ХЭҮК: Цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

Aдмин / Хууль

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт бугшсан яргалал, дарангуйлал арилах биш арга хэлбэрээ өөрчлөөд улам өргөжиж байгааг үндэсний хэмжээний судалгаанууд ил болгосоор байна. Энэ талаар ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 21 дүгээр илтгэлийн мөрөөр “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа “Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна” хэмээн хөндсөн билээ. Тэгвэл нэгэнт шийдвэр гаргагчдын ширээн дээр очсон мэдээллийн дагуу цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа талаарх хүний эрхийн байгууллагын баримтыг хүргэе.

Хүмүүнлэг нийгэмд хүний эрх хэрхэн хөсөр хаягдаж, хүний наад захын хэрэгцээгээр хангахгүй дэглэж буйг цэргийн алба хаагчид өөрсдөө нэрлэснийг өмнөх дугаартаа хөндсөн. Тодруулбал, хүссэн үед бие засуулахгүй байх, хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг өгөх, халуун хүйтэнд удаан хугацаагаар гадаа зогсоох, зодох цохих, согтуугаар чиглэл зүй бус тушаал өгөх, мөнгө эд зүйл нэхэх, цээжин дээр буу цэнэглэх, буугаар цохих, хуваарийн дагуу хоол идэх боломжгүй болгох, бусдыг зодуулах, алгадаад ир гэх мэтээр тушаах гэх мэт.

Кейс-1
...Зэвсэгт хүчин...“Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан... Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан”
/2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс/

Мөн хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсвэл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэсэн үйлдэл хийх гэсэн бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурдсан байгаа юм. Үүний хор уршгаар ялгаварлан гадуурхалтад өртсөн хугацаат цэргийн алба хаагчдын 8.4-8.7 хувь нь зарим үед, 3.2-6.9 хувь нь байнга сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны тавгүй байдалд ордог. Ярилцлагаар офицер, ахлагч нар тааруухан гүйдэг байлдагчийг хэл амаар доромжлох, боловсрол, ар гэрийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, шоглох тохиолдол цөөнгүй байдаг гэж хариулжээ.

Мөн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах, заналхийлэх, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн эсэх талаар тодруулахад дарга, захирагч, ахлагчдаас “Миний үед ингэдэг байсан, тэр тийм байсан гэх байдлаар өөрсөдтэйгөө болон өмнөх оны цэргүүдтэй харьцуулан зүй бус шаардлага тавьдаг, халуун, хүйтэнд зогсоох, хүнээс үг сонсох үүрэг авах, хугацаа зааж биелэгдэх боломжгүй даалгавар өгөх, нэр хоч өгөх, үг хэлээр доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, нийт бие бүрэлдэхүүний өмнө ар гэртээ болон даргад гомдол, мэдээлэл гаргасан гэж буруушаах, мэдээлэх замаар бусдадаа гадуурхагдах” гэсэн байна. Тухайлбал, цэргийн алба хаагчдын 1.8 хувь нь ахлагчийн, 1.2 хувь нь офицерын, 0.7 хувь нь бусад байлдагч (хал цэрэг, эсвэл он жав)-ийн, 0.6 хувь нь харуулын даргын заналхийлэлд өртөж байсан гэж хариулсан бол офицер, ахлагчийн 2.6 хувь, бусад байлдагч (хал цэрэг, эсхүл он жав)-ийн 6.1 хувь, харуулын дарга нарын 4.3 хувь нь хугацаат цэргийн алба хаагчдыг хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, элдвээр шоолох, эсвэл хараалын үг хэлэх зэргээр дүрмийн бус харьцаа гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Кейс-2
...Хилийн цэрэг.... намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд дур хүслээ ёс бусаар хангадаг байсан... 22:00 цагийн үед.... /Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол/

Тэгвэл ХЭҮК-ын судалгаагаар цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй тохиолдож байна гэсэн ноцтой асуудлыг дэлгэжээ. Социологийн судалгаанд оролцогчдоос ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэргээр илэрч, зэвсэгт хүчинд найман хугацаат цэргийн алба хаагч бэлгийн дарамтад өртсөн гэсэн бол цэргийн алба хаасан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байснаа илэрхийлжээ.

Энэ талаар ХЭҮК “Бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил, жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд цэргийн алба хаагчдын хоорондын итгэлцэл, харьцаа, албаны нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Цэргийн анги, байгууллага дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь цэргийн бүх алба хаагчдад ялгаварлан гадуурхалтгүй, аюулгүй ажлын орчин нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой. Дэлхийн улс орнуудын цэрэг, армийн салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажилд энэ талаар заавал хөнддөг нь түүнээс гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхтэй холбоотой” гэв. Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Холбогдох хүмүүс марш тактикын тэмцээнд явсан” гэсэн хариултыг өглөө.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.194] 2022-05-08 14:57:52

арчаагүй гэдэг нь зоригтой зорилогтой бай нэг үхэхээс хоёр үхдэгүй юм зэвсэг чиний гарт байна тэмц унтаж байхад нь ортой нь хад буутулга салайд нь бууд тэгээд чамаас айдаг болно дахин зодбол зодолд дийлэхгүй бол эгзэгийг нь олож байгаад буудан хороо зориг зүрэх байхад зол жаргал салдагүй юм шороэд ийм л хууль үүлчилдэг энэ хуулийг дагсан хүн хаач сайхан амьдарч чадна

Зочин [202.126.88.163] 2022-05-10 00:57:10

shorongin baagii bee haha tiim l durtain bol ooroo ochood buudahguiyu muu durtai duh min

сэтгүүлч [202.55.188.44] 2022-05-08 14:38:33

Ийм аймшигтай хүчирхийлэл үйлдэгч цэргүүд болон цэргийн дарга нарыг шүүхээр шийдүүлж ял өгөхийг шаардаж байна. Цэргийн алба Монгол Улсад тамын яраглал болсон аюултай гэмт хэрэгтнүүдийн оромж болжээ. Цэргийн алба Монголд оршин тогтнох шаардлагагүйг энэхүү хүний эрхийн ноцтой гэмт хэргүүд батлаж байна. Даварсан идээ бээрнүүдийг шүүх нь ч бурхан тэнгэр ч ор үндсээр нь устгавал яасан юм бэ? Эх орноо хамгаалах үүрэгтэй цэргүүд гэсэн бамбай нэр одоо Монгол Улсад шаардлагагүй юм биш үү? Би цэргийн салбарт болж буй гэмт хэргүүдийг илрүүлж, олон түмэнд хүний эрхэнд ноцтой халдаж байгаа этгээдүүдийг жигшээн, гудамжаар гавлан явуулахыг шаардаж байна. Элэнцгийн цэргийн албанд татах гэж байна вэ? Ийм аюултай цэргийн албаны булай үүр болсон газрыг ариутгаж адгийн хэрэгтнүүдийг засан хүмүүжүүлэхэд нь хүмүүжүүлье.

Тодко [202.9.40.72] 2022-05-08 14:03:15

Цэрэг чинь шоронгоос долоон дор болсон юм бишүү

zochi n [202.179.15.10] 2022-05-09 01:33:25

tiim bolood udaj bn tseregee hatda

Зочин [64.119.19.146] 2022-05-08 13:53:09

Цэргүүд минээ юун төлөө цэрэг билээ даварсан офицер , байлдагчийг бүгдээрээ нийлж байгаад хэмхэртэл нь зодоод ангийн захирагч дээрээ оруулаад шидчихэж байгаач

Арми Цэрэг [103.57.92.113] 2022-05-08 04:36:00

Ямар новш нь арми цэрэгээр оролдоод байнаа. Хүний цэрэг тэжээхгээгүй л юм бол Цэцэр армиар бүү оролд. Дэг журам дэглэм ёс Аль ч улсын арми цэрэгийн оршин тогтнохүндэс шүү

Зочин [192.82.65.120] 2022-05-09 02:39:31

Эмлүүлэх ньчиний хувьд дэг юм уу чи бол байнга эм болж халуудын боов хөхдөг байсан байх нь

Zocnin [108.63.56.49] 2022-05-08 01:06:58

Hoshin shogoinhon emegtei bolj jujiglehee boliosoi

Монголын залуу гомоонуудын арми. Кх! [192.82.86.25] 2022-05-07 18:23:19

Монголын арми ингээд гомоонуудаар дүүрчих гэждээ.

Зочин [192.82.84.191] 2022-05-07 17:33:57

Нөгөө сүр болдог хүч нь иймэрхүү л ичмээр байж дээ аягүй бол юу гэх бол нууц задруулаад гэх байх даа хэ хэ

Estoi bitgii shaa golognuudee henii daalgavaraar hachin ym bichdeg ym. [122.201.21.151] 2022-05-07 12:42:35

Ta nuusain sheesuud tsereg geed muulaad baidag getel unen chanartaa tseregt yavaagui golognuud chine er em ni medegdehgui haruitslaga achaalal daana gesen oilgolt ugui odoo bur boon transjender gomo nar olshirloo

Иргэн [66.181.190.192] 2022-05-07 07:44:02

Ямар бузар юмбэ. Хүний эрх маш ноцтойгоор зөрчигдөж байна. Ийм байхад хүүхдээ цэрэгт явуулъя гэж хэн ч хүсэхгүй. Өөрчлөгдөх цаг нь аль хэдийн болжээ

Иргэн [66.181.179.136] 2022-05-07 06:27:44

Ганц нэг шанаа өгөх суниах дасгал хийх дэглэлт байлгүй яах одооны баньд нар том том юм ярихаас өөр юмгүй болж дээ өөрөө эр хүн шиг байвал хэн эмлэх вэ дээ охин шиг юмнуудыг аргагүй шүү дээ

Зочин [202.126.88.163] 2022-05-10 00:59:59

Surtsan bandi bnshd haha

Зочин [64.119.21.25] 2022-05-07 16:13:47

Gomo lalar

Ard [66.181.182.111] 2022-05-07 03:17:08

Said yugaa hiij bnaa.bugdiig n ogtsruulaad hun shig hunleg hun taviaa.Ter humuys odoo erhee hamgaalj hohirloo avah heregtei

Зочин [66.181.160.29] 2022-05-07 02:59:11

МА \ х\ Н - ын засаглалын үед \ төр барих гэсэн санаа \ : 1 \ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ \ хаасайгү \ , 2 \ . БЭЛЭГИЙН ӨВЧИН \ Яр , тэмбүү , заг , хүйтнэ г . м \ түгээмэл дэлгэрэх явдал ЗҮЙ ТОГТОЛ болчихлоо л доо . УЧИР нь , малын бэлчээрт л тохиолдох төдий байсан ҮЗЭГДЛҮҮД , МА\х\Н -ын засглалын үед төрийн орлон , даргын контор , ажлын байранд АРЫН ӨРӨӨНД , ДИВАН ДЭЭР , ТҮШЛЭГТЭЙ САНДЛУУДАД , ДАРГЫН ШИРЭЭН ДЭЭР , гараад ирдэг юм байна . Өөр өөр хэлбэл , үйлдэгдэх орон зай \ талбай \ нь хэт өргөсч байгаа биз , за ийм . Армийн хувьд бол лам нарыг устгасны дараа \ өнгөрсөн зууны 3? -аад он \ эрчүүд хуарагнан амьдрах болсон ганц орон зай \ сургууль оргүй байсан \ нь АРМИ - лам нараас авч үлдсэн цор ганц үнэт зүйл нь БАНДИДАХ . Армиас уламжлан үе залгамжласан газар нь МАН - ын залуучуудын байгууллага \ НАМЗХ \ , МАн - ын засаглалын үед энэ байгууллагын үйлчлэх хрээ тэлэлж - үйлчилгээ нь идэвхиждэг , за ийм л

Зочин [124.158.69.235] 2022-05-07 02:22:28

Цэргийн дэглэлт, бэлгийн хүчирхийллиыг хөгжүүлж байгаа БХЯ ны сайд, дарга нарыг бүгдийг халах, хэрэгт оролцогчдыг шоронд хийх, Ойрын 3 жил цэрэг татлага явуулахгүй байх. Аав, ээжүүдээ хүүхдүүдээ цэрэгт битгий явуулаарай.

gantc 1 shanaa baih l dee [66.181.187.213] 2022-05-07 01:59:07

gantc 1 shanaa bol baih l asuudal. harin gaj dongiin degiig bol baih yosgui.hatuu tceerluuleh heregtei.

Зочин [192.82.84.88] 2022-05-07 01:38:48

Gomoi nariig tseregt avaad bai. Gomo nariig il surtalchilj LGBT ene ter geed demjeed bai. Muu, muuhai gej oilguulahgui bol ene hcin heviin uzegdel bolno shuu zaa.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.