СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хиймэл нуурт суудлын автомашин живж, 2 хүн нас баржээ
Увс аймагт хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Тугалын-Эрүү гэдэг газарт хиймэл нуурт суудлын автомашин живсэн тухай дуудлагыг онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, 3 м-ийн гүнээс нэг иргэн, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, 3 м-ийн гүнээс дахин нэг иргэний цогцсыг тус тус олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл