртгэгдэж байгаа. Товчхондоо байдал эвгүйтвэл Ерөнхий сайдын захирамж, Шадар сайдын амлаж авсан ажил цаасан дээр үлдэхээс хэтрэхгүй. Шуудхан хэлэхэд, Монгол гэдэг улсын экспорт, импорт Ерөнхий сайд, Шадар сайдын мэдлээс хол давсан шалтгаанаар гацаад байна.

Тамирчдыг нисэх буудал дээр буухад халдвар хамгааллын өндөр дэглэм дор тус тусад нь угтаж авна, спортын төрлөөр нь ялгаж хотоос гадагш амралтын газруудад байршуулна, олимпод оролцох 2000 гаруй тамирчдад тэмцээн болох газар, амрах байрнаас өөр маршрутаар явах зөвшөөрөл өгөхгүй, цанынхан тэшүүрийнхэнтэй уулзахгүй байсаар эх нутгаа зорино гэх мэт хатуу журам дор өрнөх өвлийн олимп дуустал хил нээгдэхгүй. Олимпийн өмнө халдвар энэ мэтээр нэмэгдээд байвал урд хөрш хөл хориогоо улам чангатгах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг тодорхой зүйл. Бүр тодруулж хэлбэл, орох ачаа нь Эрээн дээр, гарах тээвэр нь Гашуунсухайт дээр гацсан хэцүү өдрүүд лав л ирэх дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх нь ойлгомжтой болчихлоо. Бид хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг бол олдог долларынхаа 90 давсан хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж цуглуулдаг. Импортын хувьд бараг шатахуунаас бусад нь Хятадаас орж ирдэг, экспортын гол худалдан авагч маань Хятад.

Давтаад онцлоход, дөрөвдүгээр сар гартал Ерөнхий сайд мянга захирамж гаргаад, Шадар сайд Замын-Үүд рүү хэд ч ирж буцаад, Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн үеэр Хятад руу айлчлаад ч урд хөршийн хилийн асуудлыг шийдэж чадахгүй болчихсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байдал нэгэнт иймдээ тулчихсан байхад Засгийн газар нь хил гаалийн асуудлаар байсхийгээд хуралдаж, яамд нь сүрхий ажил хэрэгч царайлж түмэн хурал зарлаад хэрэггүй гэсэн үг. Наад зах нь цаас гарздахаас хэтрэхгүй.

Тэгэхээр дөрөвдүгээр сар хүртэл цаас, шатахуун элдэв зардлаа хэмнэж цахимаар хуралдаж, Цагаан сараа зардал багатай ухаалаг тэмдэглэх уриалга гаргаж, олимп дуусч цаг уясахыг хүлээхээс өөр арга манай дарга нарт алга. Ерөнхий сайд нь тэрийгээ хүлээн зөвшөөрч, ядаж л хүнсээ тусгай шугамаар татаж авах гэх мэт хөрсөнд буусан шийдлүүд бодож олмоор байна. Төмөр замаар ирэх аминд тулаагүй ачааны таталтыг түр хойшлуулж оронд нь хүнс, өргөн хэрэглээний бараагаа тээвэрлэж авчрахгүй бол Цагаан сар, хаврын тарчиг өдрүүдэд инфляци хяналтаас гарах эрсдэл ойрхон байгаа гэдгийг онцолж сануулъя. Инфляци одоо ч хөөрөлтийн байдалтай, гай ланчгийг нь жирийн иргэд үүрч явааг засаг баригчдаас мэдэрч суугаа нь хэд бол.

Хил гаалийн гацаа түгжээ өнөө жил ганц манай улсын биш бөмбөрцгийн асуудал болчихсоныг дурдахгүй орхиж болохгүй. Олон улсын байгууллагынхан хилийн боомтууд түгжрэл, контейнерийн дутагдал, ажиллах хүчний хомсдол гэсэн гурван зовлонгоос лав өнөө жилдээ салахгүй гэж сануулсаар байгаа. Манай улсын хувьд гэхэд л Хятад хилээ хааж боосон саруудад нүүрсээ олигтой гаргаж доллар олж чадахгүй нь тодорхой болчихоод байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Хятадын олимпоос шалтгаалаад энэ оны нэгдүгээр улиралд нүүрс гарлаа гэхэд 500 мянган тонныг л экспортлох байх. Сангийн яамны төсөвт тусгасан 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоогоор бол өнөө жилийн нэгдүгээр улиралд бид есөн сая тонн нүүрс гаргах ёстой. Ер нь энэ жил хичээлээ гэхэд 20-25 саяыг л гаргах болов уу. Нэгдүгээр улиралд нүүрсний экспорт таг гацвал 2022 оны экспорт өнөө жилийнхээсээ хэтрэхгүй. 16-20 сая тонн л гарна” хэмээн байр сууриа илэрхийлснийг онцолж тодотгоё. Ийм эрсдэлтэй цагт сумдын төвд хоёр км зам тавих, сумын соёлын төв, хөшөө дурсгалууд барих гэх мэт цагаа олоогүй хөрөнгө оруулалтуудыг төсвөөс хасч хилийн боомтууддаа анхаарч байж л хэцүү цагийг мэнд давна. Халиад ярихад, бид улсаараа ДНБ-ийхээ 247 хувьтай тэнцэхүйц өртэй, ирэх онд нийт эдийн засгийнхаа 65 хувьтай дүйх мөнгийг өрийн эргэн төлөлтдөө өгөхөөр байгаа. Өнөө жил өлөн зэлмүүндүү аж төрөх нь тодорхой байхад ирэх жил 10 тэрбум ам.долларын өрийн хугацаа дуусч байна гээд төсөөл дөө. Шуудхан хэлэхэд, өнөөдрийнхөөс хэцүү сарууд ирэх жил үргэлжилнэ.

За тэгээд дөрөвдүгээр сар хүртэл бүх хүчээ шавхаж, хамаг аргаа хэрэглэж, хүнсээ ч болтугай вагоноор зөөж хил нээгдэх цагтай золголоо гэж бодъё. Гэхдээ яг тэр үед урд хөрш хилээ нээх болов уу. Шууд нээнэ гэсэн зуун хувийн баталгаа байхгүйг өдгөө өрнөж буй процессоос харчихаж болно. Эрх баригчид хойд хөрштэй өндөр түвшинд яриа хөөрөө өрнүүлж яваа хэрнээ худалдааны гол түнш урд хөрштэйгөө нэг л зэнзийрхсэн хандлага харилцаатай суугаа нь нуугаад байх юмгүй ил үнэн. Өнгөрсөн жилүүдийг ухраагаад харъя. 2017-2019 онд засаг баригчид урд хөршийн хөрөнгө оруулагчидтай илт таагүй харилцаж байсныг олон кейсээр нотолж болно. Түмний мэдэх үйл явдал гэхэд л одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарын Салхитын ордод хийсэн тусгай ажиллагаа байна. Цэрэг хувцастай очиж сүрийг үзүүлээгүй юу. Өмнөх Ерөнхийлөгчийн үед Таван толгойн ордын ойролцоо лиценз эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг одоо сэргээж олгох асуудал яригдаж байгаа гэх мэт барим тавим мэдээллүүд ч цөөнгүй дуулдаад эхэллээ. Урд хөршийн өнөөгийн зэнзийрхлийн цаана бизнес эрхлэгчид рүү нь онилсон тэр жилүүдийн популизм байгаа гэдгийг онцлохгүй өнгөрч болохгүй.

Ийм нөхцөлд бид худалдааны гол түнштэйгээ дээд түвшиндээ яаж ойлголцох ёстой вэ гэсэн асуулт анхаарлын төвд тавигдаж таарна. Ерөнхий сайдын өвлийн олимпийн үеэр Хятадад хийх айлчлалаас хил гаалийн талаар нааштай сураг дуулдахгүй гэдгийг өмнө онцолсон. Өндөр дуугарч, популзизмдахаас өөр шидгүй шинэ цагийн сайд нарт ч найдаад нэмэргүй. Манай том яриатай пээдгэр сайд нарыг урд хөршийн нөлөө бүхий эрхмүүд тоож харилцах нь юу л бол. Замын-Үүдийн ажлын хэсгийг ахлахаар болсон С.Амарсайханы барчих асуудал бүр биш. Мань эрд хариуцсан асуудлаараа нарийн туршлагагүй, гадаад харилцаан дээрээ таг гэсэн том сул тал бий. Тэгвэл хэн урд хөрштэй учраа ололцож чадах бол? Найрсаг харилцаа өрнөж байхад гадаад харилцааны салбарт зүтгэсэн явсан хүмүүсээ илгээх хэрэгтэй. Ц.Мөнх-Оргил ч юмуу Н.Энхболдыг явуулбал ядах нь ээ л уулзаж яриа хөөрөө өрнүүлж суусан хүмүүс нь угтаж авна. Бүр цаашлуулж хэлбэл, төр засгийн түвшинд гэхээс илүү намын түвшний өндөр хэмжээний уулзалтуудыг зохион байгуулбал илүү үр дүн гарна гэж учир мэдэх улс хэлж байна. Нам дээрээ тохирсноо засаг нь хэрэгжүүлдэг, гадаад харилцааны бодлого нь нам дээрээ яригддаг онцлогтой улстай харилцаагаа наашлуулъя гэвэл намын түвшний онцгой уулзалтуудыг орхиж болохгүй. Дээхнэ үед МАН-ын дарга нар урд хөршийн эрх баригч намынхантай өндөр түвшинд уулздаг л байсан. Тэр уламжлал М.Энхболдоос хойш тасарсан анзаарагддаг.

Эдийн засагч Г.Батзоригтой өнгөрсөн долоо хоногт уулзахад “Таван толгойн нүүрстэй холбоод харахад л өмнө нь Хятадын нүүрсний компаниудын эрэлт хэрэгцээ, тоо, Өмнөд монголчуудын оролцож буй хувь хэмжээ нэмэгдэж байсан бол сүүлийн үед харьцангуй хязгаарлагдмал болоод эхэлчихлээ. Хятадын талаас Эрээний хилээ хаасан, манайхаас авах нүүрсний импортдоо хязгаар тавьдаг гэх мэт асуудал бий. Энэ мэтээр аль нам эрх барихаас хамаарч эдийн засгийн бодлогод үзүүлэх нөлөөлөл өөрчлөгдөөд байна уу даа гэсэн хувь эдийн засагчийн бодол байдаг юм. Хятадын талтай харилцаагаа сайжруулахгүй бол ганц Эрээн ч гэлтгүй өөр олон шалтаг гарч ирнэ. Наад зах нь төмөр зам дээр өргөн нарийн царигийн асуудлыг яаж нийлүүлэх гэх мэт асуудал бий. Хятад улс нүүрсний импортоо жилийн 65 сая тонноос хэтрүүлдэггүй. 40 хувийг нь Монгол, 30 хувийг нь Австрали, үлдсэнийг нь ОХУ тэргүүтэй улс нийлүүлдэг. Манайх төмөр замаа бариад, экспортоо тэлээд сэргэж гялалзана аа л гэж байна. Угтаа цаад талын хэрэг, зоригийн асуудал шүү дээ” гэсэн үг унагана лээ. Ортой үг. Эрээнээс гадна Хятадтай тохиролцоонд хүрэх, харилцан ашигтай хамтрах олон том ажил бидний өмнө бий.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. [66.181.176.200] 2022-01-11 18:15:26

XITAD.ULCIN.SHOROND.DOMOG.BOLCON.DUUG.AMERIK.ULCIN.XOLIBUD.KINO.NEGTGELIN.CTUDIN.ERONXILOGJ.JORJ.KULAN.IX.CAIN.DUULCAN.BAIDAG.TUXAIN.DUUN.DEER.NART.ERTONZIN.XORBOO.DEER.NARC.BANZAN.DEER.UNTAJ.BAIXDAA.NADAD.ZORIULCAN.ERX.JOLOOG.MIN.NAM.DUUGYI.BOLGOXIG.CANAARXCAN.IADAG.MUU.JUNGAA.BE.IAMAR.MUUXAI.XUJAA.BE.GEED.DUULDAG.SHY.DE.JORJ.KULANI.JINXENE.NER.N.MARSHILCMUC.MORG.BREMA.LUBCAN.DYGERIN.......ERDENEBAT.

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. [66.181.176.200] 2022-01-11 18:08:25

MARSHIL.L.D.ERDENEBATIN.XYYXED.XISHIGDABAA.NJINXENE.UTGAARAA.JINXENE.EMEGTEI.OXIN.MIN.BAIGAAG.CAITAR.MEDEX.XEREGTEI.BAINA.OXIN.MIN.TOM.IXER.BORTEYJINGYYDIN.NEG.BAIDAG.AAB.EEJ.XOEROOCOO.XOLDONO.GEJ.BAIDAGYIG.OILGOOROI.TEREER.GAZAR.DOORX.BIEO.ENERGIN.ZENXER.RADIUC.ZENEGTEI.XOLBOOTOI.UJIR.BAINGA.ENERGEER.TATAGDAJ.BAIDAG.N.5.B.ANGID.BAIXAD..N.TAATAR.XOJTOI.JIJIG.BATERDENE.N.TUCGAI.TOXOOROMJOOR.TATAJ.UNAGAAGAAD.ERYYL.MEND.AMIND.N.BAINGA.XALDUULJ.BAIGAA.N.DARIMAAGIN.PYREBCYREN.ALUURJINI.XIJ.BAIGAA.XORLON.CYITGEX.YIL.AJILGAA.BAIDAG.BATERDENE.N.ONOODOR.JAMZ.NERTEI.BAIDAG.TEREER.DYGERIN.MONXZULIN.NOXOR.NIMAAGIN.AAB.BOLOOD.OLON.JIL.BCONJ.TEREER.MASH.XURDAN.XUGAZAAND.BIE.TORXOON.COLIOD.END.TEND.XYN.XYNI.ARIC.MAXIG.MUUMUULJ.AMIDRAAD.OLON.JIL.BOLCON.BAINA.XADAM.AAB.MAJAAGIN.BATDELGERIG.OLON.JILIN.OMNO.AMERIKIN.JYJIGJIN.JORJ.KULAN.XITADIN.XED.XEDEN.SHORONG.NEGJIJ.BAIGAAD.ARAI.XIJ.CULLAJ.ABAXDAA.XITADIN.NEGEN.DOMOG.BOLCON.DUUG.IX.CAIN.DUULCANIG.MONGOLJUU.MEDEX.XEREGREI.

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. [66.181.176.200] 2022-01-11 17:48:18

16.DUGAAR.CURGUULIN.8.B.ANGIG.1983.OND.TOGÇON.ENE.ANGID.BAICAN.XISHIGDABAA.N.MARSHIL.DYGERIN.ERDENEBATIN.TORCON.OXIN.XAMGIN.TOM.BORTEYJIN.OXIN.BAIDAG.XARIN.DYRCLEX.URLAGIN.DUND.BARIMIN.ANGID.BAICAN.BORBÀTAR.N.MIKI.AAB.LUBCANGIN.DYGERIN.NAIZ.TYMENACT.BAICAN.TYYXTEI.TYMENNACT.N.MARSHIL.LUBCAN.DYGERIN.ERDENEBATIN.TORCON.TOM.XYY.N.BAIDAG.XARIN.XISHIGDABAAGIN.AAB.N.ZOBLOLT.XOLBOOT.ULCIN.OPACNI.ZOON.KINON.DEER.AXMAD.ZOLTOI.ANDREI.ICLAKOBEJ.BAIDAG.TYMENACTIN.AAB.N.IX.ZOXIOLJ.NAZAGDORJ.BAICAN.BOGOOD.TER.XYN.N.ODOOGIN.MARSHIL.ZOLTOI.MALGAI.DEEREE.JOI.NOMTOI.MARSHILCMUC.MORG.BREMA.DYGERIN.ERDENEBAT.BAIDAG.

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM [66.181.176.200] 2022-01-11 17:38:27

MONGOL.ULCIN.ARMIN.MARSHIL.D.ERD.ANGIG.1983.TOGÇCON.DARIMAAGIN.PYREBCYREN.XAN.UUL.DYYRGIN.1.2.3.DUGAAR.XOROOG.XARIUZDAG.XENEGYI.XULGAAJ.XYN.AMINI.ONZ.AIULTAI.ALUURJIN.MISHEEL.EKCPO.NEG.ZEGIN.YILJILGEEN.DEER.ZAGDAAGIN.XUSHUUJ.ZOLTOI.DANXAAGAAD.XEDEN.XYYXENYYD.ABGAIJÙDIN.BOXCIG.MANAAD.BAIJ.BAINA.XEN.ENE.ZABAAN.XUJAA.LUUXAID.ZAGDAAAGIN.XUBZAC.OMCOXIG.ZOBSHOORCON.BE.IM.AIULTAI.ALUURJINI.GER.BYLD.ZAGDAAGIN.ERX.MEDEL.OGJIXCON.IX.ZABAAN.SHAAR.MONGOLJUUDIG.ILT.BACAN.DOROMJILCON.ALUURJIN.NOGOO.XAMT.BAICAN.ZAGDAAGIN.ANJILTAN.N.BYDÈGIN.GANTULGA.NARANTUULIN.GOO.CAIXANI.BARAA.ZARDAG.XOER.LUIBARJIN.N.ERYYL.MENDIN.CAID.BAICAN.GANDIG.BARIZAAND.BAILGAN.NEG.ZEGIN.YILJILGEEN.DEER.XOTIN.ZAXIRGAANI.AJILTANI.NFG.ZEGIN.YILJILGEEN.DEER.CUULGAAD.DOTORX.KAMERAAR.N.GADNAAC.TUCGAI.OROONOOC.XARAAD.CONCOOD.XENTEI.XER.ZEREG.XOLBOO.TOGTOOX.N.UU.BAINGA.JAGNAX.TOXOOROMJ.AJILUULAAD.BAIJ.BAIDAG.COLIOTOI.XITAD.BAINA.XYN.YXEED.YNC.NURAM.BOLCONJ.DAXIAD.AMILDAGIG.BYY.MART.KAPITAN.NEMOGIN.XELCEN.YG.BAIDAG.

Зочин [66.181.160.45] 2022-01-11 06:47:25

Яадаж байхад Зандаак мөнхийн зөрчилтэй Энэтхэгт нь айлчлаад нүүрсээ өгнө гээд том баагаад бүр дургүйг нь хүргэчихсэн ер нь хоёр их гүрэн монголтой монголгүй амьдарчихана бид л дунд нь хэцүүдэх байх гүйх нохойд гүйхгүй нохой садаа гэж төрийн тэнэг дарга нараас болж мөрөөрөө бараа оруулж ирж зарж амьдралаа болгож яваа хэсэг нь амьдралаа залгуулах аргагүй болж байгаа бараа нь тэнгэрт хадаж иргэд л хохирох юмдаа энэ тэнэгүүдийг яаядаа байз мал бол алаад идчих юмсан

Зочин [202.9.46.112] 2022-01-11 08:04:07

Нэг талд нь хязгааргүй шуналтай худалч луйварчин бэртэгчин үзэлтэй эрх баригчид, нөгөө талд нь гэнэн хүлцэнгүй нэгддэггүй тэмцдэггүй хонин сүрэг шиг ард түмэн байхад монгол яагаад ч хөгжихгүй.

Zochin [88.227.57.99] 2022-01-11 05:33:19

Товч бөгөөд тодорхой бичдэг болмоор юм. Ердөө 3 өгүүлбэрт багтаахаар юмыг нээх сүр оруулаад уянгийн халилтай утгагүй юм бичих юм дандаа

ХАН [202.55.183.178] 2022-01-11 05:02:48

Туркээс бараа татнаа

Зочин [103.212.119.26] 2022-01-11 05:23:05

ongotsoor

Зочин [202.70.41.114] 2022-01-11 04:20:34

Хилийн хоригоо суллаад энгийн амьдрах юмсан

Зочин [202.55.191.194] 2022-01-11 03:42:11

Монголчуудын бэлэнчлэх сэтгэлээ багасаж 80% тай болсон гэнэ шүү. ковид бас юм хийлгээд эхэлж

Зочин [122.201.31.4] 2022-01-11 03:28:39

Өмхий Хятадуудыг царай алдахгүй гэж унгас алдаад байсан чинь яасан, хэдхэн хоног хилээ хаахад нь хэлээ унжуулаад баас алдаж бажига шааж байна уу, ам юм бол хэлсэндээ бай, а. юм бол хавчаад сууж бай!

Иргэн [192.82.69.139] 2022-01-11 03:25:24

Занданшатар мөнгөний уурхайд өөрийн биеэр очоод Хятад улсын иргэдийг нь газар хэвтүүлж аархаж тэнэгтэж байхад чамаас нүүрсийг чинь авьяа гээд байж байх тэнэг хятад дарга байхуу

зочин [103.212.118.65] 2022-01-11 12:36:30

Мөн их мэддэг дурак шүү. Хятад иргэдийг хэвтүүлсэн гэдгийг чи харсан уу? Монгол хамгаалагчдыг л хэвтүүлсэн юм шүү. Мэдэхгүй юмаа хамаагүй бурах хэрэггүй байдаг юм. БИ ТЭНЭГ АМЬТАН гэсэнтэй яг ижил!

Зочин [202.9.46.112] 2022-01-11 03:15:01

Үхэр монголчуудад хятадын хараат байснаас хужаагийн хараат байсан дээр байдаг юм шиг байна


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.