ЦЕГ: Өчигдөр 119 жолооч согтуу жолоо барьж, 188 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 5-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1697 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1310, хулгайтай холбоотой 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 99, гэмт хэргийн шинжтэй 92 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 119, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 94, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 92, эрүүлжүүлэх байранд хоносон 188, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 90 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
иргэн [202.131.245.69] 2022-05-06 07:44:57
согтуу машин барьсан хүний эрхийг насаар нь хасаж яагаад болдоггүй юм бол. уг нь мэдсээр байж холбогдох хууль, дүрмийг албаар зөрчиж байна ш дээ. согтуу хүнээс гарах араншин үйлдэл хохирол учруулдаг тул зөвхөн торгоод орхиж болохгүй.
Зочин [202.9.47.19] 2022-05-06 05:40:33
Зөрчлийн тухай хуулиндаа наад олон согтуу жолооч нараа мөнгөөр торгоод явуулж байхаар баривчлаад нэг жил баривчлаад албадан хөдөлмөр хийлгэж шийтгээчээ. Эсвэл жолооны үнэмлэхийн хураан авч машиныг нь хураан авч улсын орлого болгож, таван жил машин жолоодох, машин худалдан авах эрхийн хатуу хориглох шийдвэр гаргаачээ.