Л.Оюун-Эрдэнийн “хариуцлагын жагсаалт” хэн хэнээр үргэлжлэх вэ?

Aдмин / Улстөр

Хотын утаанаас болоод өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлжээ. Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр түүнд сануулга, хугацаатай үүрэг өгсөн гэж дуулдаж байсан юм. Харин Н.Уртнасан түүнийг нь биелүүлж чадаагүй бололтой. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд “...Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж тодорхойлсон байна. Ингэхдээ Н.Уртнасан сайдыг ганцааранг нь бус дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёртой нь хамт явуулжээ.

Яг ингэж яамны удирдлагыг багаар нь “бөөндөж” хариуцлага тооцож байсан шийдвэрийг урьд өмнөх Засгийн газрууд гаргаж байгаагүй. Харин ч эсрэгээрээ, дарга нь халагдахад дэд буюу орлогч нь дэвшдэг гаж жишиг тогтчихоод байсан юм. Гэтэл тэр дэвшсэн нөхөр хариуцлага алдсан багийн хамгийн идэвхтэй гишүүн байх жишээтэй. Тэр утгаараа цаашид даргыгаа матаж матаж явуулаад оронд нь өөрөө залардаг явдал дуусгавар болж буй бололтой юм.

Нөгөө талаас, БОАЖЯ-ны удирдлагыг чөлөөлөх гол шалтгаан нь хотын утаа болсон. Сүүлийн гурван жилд үлэмж багасч, ядаж харагдах байдал нь илт “цэвэршсэн” хотын утаа энэ өвөл эргэж ирсэн. Үүний учир шалтгааныг одоогоор хэн нэгэн ил тод болгоогүй байна. Ямар нэг байдлаар өмнөх жилүүдэд утааг бууруулж ирсэн ажлын горим алдагдсан нь бол тодорхой. Тиймээс Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасанд багаар нь хариуцлага тооцож байх шиг байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хотын утаа нэмэгдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажил ингээд зогсохгүй ажээ. Ер нь тэгээд зөвхөн хотын утаа ч бус өөр олон асуудлаар алдаа гаргасан, даварсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх юм байна. “...Ерөнхий сайдын “хариуцлага тооцох жагсаалт” хүртэл гарсан. Үргэлжилнэ” гэсэн мэдээлэл байна. Харин тэрхүү жагсаалтад хэн хэний нэр бичээстэй байгаа вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

Энэ утааны асуудал дээр л гэхэд “...Хотын дарга Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо” гэж Засгийн газраас мэдээлсэн байна. Тэгэхээр Хотын дарга бас удирдлага дахь хүмүүстээ утааны хариуцлагыг тооцох ёстой болов.Үүнд хамгийн түрүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын асуудал яригдаж таарна. Түүний өмнө энэ албан тушаалыг хашиж байсан З.Төмөртөмөө томилогдсон жилдээ “Тавантолгой түлш” ХХК, шахмал түлшний борлуулалтын цэгүүд, гэрийн хорооллын гудамжаар байнга явдаг байв. Харин энэ өвөл Д.Ихбаяр тэгж яваагүй байх, үзэгдээгүй.

Гурван жилийн өмнө энэ ажлыг хийж явсан Ж.Батбаясгалан одоо НИТХ-ын дарга болсон. Хотын утаа илтэд буурсаны дараахан болсон сонгуулиар хамгаалалтын дуулга өмсч, шахмал түлш хоёр гардаж байгаад зураг авахуулсанаа цахим сүлжээнд түгээж байв. Тэр зураг нь өнгөрсөн сонгуулиар ихээхэн нэмэр болох шиг болсон. Гэхдээ тэр үеийн хотын удирдлагууд утаагаа багасгачих гээд махийтал ажиллаж байсныг мэдэх юм.

Үүнээс гадна Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар гэж нүсэр бүтэц бий. Бас л хариуцлага хуваалцах үүрэгтэй газар гэсэн үг. Хот яахав, ингээд хэд хэдэн албан тушаалтан дээр хариуцлага ярихаас аргагүй болж байгаа юм.

Түүнчлэн МХЕГ гэж, хотын утаа, түүний гол хүчин зүйл болсон шахмал түлшинд байнгын “анхаарал” тавих үүрэгтэй байгууллага байдаг. МХЕГ хяналт шалгалт тавьж байсан уу. Хянаж шалгачихаад “...Ямар нэг өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт гаргаад байдаг уу. Энэ их эргэлзээтэй. Ямар ч байсан БОАЖ-ын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээчихээд байхад МХЕГ-ын дарга Т.Гантулга суудалдаа үлдэх боломжгүй юм.

Өөр албан тушаалтнууд дээр бас хариуцлага яригдана. Энэ “хэрэг”-ийн буруутныг хайж явсаар өнөөх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ажиллуулж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатар руу чиглэж таарна.

Гэхдээ хотын утаа шахмал түлшнээс болоод нэмэгдсэн болж таарвал буруутан нь М.Ганбаатар биш. Харин шахмал түлшинд технологийн алдаа гарсан ч юм уу, ямар нэг байдлаар чанар, үйлдвэрлэлтийн асуудлаас болсон гэвэл бурууг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хүлээх ёстой.

Учир нь Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 13-ны хуралдаанаар “Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсэн. Тэгэхдээ “...Тус компанийн үйл ажиллагааг нь хариуцна” гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Угаасаа 2018 онд анх байгуулагдахаас нь “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж ирсэн. Явсаар өнгөрсөн жил 51 хувийг нь шилжүүлсэн нь энэ. Аравдугаар сарын 13 гэдэг өвөлжилтийн бэлтгэл базаахад боломжтой үе. Бас ч гэж гурав дахь жилдээ ажиллаж байгаа үйлдвэрийг эвтэйхэн менежмент хийгээд хөдөлгөчихөд хангалттай л хугацаа шүү дээ. Ер нь бол, энэ мэтчилэнгээр хариуцлага тооцох асуудал цааш үргэлжлэх бололтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч энэ талаар их ярьсан л даа. Тэрбээр “...Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж байсан юм.

Бас Шинэ сэргэлтийн бодлогынх нь “Зургаа” дээр байдаг юм байна лээ. “... Төрийн бүтээмжийн сэргэлт” гэж. Түүнийхээ талаар “...Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.

Тэр нь одоо хэрэгжиж эхэлж буй бололтой.

Үнэнийг хэлэхэд, бууруулаад байсан хотын утааг буцаагаад ихэсгэсэн нь Монголын төр дэх хариуцлага ярих олон “сэдэв”-ийн ердөө нэг нь юм. Зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогынхоо “...Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийг хэрэгжүүлнэ гэвэл хамгийн түрүүнд ТӨҮГ-уудад Арабын шейхүүд шиг тансагладаг захирал нэртэй хэдэн шимэгчдийг зайлуулах хэрэгтэй. Тэгж чаддаггүй бол тансаглалыг нь танаж, тендер худалдан авалтыг нь ил тод болгох шаардлагатай. Ингэж байж төр бүтээмжтэй болж, нийгэмд шударга ёс үзэгдэж эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.69] 2022-01-21 10:55:14

Тэр ичих эмээх мэдрэмжээ бүрэн алдсан, төрийн өндөр сэнтийд буруу замаар авиран гарсан Ч. Номин, Б. Батцэцэг гэсэн ёстой боловсролгүй, ажлын туршлагагүй, луйварчин, хариуцсан яамдаа бдологын хувьд дампууржуулж байгаа хүмүүсээ зайлуулаач ээ.. Монгол улсыг төлөөлж гадаадад элчин сайдаар ажиллаж хүнд тэнүүлч, эсвэл наймаачин, дуучин хүн тавьж байгааг анхаарах ёстой биш үү. төрөл саднаа консулын газраа дүүргэж байгааг харахгүй байна уу

чимэддорж [124.158.68.39] 2022-01-21 09:57:39

Энд юм бичдэг хэдхэн хүн байдаг.Хэн нь бичээд байгаа нь ч тод мэдэгдэнэ.Эдгээр бичлэгүүд олон нийтийн саналын үнэрч байхгүй Тийм учраас эдгээрийг унших шаардлага огт байхгүй.Ер нь Хятад шиг Фиэс боокээр дамжиж бичдэг болгох хэрэгтэй юм Эзэнгүй "зочин" гэж биччихээд бие биенээ доромжлохоо боливол таарна

Зочин [119.40.98.177] 2022-01-20 09:28:40

Ихбаярыг ч хэлмэгдүүлчих шиг боллоо, ажлаа аваад удаагүй санагдах юм.

ЭМЭЭ [192.82.80.247] 2022-01-20 08:27:42

УРГАШГҮЙ НОЁНД УХААНГҮЙ АЛБАТ ГЭДЭГ . ОЮУК ЯМАР БИЛЭЭ . АЛБАТУУД НЬ ТИЙМ Л БАЙХ БОЛНО . ТЭГЭХЭЭР МАХАН ТОЛГОЙТ МИНЬ ЖАГСААЛ ЧИНЬ ҮР ДҮНД ХҮРЧ ТА 5 ТОМ АЛБАН ТУШААЛ ХАШЛАА . ОДОО ХИРЭЭ МЭДЭЖ БЯРАА ТАНИА БИЗ ДЭЭ . ИЙМ БОЛОХООР УХАМСАРААРАА ӨӨРӨӨ Л ОГЦОРЧИХ . ҮҮНЭЭС ӨӨР ШУДАРГА ЗҮЙЛ ҮГҮЙ ШҮҮ

зочин [66.181.184.42] 2022-01-20 00:50:10

Агентлагийн даргаар 10-20 жил ажиллаж байгаа, 60 гаруй настай, хэт хуучинсаг хоцрогдсон, коммунист арга барилтай, хуульд захирагддаггүй эзэн хаан мэт авирладаг хүмүүсийг удирдах албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн, 2-3 гадаад хэл эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой залуучуудыг дэмжиж томилооч ээ.

Зочин [66.181.161.124] 2022-01-19 21:58:15

haltar,nomin,tawinbek,yndon,ehbold,battsetseg geed howrono doo ih hural mon ylgaagvi vldeh hvn baihgvi hudlaa jvjig oyuerdene dandaa hudlaa yridag odoo huuchin ogson ene olon uurhainuudin uchrig olj chadaagvi baij dahin shineer ih olon uurhain zowshoorol ogch baigaa ni haramsaltai tegsen atlaa buurluudinhaa tetgewerig nemeh bolohooroo sangin said ni hvvhdin mongig tanawal bolomj garna geed heew neg yriad baij baigaa ni vneheer gutamshig imd sangin saidadaa hariutslaga tsootsoj zailuul mongol ulsin san homorgig atgaj baigaa hvni amnaas im vg garah gej dee tosow bvrdvvlehed tsootsoj chadaagvi ochnoon orlogo baina mon tanaj boloh ochnoon zardluud baina vvnigee olj haraad tosowtoo awahin orond ard irged rvvgee chiglesen ochvvhen orlogtoi bulaatsaldaad suuj baigaa hvnd heleh vg vneheer oldohgvi baina gutamshig im malaar sangin said hilgeh gej

Баяр [192.82.68.6] 2022-01-19 21:01:53

Эрдэнэт үйлдвэр Бадамсүрэнг зайлуул

Зочин [202.21.118.126] 2022-01-19 18:06:47

Ер нь оюухай өөрөө огцорсон нь дээр

Л.Халтарыг огцруул [202.126.89.241] 2022-01-19 16:56:08

Зам тээврийн Л.Халтарыг огцруул

Зочин [124.158.68.39] 2022-01-21 09:46:45

АН-н хэдэн хулгайч луйварчдад төр,засгийг унагачих боломж гарах нь гэж сэрүүн зүүдлээд огцруулах гэдэг үгнээс өөр хэлэх үг алга боллоо.Тэр олон сайдыг огцруулчихаж гэж бодъё,оронд нь хэнийг тавих вэ гэж асуувал их баярлаад АН-н нийтэд ил гараагүй нэг хулгайчийг дэвшүүлэх байхдаа.Хулгайч хүмүүс гэж бас нэлээд авхаалжтай хүмүүс байдаг бололтой.Их горьдох биенд муу гэсэн АН-нхан ойлгоосой

Zochin [66.181.161.39] 2022-01-19 16:42:38

Erchim xuchnii said Tavinbexd xariultslaga tootsox xeregtei

Зочин [202.126.89.148] 2022-01-19 14:17:02

Сахилтай дарга сайд нараас салхи илүү байна. Ухааны сүв нь битүүрсэн улаан сухайнууд аа

Зочин [192.82.64.158] 2022-01-19 12:47:25

Ер нь жирийн иргэд ээлжлээд зургаа зургаан сараар сайд болоод байвал харин эд нараас дээр ажилах байх шүү. Албан тушаал наймаалцахаа болино уу. Албан тушаал наймаалцаж ажлаас нь чөлөөлснөө хариуцлага хүлээлгэчихлээ гээд байгаамуу. Уучлаарай, тэгвэл иргэд өөрсдөө сайдаа ээлжлээд хийе чадахгүй бол ёстой өөрсдөө чадахгүй болохгүйгээ хэлээд суудлаасаа ховхороод өгнө. Хариуцлага тооцлоо гэснээ оронд томилоод байгаа нөхдүүдийг нь харчихаарай эд нар өчнөөн олон жил төрд дарганцар хийж шимэгчилж хувалзалж амьдарсан нөхдүүд яг юу хийсийн Монголын ард түмэн та нарт артэй юуу .

Зочин [98.253.30.34] 2022-01-19 12:32:05

Hariutslagaa ch ald. Harin ch bogino hutsaand saidiin suudlaa olon hund zarj aimaar ashigtai business hiigeed bgan bishuu.

Зочин [103.10.21.239] 2022-01-19 12:10:06

Тавинбэх мэндсайхан номин нар яагаад харуицлагаас мултарч үлдээд байнаа тавинбэх түлш. Мэндсайхан малын өвчин номин хөшөө хариуцсан сайд нар биздээ зайлуулаачаа

zochin [66.181.186.125] 2022-01-19 11:47:27

Ene utaanii asuudal neg dargaas shaltgaalah yum bishee,zasgiin gazar tom zurgaar ajlaa yavuulj chadahgui bgaagiin gai shu.heden huniig solih chin zugeer l uls turiin togloom jujig yavaad bn

Иргэн [64.119.20.41] 2022-01-19 11:25:15

Төр засагийг удирдаж чадагүй тэнэг чинь Жинхэн Маниөн хутгаж байхийг хараад л байх юм байхдаа !!!!!!Монголд эд нараас Өөр хүн байхгүй юм уу??????!!!!!!МАН ийг бүгдийг зайлуулаач.!!!!!!ёстой хжрэг алга даа.???!!!!!

Зочин [202.72.247.21] 2022-01-19 11:20:58

Зууны мэдээ сайхан бичжээ, Авилагатай холбоотой нэг чухал сэдвээр нийтлэл бичүүлэх юмсан,

зочин [122.201.19.99] 2022-01-19 10:36:26

Ерөнхий СААД зайлах хэрэгтэй сайдаа өөрөө томилчихоод сайдруугаа ялын чихдэг лалар бнаа

Зочин [202.72.247.21] 2022-01-19 11:35:53

Ерөнхий Сайдаа зайлуулчвал чи сайд болох уу, чиний ухаан чадал хүрэхгүй дээ,,, ямарч байсан хариуцлага тооцож чаддаг Ерөнхий Сайдтай байна гэдэг их чухал шүү, Ерөнхий Сайдаа ийм хөлдүү дуракуудын үгийг бүү анзаар, эх орон ард түмнийхээ төлөө хийх ёстой ямар л шийдэл байна гаргаад хийгээд яв,,, Ард түмэн чинь итгэн харж байгаа шүү,

Монгол [202.126.89.176] 2022-01-19 10:28:08

УУЛ НЬ ОЮУН ЭРДЭНЭ СУМЬЯАБАЗАР 2 ОГЦРОХ ЁСТОЙ. ХАРИУЦЛАГА ГЭЖ ЮУ Ч АЛГА. ТЭГЧЭЭД ИРГЭДЭЭС ХАРИУЦЛАГА НЭХНЭ. ХОГ ЮМ АА.

Зочин [195.46.106.44] 2022-01-19 10:14:57

МХЕГ-ын дарга утаагаа хянахгүй цар тахалын үед юу хянаж байсан юм бэ. Төрийн гол хяналт Улсын 1 номерын утааны асуудлыг хяналтаасаа алдаж, өчнөөн төчнөөн тэр бум төг-ийн алданги, нөхөж баршгүй эрүүл мэнд, нэр хүндийн уналтанд иргэд, ЗГ-ыг орууллаа. Ковидын хяналтыг алдаж оруулж ирэхэд энэ Гантулга гэдэг нөхөр бас худлаа том том яриад л сууж байсан. Энэ нөхөртэй хариуцлага тооцох ёстой.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.