Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг усанд тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

ШАНХАЙ. /Associated Press/. БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг усанд тавих ёслол баасан гарагт Шанхай хотод боллоо.

Хятадын зүүн нутгийн "Фүжянь" мужийн нэрээр нэрлэсэн уг нисэх онгоц тээвэрлэгч хуурай газрын зогсоолыг орхин ойролцоох хөлөг онгоцны зогсоол руу хөдөлжээ.

“Фүжянь” нь төрөл бүрийн нисэх онгоцыг хөөргөх цахилгаан соронзон катапультаар тоноглогдсон Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Хятадын талын мэдээлж буйгаар, уг хөлөг онгоц 80 мянган тоннын усан түрцтэй байна.

Одоо нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг хоёроос зургаан сар хүртэлх хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглох ёстой. Үүний дараа хөлөг онгоцыг боомтод туршиж, далайд туршилтаар гаргах бөгөөд эдгээр туршилт инженерүүд цахилгаан соронзон катапультыг туршиж эхлэхээс өмнө зургаан сар үргэлжилж магадгүй байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.191] 2022-06-18 01:41:39

Zzo amidral ch boginohn bolj bnda

УСАНД ТАВИАД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ [202.131.248.198] 2022-06-17 11:31:25

УНШДАГГҮЙ ХҮМҮҮСИЙН МОДОН ҮГ ХЭЛЛЭГ

Зочин [103.229.122.191] 2022-06-17 18:29:03

Энэ ч муу ёр

Зочин [192.82.80.179] 2022-06-17 11:47:19

usand tavih gej heldiimaaa erguu orkooo. uildvert ugsarchaad usan sand tavina. tegeed urgeljluulj tonoglono. Tegeed turshina. tegeed amjilttai bol aylald gargana. yu ch medehgui ats chin

Зочин [202.9.46.136] 2022-06-17 11:06:23

Эх дэлхийгээ сүйтгэж бүтээн байгуулалт хийгээд хүн төрөлхтөн удаан оршин тогтнохгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.