Н. Түвшинбаярыг шүүх хурал ирэх сарын 12-нд товлогдлоо

Aдмин / Хууль

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дууслаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгч талууд хаалттай явуулах санал гаргав. Урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай явагдаж яллагдагч Н.Түвшинбаяр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон юм.

Хохирогчийн өмгөөлөгч дараах тайлбарыг өгсөн юм.

“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл, журмынхаа дагуу шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг шүүхээс хангаж, нэр бүхий гэрч нарыг оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр товлолоо” гэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.