БАЯРЫН АМРАЛТААР ХҮНИЙ АМИНД ХАЛДСАН ХЭРЭГ ГАРААГҮЙ

Aдмин / Хууль

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын дэд дарга, хурандаа Б.Оюунтболд баярын амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагаас хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа. Тэрбээр “Баярын амралтаар гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг НОБГ-тай хамтран зохион байгуулсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 92 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Гол устай газруудаас 17 иргэнийг эрүүлжүүллээ. Гадаадын иргэнтэй холбоотой таван дуудлага ирснийг тухай бүр шийдэж ажилласан. Төв цэнгэлдэхэд 12 хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг тэр даруй олж өглөө. Хүүхдийг төөрөхөөс сэргийлж, бугуйвч тарааж өгсөн нь үр дүнгээ өгсөн. Олон нийтийн арга хэмжээнд давхардсан тоогоор 1616 алба хаагч ажиллалаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт бага байсан. Баярын амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 223, зөрчлийн шинжтэй 4765, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 572 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.66] 2022-07-19 07:04:06

Харамсалтай байна долоогчдод


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.