Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргалаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.55] 2022-07-14 04:26:05

Чингис гэж дуугарсан бүхнийг энэ ардын эсэргүү гэж үздэг үе маш удаан хугацаанд үргэлжлэсэн.Чингис хааны алтан ургийн хүмүүсийг бүгдийг алж устгасан орос ч их баярласан.Чингис хаан эзэлсэн нутгийнхаа ард түмнээс татвар авна,цэвэр алт мөнгөөр түүнийгээ цэргээ ,нутагтаа үлдсэн ард түмнээ үлдсэн хэсгийг тухайн орон нутагт зарцуулдаг байсан.Тийм учраас эзлэн авах амархан ч босгон байгуулах хэцүү гэдэг байсан.Үүний хүчинд Монголын мал сүрэг,газар нутаг онгоноороо бидэнд үлдсэн юм. Одоо газар нутгаа лиценз нэрээр зарж газраа билчээрээ хүний хүнээр сүйтгүүлж байна.

зочин [66.181.187.163] 2022-07-13 15:40:33

Үнэхээр хүндэтгээд дээдлээд байна уу? эсвэл ингэж бас бизнес шахаа хийх гээд байна уу? за мэдэхгүй ээ

Зочин [66.181.160.35] 2022-07-13 06:32:58

Чингис хаан бусдын нутаг, хүн ардыг олноор нь хядсан түрэмгийлэгч байсан уу, аль эсвэл тусгай ажиллагаа явуулж байсан Дэлхийг аварч байсан уу? Сайн бод, бод.!

Зочин [202.126.89.41] 2022-07-13 04:57:40

Шорон, эрүүлжүүлэх, малын хашаа, Вьетнам засвар, хужаа склад, модон жорлон бүгдэд түүний зургийг өлгө

Зочин [122.201.31.46] 2022-07-12 14:36:09

Чингисийн зураг зарна, бөөндөнө

Зочин [202.126.88.197] 2022-07-12 07:32:50

Ene muu pizda odoo heden suganii vsdee l tushaal uguurei ard tvmen bol cham shig mulgui pizdag dagahgvi shv

Зочин [73.25.114.116] 2022-07-12 02:53:45

Ийм улс яаж хөгжих вэ дээ. Новш гэж.

Зочин [192.82.71.180] 2022-07-13 02:41:16

Харин тийм ээ, чам шиг хужаа, манжийн сүнснүүд, цагаач буриадуудын удмын хулгайч нар хорлон сүйтгээд амар заяа үзүүлэхгүй байна аа

Зочин [75.164.137.223] 2022-07-13 00:48:37

Harin tiimee kk dor neg ork booj uhehnee uneniig helsnii tuluu!!!!!!!!!!!!!!!!!!!!!

minii helsneer bolno?... [148.60.92.227] 2022-07-12 13:03:08

chi hegjuuleh heregt hyryy nemdeggyi ch hosyy chorboich demiireh hereggyi ee!!yag cham sig nobsnyyd bol zyyrdaar tonilsoor dald orno hegjiliig yzeh ni byy hel yhel chini yritana.amnii beleggyi nobsnyyd aa!!hynee baij ee!!gelegnyyd chini???????????????

Зочин [172.58.97.2] 2022-07-11 16:28:14

Ажил хийхгүй муу? Худлаа попорсон тэмдэг өгсөн хий хуралдсан хаашаа хүүр вэ энэ одоо айннн

Зочин [66.181.190.104] 2022-07-11 13:14:43

Эзэн Богд Чингис хааны сургааль цаазыг дагаваас ард олныг үгүйрүүлэн, төрийн сангаас мөнгө идэгчид, мөрийтэй тоглогчид, авилгачид хамгийн үрүүнд цээрлүүлэгдэнэ. Хурай хурай хурай


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.