Хөвсгөл аймаг: Тээл багт тарьсан ногоо үерт урсжээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-р багт өчигдөр орой хүчтэй аадар бороо болон мөндөр орсны улмаас тарьсан ногоонууд үерт урссан байна. Ногооны талбайн 2 метр гаруй далан сэтэрсний улмаас үерт автсан байна. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байгаа бөгөөд сумаас ажлын хэсэг гарсан ажиллаж байна.

Тээл багт 200 гаруй иргэд хүнсний ногоо тариалж Мөрөн сумын иргэдийн хүнсний ногооны 30 орчим хувийг хангадаг юм. Тус аймагт өчигдөр Шинэ-Идэр сумаас бусад сумдаар 0,0-27,0 мм, өнгөрсөн шөнө зарим нутгаар 2,0-30,0 түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Мөн энэ үеэр Тариалан суманд үер буусан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.