ТЦА: Орон нутагт согтуу жолооч нар осол гаргаж, хүний амь эрстэх тохиолдол нэмэгдэж байна
Үндэсний их баяр наадам эхэлж орон нутаг, аялал, амралтын бүс нутгийг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж байгаагаас Зам тээврийн осол, хэргийн дуудлага нэмэгдэх улмаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирч болзошгүй байна.
Тухайлбал долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд:
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт тээврийн хэрэгсэл онхолдож жолооч нас барж, зорчигч гэмтсэн,
- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон,
- мөн аймгийн Түшиг суманд хөдөлгөөн эхлэхдээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн,
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт тээврийн хэрэгслээс унаж 1 хүний амь хохирсон,
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт явган зорчигчийн амь нас хохирсон,
- Завхан аймгийн Сонгино сумын нутагт автомашин онхолдож зорчигч нуруу нугасандаа гэмтэл авсан зэрэг зам тээврийн осол, хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийн хэвийн аюулгүй зорчиход анхаарч орон нутагт цагийн менежментийн дагуу 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин явуулж байна.
Орон нутгийн замын ослын тохиолдлыг судлахад хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс үүдэлтэй онхолдох хэлбэрээр осолдож хүний амь нас, эрүүл, мэнд эрсдэж байна.
Иргэн танд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [148.60.92.227] 2022-07-13 08:38:57
Mongol hynd yu ch heleed nemergyi ee!!ene chagiin ardyyd ni yhej dyysaad daraagiinh ni yadag be?.../.
Зочин [89.159.59.156] 2022-07-10 15:19:03
Za ter saihan alcool arhia taaruulj Uugaarai!!!
Зочин [192.82.72.174] 2022-07-10 11:43:55
Баянчандманы 27 км замыг өнөөдөр нээх яасан?
Нээх цаг нь арай болоогүй байна. [192.82.88.124] 2022-07-19 03:48:35
Уригдсан бүх түшмэлүүдийн уусан наадмын архи нь гараагүй, согтуу хэвээр байгаа болохлээр юүн Баянчандманийн нээлт вэ? Зуны туршид бол тийшээгээ явж чадахгүй. Уух архи мань 9-р сарын сүүлээр л нэг барагдах байх. Тэр үед Баянчандмань очиж замаа ч нээнэ, архиа ч үргэлжлүүлэн ууна. Сумын дарга бэлдэнэ шүү! Кх!