Увс аймгийн Сагил суманд 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ
Өчигдөр /2022.08.29/ Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 43км зайд Улаанбаатарын 18.30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Үүний дараа шөнийн 00.23 цагт тус сумын төвөөс баруун зүгт 42 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн юм.
Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа, 8 магнитуд буюу нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Zocnin [108.63.62.223] 2022-08-30 02:18:39
Orosuud l gazar dor turshilt hiigeed bnadaa