“Таван эрдэнэ” хадгаламжийн 5 давуу тал

Aдмин / Эдийн засаг

Монгол орон даяар 500 орчим салбар нэгжтэй Төрийн банк Дундаж давхаргыг дэмжих цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл Төрийн банкнаас Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийн иргэд, малчдад зориулсан “Таван эрдэнэ” хөнгөлөлттэй, хугацаатай хадгаламжийг зах зээлд нэвтрүүлжээ.

Энэхүү хадгаламж нь орон нутгийн иргэд малчдын өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөх болон сар бүр хадгалуулсан мөнгөндөө бодогдсон хүүг авч хэрэглээндээ зарцуулах боломжийг олгодгоороо давуу талтай юм байна.

“Таван эрдэнэ” хадгаламжийн давуу талыг дурдвал:

  1. Хадгаламжийн хүүгээ дансандаа болон картандаа авах: Хадгаламжийн хүүгээ сар бүр тооцуулж, үндсэн хадгаламждаа нэмэгдүүлэн хүүгийн хүү авах эсвэл хүүгээ картандаа сар бүр авч ашиглах сонголттой.
  1. Гэрээний хугацаанд нэг удаа зарлага гаргах: Мөнгөн хадгаламжаа гурван сар болон түүнээс дээш хугацаагаар байршуулсан бол гэрээний хугацаанд 1 удаа хүү бууруулахгүйгээр зарлага гаргах боломжтой.
  1. Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөх: Гар утсаараа дансаа удирдах боломжтой Гялс банк үйлчилгээнд үнэгүй бүртгүүлээрэй. Орон нутгийн иргэд, малчдын хувьд Гялс банкаараа хувийн санхүүгийн гүйлгээг хийхээс гадна цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авч, санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалагдах боломжтой.
  1. Банкны брэнд картын эхний жилийн хураамжаас чөлөөлөх: Мөнгөн хадгаламж байршуулсан хугацаа болон орлогын дүнгээс хамааран Төрийн банкны Эко карт болон “Миний Монгол” олон улсын картыг эхний жилийн хураамжаас чөлөөлүүлэн авах боломжтой.
  1. Малчны зээлийг хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах: Тус хадгаламжийг эзэмшсэнээр малчны зээлийн бүтээгдэхүүнийг хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгож байна.

Та тал бүрийн ашигтай “Таван эрдэнэ” хадгаламжийг Төрийн банкны орон нутгийн салбар нэгж дээр иргэний бичиг баримттайгаа ирж нээлгээрэй.

Түүнчлэн Та тус хадгаламжийг нээлгэж, буянт малынхаа хишгийг хуримтлуулан арвижуулахын зэрэгцээ Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалд аянд оролцохыг урьж байна.

image

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.